Бүтээлийн нэр
Хүний сэтгэл санааны хохирлыг хэрхэн тооцох аргачлал болон гадаад улсын туршлага /Харьцуулсан судалгаа/
Тэмдэглэл
Энэхүү судалгааг ХЗҮХ-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, хууль зүйн доктор П.Амаржаргал удирдан, Эрдэм шинжилгээний ажилтан О.Төрболд, Ч.Батзориг, Ц.Оюунчимэг нар хамтран гүйцэтгэв.
Хэлбэр
Судалгааны тайлан
Салбар
Гэм хорын эрх зүй
Бүтээлийн товч
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас ирүүлсэн захиалгын дагуу хүний сэтгэл санааны хохирлыг тооцох зарим улс орны эрх зүйн зохицуулалтыг харьцуулан судалсны үндсэн дээр Монгол Улсад хүний сэтгэл санааны хохирлыг тооцох эрх зүйн орчныг боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх зорилгоор энэхүү судалгааг гүйцэтгэв.
Судалгааны тайлангийн Нэгдүгээр бүлэгт сэтгэл санааны гэм хорын ерөнхий ойлголт ба Монгол Улсын эрх зүйн орчин, Хоёрдугаар бүлэгт бусад орны зохицуулалтыг харьцуулж авч үзлээ.
Тухайлбал, сэтгэл санааны хохирлын талаарх ойлголтын хүрээнд олон улсын чиг хандлага, үзэл баримтлалыг судлахаас гадна Монгол Улсын тухайд сэтгэл санааны хохирлыг хууль зүйн хүрээнд тайлбарлаагүй байх тул дээрх ойлголтыг тодруулах үүднээс бусад улсын хуульд хэрхэн тусгасныг судлав.
Мөн Монгол Улсын эрх зүйн орчны хүрээнд сэтгэл санааны хохирлын нөхөн төлбөр болон энэ талаарх эрх зүйн зохицуулалт бий эсэхийг уг судалгаагаар тодруулсан болно.
Бусад улсын зохицуулалтыг харьцуулан судлах хүрээнд Оросын Холбооны Улс /цаашид “ОХУ” гэх/, Америкийн Нэгдсэн Улс /цаашид “АНУ” гэх/, Финланд Улс, Швед Улс, Япон Улс болон Бельги Улсын сэтгэл санааны хохирлын ерөнхий зохицуулалт, нөхөн төлбөрийг тооцох аргачлалыг харьцуулж дүгнэсэн. Үүний хүрээнд Монгол Улсын эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох чиглэлээр санал дэвшүүллээ.
Түлхүүр үг
гэм хор, хохирол, сэтгэл санааны хохирол, нөхөн төлбөр, гэм хорын хариуцлага, хохирол тооцох
Бичигдсэн огноо
2019-11-20
Хуудсын тоо
21
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2023-10-26
Товч мэдээлэл үзсэн
2228
Бүрэн эхээр нь үзсэн
145
Эшлэлийн тоо
56
Санал болгож буй эшлэлийн загвар
Хууль зүйн үндэсний хүрээлэн “Хүний сэтгэл санааны хохирлыг хэрхэн тооцох аргачлал болон гадаад улсын туршлага /Харьцуулсан судалгаа/” (2019), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1687
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх