Энэ үйл явц нь нийгэм, эдийн засаг, шинжлэх ухаан, технологийн үсрэнгүй хөгжлөөс үүдэлтэй бөгөөд үүнтэй уялдан төрийн захиргааны арга хэрэгсэл ч цаг үеийн шаардлагад нийцэн өөрчлөгдсөн. Тухайн өөрчлөлтийн гол зорилго нь төрийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэх явдал байв.
Дээрх зорилгыг гүйцэлдүүлэхийн тулд дэлхийн улс орнууд үйл ажиллагааны олон арга хэрэгслийг боловсруулсан. Үүний үр дүн нь улсын салбарт удирдлагын шинэ хандлагыг нэвтрүүлэх байсан юм.
Германы судлаач Нашолд “Улсын салбарын шинэ удирдлага”-ын гол бүрэлдэхүүн хэсгүүдийг дараах байдлаар нэгтгэн томъёолжээ (Батсүх, 2006). Үүнд:
• Зорилгоор удирдан жолоодох, өөрөөр хэлбэл, үр дүнд чиглүүлж удирдах;
• Бие даан нэгжүүдийг гэрээгээр удирдах;
• Захиргааны үүргүүдийг хувийн болон төрийн бус байгууллагуудад шилжүүлэх;
• Бараг зах зээлийн орчин шиг орчин бүрдүүлэх;
• Хэрэглэгчдэд чиглэсэн үйл ажиллагаа явуулахыг онцолж үзэх зэрэг асуудлууд орно.
Энэ нь улсын салбарыг хамгийн цомхон бүрэлдэхүүнтэй боловч өндөр үр дүнтэй ажилладаг мэргэшсэн хүний нөөцтэй, зарцуулж байгаа санхүүгээ тусгай тогтолцоогоор хянадаг ажил олгогч болох зорилтыг шийдвэрлэхэд хүргэжээ. Үүнээс үүдэн төрийн байгууллагад олон шинэ сорилт, боломжийг үүсгэж цоо шинэ төрийн захиргааны тогтолцоо, арга хэрэгслүүд бий болжээ. Энэхүү шинэ арга, хэрэгслүүдийн нэг нь төр, хувийн хэвшлийн түншлэл юм. Тухайн өгүүллийн хүрээнд төр, хувийн хэвшлийн талаарх ойлголт, үндсэн асуудал, манай улсад хэрэгжүүлж байгаа хэлбэр, өнөөгийн байдлын талаар авч үзсэн болно.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
1. Монгол улсын “Концессын тухай” хуулийн 4.1.1.-р зүйлд зааснаар “Барих-ашиглах-шилжүүлэх”төрөл нь “концесс эзэмшигч концессын зүйлийг өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр барьж ашиглалтад оруулан, гэрээнд заасан хугацаанд ашиглан, гэрээний хугацаа дуусгавар болоход гэрээнд заасан нөхцөлөөр төрийн болон орон нутгийн өмчлөлд шилжүүлэх” юм.
2. Монгол улсын “Концессын тухай” хуулийн 4.1.4.-р зүйлд зааснаар “Барих-өмчлөх-ашиглах-шилжүүлэх” төрөл нь “концесс эзэмшигч концессын зүйлийг өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр барьж ашиглалтад оруулан, гэрээнд заасан хугацаанд өмчлөн ашиглаж, гэрээний хугацаа дуусгавар болоход гэрээнд заасан нөхцөлөөр төрийн болон орон нутгийн өмчлөлд шилжүүлэх” юм.
3. Монгол улсын “Концессын тухай” хуулийн 4.1.3.-р зүйлд зааснаар “Барих-өмчлөх-ашиглах” төрөл нь концесс эзэмшигч концессын зүйлийг өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр барьж ашиглалтад оруулан, гэрээнд заасан нөхцөлөөр өмчлөх, ашиглах эрх эдэлж, үүрэг хүлээх” юм.
4. Монгол улсын “Концессын тухай хууль”-ийн 3.1.1.-р зүйлд зааснаар
5. Манай улсын “Концессын тухай хууль”-ийн4.2.-р зүйлд “Тухайн концессын зүйл, гүйцэтгэх ажил, үзүүлэхүйлчилгээний онцлогоос шалтгаалан энэ хуулийн 4.1-д зааснаас бусад концессын төрөл байж болно” гэж заасан байдаг.
6. Operate and Maintain (Oand M)буюуАшиглах болон засвар үйлчилгээг хийх –Байгууламжийн ашиглалт, засвар үйлчилгээнээс гадна засвар, үйлчилгээтэй холбоотой удирдлагын болон захиргааны ажил үүргүүдийг хамруулж болно.
7. Монгол улсын Засгийн газрын Тохируулагч Агентлаг Үндэсний хөгжлийн газар, Хөрөнгийн зардал, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний төлөвлөгөө, гүйцэтгэл, концессын зүйлийн жагсаалт, гүйцэтгэлийн 2017 оны 11-р сарын мэдээлийг иш үндэс болгов.
-
Дашдаваагийн Батдаваа
2023-02-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мэндбаярын Долгорсүрэн
2023-02-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Алгаагийн Түвшинтулга Баянбаатарын Батбаяр
2023-01-30 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Цэнджавын Амарсанаа
2023-01-30 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Батсайханы Наранцэцэг, Нээлттэй Нийгэм Форум, Бэгзжавын Уянга, Энхбаатарын Энхцэцэг Баяраагийн Баялагмаа
2023-01-23 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Алгаагийн Түвшинтулга Ганхуягийн Цэрэндэжид
2023-01-23 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Тэрбишийн Мөнх-Эрдэнэ Болдын Амарбаясгалан
2023-01-23 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Алгаагийн Түвшинтулга Б.Батбаяр
2023-01-23 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Алгаагийн Түвшинтулга
2023-01-23 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Алгаагийн Түвшинтулга
2023-01-21 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна !