1992 оны Үндсэн хуульд иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх хөгжлийн шинэ чиг баримжааг тунхаглаж, нийгмийн байгууллын улс төр, эдийн засаг, нийгэм, оюуны 4 үндсийг өмнөх Үндсэн хуулиудаас өөр шинэ зарчмыг баримтлан тодорхойлсон . Монгол Улсын Үндсэн хууль бол тухайн улс орны тогтвортой хөгжлийн гол үндэс суурь хууль нь юм.
Өнөөгийн Үндсэн хуулинд НҮБ-ийн “Тогтвортой хөгжлийн зорилт-2030”-д тодорхойлсон нийгэм, эдийн засаг, байгаль орчны чиглэлийн 17 зорилт хэрхэн харилцан хамааралтай зохицуулалт орсон бэ? гэдэг нь сонирхолтой юм.
Энэхүү хэрэгжилтийг тодорхойлохдоо НҮБ-ийн Тогтвортой хөгжлийн бодлогын 17 зорилгыг Үндсэн хуулийн зүйл, заалттай харьцуулах аргаар гаргалаа.
Монгол улсын Үндсэн хуулийн үзэл баримтлалын хүмүүнлэг иргэнлэг, ардчилсан нийгмийг бий болгох зорилго нь тогтвортой хөгжлийн үзэл баримтлалтай нийцэж байна гэж дүгнэж байна.
Цаашлаад тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын дагуу илүү тодорхой зохицуулалтыг 2019 онд хийсэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр оруулсан. Тодруулбал: Үндсэн хуулийн 2019 оны нэмэлт, өөрчлөлтийн 6 дугаар зүйлийн 6.2-т Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн. Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно. Хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлал ба Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын хэрэгжилтийн байдлыг харьцуулж үзэхэд тогтвортой хөгжлийн бодлогын хэрэгжилт хангалтгүй гэсэн дүгнэлт хийж болохоор байна.
Учир нь ТХЗ-ын заалт тус бүрээр нь нэг бүрчилэн хэрэгжилтийг хэмжих шалгуур үзүүлэлтийг нарийвчилж, боловсронгуй болгох, хөрөнгө, санхүүжилт, хариуцах эзэн, хугацаа, хүрэх үр дүн тодорхой бус, мөн мэргэжлийн хүмүүсийн оролцоо хангалтгүй зэрэг байдлаас амьдралд хэрэгжих магадлал бага, мөрөөдлийн шинжтэй зорилго, зорилтууд болон хувирч байна. Монгол Улсын Засгийн газар нь харилцан уялдаагүй, хэрэгжих магадлал муутай хэт олон бодлогын баримт бичгүүдийг юуны түрүүнд нэн даруй цөөлж цэгцлэх шаардлагатай байна. Хөтөлбөрүүдийн хоорондын уялдаа холбоог хангах, зарим нэр томьёог оновчтой болгох, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн оновчтой тогтолцоог бий болгож, хэрэгжүүлэхэд ихээхэн төвөгтэй зарим бие даасан хөтөлбөрүүдийг нэгтгэн цэгцлэж, зармыг нь хасах нь шаардлагатай гэж үзэж байна.
Иймд үндэсний болон салбарын бодлогыг сайжруулж, ТХЗ-ыг урт хугацааны бодлогодоо бүрэн тусган нутагшуулах, зорилго, зорилт, хүрэх түвшинг тодорхойлох замаар дунд хугацааны бодлогоо шинэчлэх, уялдааг нь сайжруулах, дунд болон богино хугацааны хөгжлийн нэгдсэн бодлого, хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх хэрэгтэй байна.
ТХЗ-ын хэрэгжилт үндэсний болон орон нутгийн түвшинд хангалтгүй байна. Хэрэгжилтийг хангахдаа нэгдсэн зохицуулалтаар, хариуцах чиг үүргийг нь тодорхой болгож, үр дүнгийн хяналтын механизмыг бүрдүүлж, хариуцлагын тогтолцоотой уялдуулах шаардлагатай байна.
Хөгжлийн бодлогын талаар нэгдмэл ойлголтгүйгээс бодлого, зохицуулалт, түүнийг төлөвлөх, хэрэгжүүлэх, хянах, хариуцлага тооцох механизм сул, хууль эрх зүйн орчин дутагдаж ирсэн бөгөөд энэ талаарх бодлого, эрх зүйн орчныг бүрдүүлэх нь чухал байна.
Хөгжлийн бодлого, төлөвлөлт нь хэтэрхий ерөнхий бөгөөд тунхаглалын чанартай, түүний хөтөлбөр, төлөвлөгөөний агуулга, тэдгээрийг боловсруулах арга аргачлал, үе шат нь тодорхой бус, хөгжлийн бодлого, төлөвлөлтийг хэрэгжүүлэх удирдлагын бүтэц, зохион байгуулалт нь оновчгүй байна.
Монгол Улсын хөгжлийн хөтөлбөр, төлөвлөгөөг хэрэгжүүлэх талаар төр засгийн бүх шатны холбогдох байгууллагын хүлээх үүрэг, хариуцлага, үйл ажиллагааны чиглэлийг зааглаж тодорхой өөрчлөлтүүдийг хийх шаардлагатай байна.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
[1] Б.Чимид. Үндсэн хуулийн үзэл баримтлал.УБ., 2017.53 дахь тал
[2] Мөн тэнд. 53 дахь тал
[3] Монгол Улсын Хүн амын хоол тэжээлийн тулгамдаж буй асуудал, 2017, ЭМЯ, НЭМТ, НҮБХС
[4] Тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилтийг тайлагнах иргэний нийгмийн байгууллагуудын нэгдсэн илтгэл.УБ., 2019.15 дахь тал
[5] Засгийн газар. Монгол Улсын Үндэсний сайн дурын илтгэл. Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилт.УБ., 2019.26 дахь тал
[6] Тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилтийг тайлагнах иргэний нийгмийн байгууллагуудын нэгдсэн илтгэл.УБ., 2019.23 дахь тал
[7] Засгийн газар. Монгол Улсын Үндэсний сайн дурын илтгэл. Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилт.УБ., 2019.29 дэх тал
[8] Мөн тэнд.31 дэх тал
[9] Засгийн газар. Монгол Улсын Үндэсний сайн дурын илтгэл. Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилт.УБ., 2019. 32 дахь тал
[10] Засгийн газар. Монгол Улсын Үндэсний сайн дурын илтгэл. Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилт.УБ., 2019.35 дахь тал
[11] Мөн тэнд.37 дахь тал
[12] Засгийн газар. Монгол Улсын Үндэсний сайн дурын илтгэл. Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилт.УБ., 2019.38 дахь тал
[13] Мөн тэнд. 39 дэх тал
[14] Засгийн газар. Монгол Улсын Үндэсний сайн дурын илтгэл. Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилт.УБ., 2019.41 дэх тал
[15] Засгийн газар. Монгол Улсын Үндэсний сайн дурын илтгэл. Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилт.УБ., 2019.43 дахь тал
[16] Засгийн газар. Монгол Улсын Үндэсний сайн дурын илтгэл. Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилт.УБ., 2019.47 дахь тал
[17] Мөн тэнд. 44 дэх тал
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

S2EP19. П.Намуун - Хууль бусаар мөрдөж мөшгих гэмт хэргийн шүүхийн шийдвэрт хийх дүн шинжилгээ
1 day ago

2025 оны 4 дүгээр сарын эрэлттэй бүтээлийн чансаа
1 week ago

“Легал дата"-ийн ТУЗ-ийн дарга, доктор, олон улсын арбитрч Т.Алтангэрэл Сингапурын Олон Улсын Арбитрын Төв, Хөрөнгө Оруулалтын Маргаан Шийдвэрлэх Олон Улсын Төв, БНСУ-ын Арилжааны Арбитрын Зөвлөлийн арбитрчаар томилогдон ажиллаж байна
2 weeks ago

2025 оны 3 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа
1 month ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсгийн холбогдох зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн тухай Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 02 дугаар дүгнэлтийн тойм
2025-05-08
-
Төлбөр төлөгчийн худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөр авагч төлбөрт тооцон авахаас татгалзсан нөхцөлд гүйцэтгэх баримт бичгийг буцааж, түүнийг дахин гүйцэтгүүлэхээр ирүүлэхгүй байхаар хуульчилсан нь Үндсэн хууль зөрчсөн
2025-05-08
-
Тавиул мал зудад үрэгдсэний эрсдэлийг малчин хариуцах уу, малын эзэн хариуцах уу?
2025-05-05
-
Өлзийгийн Эрдэнэ-Очир
2025-05-09 Магистрын ажилдуудаж байна ! -
Мягмаржавын Уянга
2025-05-08 Магистрын ажилдуудаж байна ! -
Judilogy
2025-05-07 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Батцэнгэлийн Тэлмэн, Эрдэнэбаатар Эрхбилгүүн
2025-05-06 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Цэнджавын Амарсанаа
2025-05-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баттулгын Дөлгөөн
2025-05-01 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Лхагвасүрэнгийн Галбадар М.Мөнхбаатар
2025-05-01 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Д. Отгонбаяр
2025-04-30 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Пүрэвжалын Намуун
2025-04-29 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Одонхүүгийн Мөнхсайхан
2025-04-29 Судалгааны тайландуудаж байна !