Бүтээлийн нэр
Шүүх хэргийг ил таслан шийдвэрлэх зарчмын хэрэгжилт
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Үндсэн хуулийн эрх зүй, Шүүх эрх мэдэл
Бүтээлийн товч
Энэхүү эрдэм шинжилгээний өгүүллээр Монгол Улсын Үндсэн хуулийн 2019 оны нэмэлт, өөрчлөлт, 2021 онд баталсан Шүүхийн тухай хууль, шүүх хэргийг ил таслан шийдвэрлэх зарчмын эрх зүйн зохицуулалт болон эрх зүйн баримт бичгүүд, шүүх хуралдааны явцыг олон нийтэд шууд дамжуулах гадаадын зарим улсын эрх зүйн зохицуулалт, туршлага, жишгийг судалж, түүний эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар санал дэвшүүлэхийг зорьлоо. Эрдэм шинжилгээний өгүүллийг гүйцэтгэхдээ үндэсний болон олон улсын эрх зүйн баримт бичгийн шинжилгээ, агуулгын шинжилгээ, ажиглалтын арга зүй болон социологийн судалгааны арга, мөн судалгааны харьцуулалтын болон задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх аргыг ашигласан. Ил шүүх хуралдаанд оролцох эрх хангагдсан байдал 2010 онд хийсэн анхны ажиглалтын дүнг 2015 оны судалгаатай харьцуулахад тусгайлан зөвшөөрөл авах явдал 1 хувиар буурсан үзүүлэлт харагдаж байгаа боловч шүүх хуралд ороход 23.3 хувьд нь ямар нэг зөвшөөрөл шаардаж байгаа нь шүүх хуралдааныг ил явуулах зарчим бүрэн хэрэгжиж байна гэж дүгнэх боломжгүй бөгөөд ил байдал хангалтгүй байгааг илтгэж байна. Хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд шүүх хэргийг ил таслан шийдвэрлэх зарчмыг нийгмийн хөгжлийн болон технологийн дэвшил хурдацтай хөгжиж байгаа эрин зуунд хууль, эрх зүйн талаас нь улам бүр төгөлдөржүүлэх шаардлага ямагт нэн тэргүүнд тавигдаж байна.

Шүүхийн ил тод, нээлттэй байдлыг зохицуулсан Монгол Улсын эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөр, шүүх эрх мэдлийн стратеги төлөвлөгөө, Монгол Улсад хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр, шүүх эрх мэдлийн шинэтгэлийг гүнзгийрүүлэх хөтөлбөр, шүүхийн ил тод, нээлттэй байдлыг хангах хөтөлбөр, Монгол Улсын шүүхийн менежментийг боловсронгуй болгох үзэл баримтлал, шүүхийн мониторингийн үзэл баримтлал, Шүүхийн шинэ менежмент хөтөлбөр, шүүх ба олон нийт хөтөлбөр зэрэг эрх зүйн баримт бичгийг батлан хэрэгжүүлж ирсэн нь дэвшилттэй алхам болжээ. Шүүхийн ил тод, нээлттэй байдлыг хангах талаар хэрэгжүүлж байгаа бодлого, хөтөлбөр болон эрх зүйн баримт бичгийг боловсруулж батлан гүнзгийрүүлэх, эрх зүйн зохицуулалтыг нь нарийвчилан сайжруулах, шүүхийн шийдвэрт анилиз, дүгнэлт хийх, судалгааны эргэлтэд оруулах нь шүүхийн цаашдын хөгжилд чухал ач холбогдолтой.
Түлхүүр үг
Шүүх хэргийг ил таслан шийдвэрлэх зарчим, эрх зүйн зохицуулалт, эрх зүйн баримт бичиг, хэрэгжилт
Бичигдсэн огноо
2022-12-30
Хуудсын тоо
16
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2023-02-02
Товч мэдээлэл үзсэн
1299
Бүрэн эхээр нь үзсэн
21
Эшлэлийн тоо
33
Санал болгож буй эшлэлийн загвар
М.Долгорсүрэн “Шүүх хэргийг ил таслан шийдвэрлэх зарчмын хэрэгжилт” (2022), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1482
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Эшлэлүүд
  1. Б.Даваажав. Шүүх хуралдааны аюулгүй байдал ба шүүх хуралдаан нээлттэй явуулах хууль зүйн харилцан хамаарлын зарим асуудал. эрдэм шинжилгээний илтгэл, УБ., 2010. 26 дахь тал   
  2.  Б.Даваажав. Шүүх хуралдааны аюулгүй байдал ба шүүх хуралдаан нээлттэй явуулах. эрдэм шинжилгээний илтгэл. УБ., 2010, 27 дахь тал
  3. Үндсэн хууль 1992 онд батлагдан нийгмийн харилцааг зохицуулж байсан хууль тогтоомжийг бүрэн шинэчилэх ажил эхлээд богино хугацааны бодлогын баримт бичгийн биелэлтийг дүгнэх хугацаатай адилтган авч үзвэл залгамж чанар бүхий 2 баримт бичгийн хэрэгжилтийг үнэлэхүйц хугацаа /6 жил/-ны дараа Эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөрийг батлан хэрэгжүүлсэн байна.
  4. Улсын Их Хурлын 1998 оны Монгол Улсын эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөр, үндсэн чиглэл, төлөвлөгөө батлах тухай 18 дугаар тогтоол
  5. Монгол Улсын Их Хурлын 2000 оны 39 дүгээр тогтоолын хавсралт “Монгол Улсын шүүх эрх мэдлийн стратеги төлөвлөгөө”. УБ., 2000
  6. Монгол Улсын Их Хурлын 2000 оны 39 дүгээр тогтоолын хавсралт “Монгол Улсын шүүх эрх мэдлийн стратеги төлөвлөгөө”. УБ., 2000
  7. https://legalinfo.mn/mn. 2022.06.25
  8. Улсын Их Хурлын 2003 оны Монгол Улсад хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр батлах тухай 41 дүгээр тогтоол  
  9. http://old.shuukh.mn/, Шүүхийн цахим сангийн албан ёсны сайт.
  10. https://shuukh.mn/.2022.06.25
  11. Шүүхийн ерөнхий зөвлөл. Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2015 оны тайлан. УБ., 2016
  12. Хууль зүйн үндэсний хүрээлэн, Германы хамтын ажиллагаа. “Эрх зүйн шинэтгэлийн бодлогын баримт бичиг боловсруулахад дэмжлэг үзүүлэх нь” хавсралт тайлан. УБ., 2016. 101 дэх тал
  13. Шүүхийн ерөнхий зөвлөл. Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2015 оны тайлан, http://www.judcouncil.mn/ УБ., 2016. 30 дахь тал.
  14. Хууль зүйн үндэсний хүрээлэн. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварыг үнэлэх үнэлгээний тайлан. УБ., 2018. 31 дэх тал
  15. https://live.shuukh.mn/#gsc.tab=0. 2022.06.25   
  16. Монголын Хуульчдын холбоо. Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрэм. УБ., 2013
  17. Б.Өлзийсайхан. Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого. эрдэм шинжилгээний илтгэл. УБ., 2022. 11 дэх тал
  18. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор 2021 оны 10-р сарын 15-ны өдөр зохион байгуулсан Шүүх эрх мэдэл, хууль сахиулах байгууллагын албан хаагчдын үндэсний чуулганд хэлэлцүүлсэн УДШ-ийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригын “шүүхийн шинэтгэл: бие даасан байдал, чиг үүрэг, хариуцлага” сэдэвт илтгэл.            
  19. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор 2021 оны 10-р сарын 15-ны өдөр зохион байгуулсан Шүүх эрх мэдэл, хууль сахиулах байгууллагын албан хаагчдын үндэсний чуулганд хэлэлцүүлсэн УДШ-ийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригын “шүүхийн шинэтгэл: бие даасан байдал, чиг үүрэг, хариуцлага” сэдэвт илтгэл.
  20. Effect of trial by media before courts http://www.lawteacher.net/free-law-essays/commercial-law/effect-of-trial-by-media-before-courts-law-essay.php
  21. Нийтийн эрх зүйд ‘open court’ буюу “нээлттэй шүүх” гэдэгт олон нийт шүүх хуралдааныг нээлттэй байлгах эрхтэй холбон ойлгодог. Тодруулбал, шүүхийн үйл ажиллагаа нь түүнийг ажиглагч этгээдэд чөлөөтэй, нээлттэй байх нээлттэй шүүхийн шинжийг ойлгоно. (West’s Encyclopedia of American Law, edition 2. Copyright 2008 The Gale Group, Inc. http://legal dictionary.thefreedictionary.com/Open+Court ).
  22. About the Committee of Ministers http://www.coe.int/T/CM/aboutCM_en.asp
  23. 法廷内カメラ取材の標準的な運用基準 дам ишлэв. ШЕЗ. Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэн. Судалгааны тайлангын эмхэтгэл-2015. УБ., 2016 бүтээлээс дэлгэрэнгүйг үзнэ үү. http://www.pressnet.or.jp/statement/report/910101_88.html - 209 -
  24. 情報公開訴訟とインカメラ審理 дам ишлэв. ШЕЗ. Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэн. Судалгааны тайлангын эмхэтгэл-2015. УБ., 2016 бүтээлээс дэлгэрэнгүйг үзнэ үү. http://www.sangiin.go.jp/japanese/annai/chousa/rippou_chousa/backnumber/2010pdf/20100701090.pdf
  25. General principles of the Court http://united-korea.org/code_judicial/article_0310.htm
  26. Supreme court of Korea http://united-korea.org/code_judicial/article_0310.htm
  27. http://eng.scourt.go.kr/eboard/NewsListAction.work?gubun=41&pr=1
  28. Constitution of the Republic of South Africa, 1996 - Chapter 2: Bill of Rights - 210 -
  29. Criminal procedure act 51 of 1977 http://www.justice.gov.za/legislation/acts/1977-051.pdf         
  30. South Africa: North Gauteng High Court, Pretoria http://www.saflii.org/za/cases/ZAGPPHC/2014/37.html- 211 -
  31. Нээлттэй нийгэм форум. Шүүх хуралдааны ажиглалт. Судалгааны нэгдсэн тайлан. УБ., 2015. 15 дахь тал
  32. Мөн тэнд. УБ., 2015. 7 дахь тал
  33. П.Баттулга нар. Шүүх хуралдааны ажиглалт. судалгааны тайлан. Нээлттэй нийгэм форум. УБ., 2017. 11 дэх тал