Бүтээлийн нэр
НАМ БАЙГУУЛАХ ШАЛГУУРЫГ МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭМЭЛТЭЭР БҮРДҮҮЛСЭН НЬ ХҮНИЙ ЭВЛЭЛДЭН НЭГДЭХ ЭРХИЙГ ХЯЗГААРЛАСАН ЭСЭХ ТАЛААРХ СУДАЛГАА
Бүтээлийн хэлбэр
Эрдэм шинжилгээний илтгэл, өгүүлэл, эссэ
Бүтээлийн ангилал
Нийтийн эрх зүй
Бүтээлийн дэд ангилал
Үндсэн хуулийн эрх зүй
    - Хүний эрх, эрх чөлөө
Бүтээлийн товч
2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтийг оруулсан бөгөөд нэмэлтээр Монгол улс түүхэндээ анх удаа Үндсэн хуулиар нам байгуулах эрх зүйн үндэс, зохион байгуулалтын хувьд ардчилсан байх, улсын хэмжээнд бодлого дэвшүүлэн ажиллах, санхүүжилт ил тод байх зэрэг нэмэлтийг анх удаа тусгасан. Үүний нэг нь Арван ес1дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй тооны иргэн эвлэлдэн нэгдэж байгуулна” гэж нэмсэн. Энэхүү заалт нь Монгол улс түүхэндээ анх удаа нам байгуулах шалгуурыг Монгол Улсын Үндсэн хуулиар бататган бэхжүүлсэн зохицуулалт болсон.
Гэвч Монгол Улсын Үндсэн хуулийн арванзургадугаар зүйлийн 10 дахь хэсэгт “нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй...” гэж заасныг хязгаарласан шинжтэй болсон эсэхэд эрх зүйн судалгаа хийсэн.
Улмаар Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлтийн Арван ес1дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй тооны иргэн эвлэлдэн нэгдэж байгуулна” гэж заасан нь улс төрийн нам байгуулах шалгуур үзүүлэлт бөгөөд энэ нь иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийг хязгаарласан шинжтэй болохоос урьдчилан сэргийлж органик хуулиар зохицуулалт хийх шаардлагатай талаар судалгаандаа тусгав.
Түлхүүр үг
Улс төрийн нам, эвлэлдэн нэгдэх эрх, Нам байгуулах шалгуур, сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй тооны иргэн
Бичигдсэн огноо
2019.12.31
Хуудсын тоо
11
Хэл
Монгол
Үнэ
Үнэгүй
Байршуулсан огноо
2020-03-24
Товч мэдээлэл үзсэн
771
Бүрэн эхээр нь үзсэн
38
Эшлэлийн тоо
30
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх

Манай цахим хуудас нь Монгол Улс дахь хууль зүйн судалгааны бүтээлүүдийг нэгтгэн цахим сан бүрдүүлж, судалгааны эргэлтэнд оруулах зорилготой.

Та өөрийн хийсэн судалгааны бүтээлээ манай цахим хуудсанд байршуулж Монгол Улсын хууль зүйн шинжлэх ухааны хөгжилд хувь нэмрээ оруулна уу.

Холбоо барих

“Оюуны-Инноваци” Эрх зүйн судалгааны төв

Монгол Улс, Улаанбаатар хот,
Сүхбаатар дүүрэг, Оюутны гудамж 16/03,
Unity center, 4 давхар 405 тоот.
Э-мэйл: contact@legaldata.mn