Дижитал шилжилт ба Өмгөөлөгч

1 month ago

Монгольн Хуульчдын холбоо, АНУ-ын Элчин сайдын яамтай хамтран хэрэгжүүлж байгаа “US speaker” хөтөлбөрийн хүрээнд “Дижитал шилжилт ба өмгөөлөгч” сэдэвт хэлэлцүүлгийг 2024 оны 3 сарын 25-ны өдрийн Хууль зүйн үндэсний хүрээнд зохион байгууллаа. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны урилгаар АНУ-ын Аризона мужийн дээд шүүхийн Ерөнхий шүүгч Роберт Брутинел, АНУ-ын Аризона мужийн шүүхүүд болон харьяа байгууллагуудын Захиргааны дарга Дэйв Байерс нар зочин илтгэгчээр оролцлоо.

Мөн хэлэлцүүлгийн үеэр Монголын Өмгөөлөгчдийн холбооны өмгөөлөгч Д.Отгонбат, Б.Баялагмаа, Э.Энх-Эрдэнэ нар илтгэл тавьж манай улс шүүхийн эргэн тойронд хэрхэн цахимжиж байгаа талаар мэдээллүүдийг хуваалцлаа.

Өмгөөлөгч Д.Отгонбат: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь цахимжилт, хүний эрхийг хангах нь

 

Өмгөөлөгч Э.Энх-Эрдэнэ: Захиргааны байгууллагын цахимжилт ба захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа

 

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, өмгөөлөгч Б.Баялагмаа: Цахим гэрээ байгуулахтай холбоотой эрх зүйн зарим асуудлууд

Зочин илтгэгч нар АНУ-ын Аризона мужийн БАР-ын холбооны цахимжилт, шүүх эрх мэдлийн байгууллагуудын уялдаа, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд технологийн дэвшлийг хэрхэн нэвтрүүлсэн, өмгөөлөгчид цахимжих үйл явцад хэрхэн оролцдог талаар туршлагаа хуваалцлаа.