Бүтээлийн нэр
Зөрчил шалган шийдвэрлэх ажилллагаан дахь прокурорын оролцоо
Хэлбэр
Судалгааны тайлан
Салбар
Зөрчил
Бүтээлийн товч
Монгол Улсын Их Хурлын 2020 оны 24 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 4.4.7-д “Эрүүгийн хууль тогтоомжийн Эpx зүйн шинэчлэлийг гүнзгийрүүлж, хэрэг зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тогтолцоо, бодлого, арга барилыг боловсронгуй болгоно гэж тусгасан бөгөөд тус хөтөлбөрийн хүрээнд “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг боловсруулж байна.
Монгол улсад хүчин төгөлдөр үйлчилж буй Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль /2017/, Прокурорын тухай хууль /2017/ зэрэг хуулиудад зөрчлийн хэрэг бүртгэлд прокурор хяналт тавих талаар хуульчилсан байдаг.
Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаан дахь прокурорын оролцоо нь Монгол улсын Үндсэн хуулийн 56 дугаар зүйлд тодорхойлсон прокурорын чиг үүрэгт хамаарах эсэх талаар судлаачдын дунд маргаан өрнөдөг бөгөөд зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаа, түүнд тавих прокурорын хяналт нь зөрчлийн талаарх ойлголт, онцлогтой салшгүй нягт холбоотой.
2002 оны захиргааны хариуцлагын тухай хуулиар захиргааны зөрчлийг тодорхойлж түүнд тавих прокурорын хяналтыг хуульчилсан бол 2017 оны зөрчлийн тухай хуулиар өмнө нь захиргааны хариуцлагын тухай хуульд тодорхойлж байсан зөрчлөөс гадна бусад хуулийн холбогдох санкциудыг нэгтгэн тусгаснаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаан дахь прокурорын хяналтын цар хүрээ өргөсөж, прокурорын байгууллагын ачаалал нэмэгдсэн байна.
Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны прокурорын хяналтад холбогдох нөхцөл байдлыг тогтоон, дүгнэснээр практикт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга замыг олоход дөхөм болох тул уг судалгаагаар зөрчлийн хэргийг шалган шийдвэрлэх ажиллагаан дахь прокурорын оролцоо, зөрчлийн хэрэг бүртгэлд тавих прокурорын хяналтын асуудлыг судалж, хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийхийг зорилоо.
Түлхүүр үг
Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа, Прокурор, Прокурорын хяналт, Захиргааны хариуцлагын тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Прокурорын тухай хууль, Захиргааны хариуцлагын тухай хууль
Бичигдсэн огноо
2022-03-15
Хуудсын тоо
33
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2023-11-29
Товч мэдээлэл үзсэн
725
Бүрэн эхээр нь үзсэн
24
Эшлэлийн тоо
36
Санал болгож буй эшлэлийн загвар
Хууль зүйн үндэсний хүрээлэн “Зөрчил шалган шийдвэрлэх ажилллагаан дахь прокурорын оролцоо” (2022), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1725
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Эшлэлүүд
  1. Энэхүү судалгаанд “Зөрчил”-ийг “Захиргааны хариуцлага”, “Зөрчил” гэх хоёр нэр томьёогоор хэрэглэх болно.
  2. Зөрчлийн тухай хууль /шинэчилсэн найруулга, /2017/
  3. Б.Цэдэндамба, Ц.Болор-Эрдэнэ, Зөрчлийн эрх зүй, Соёмбо принтинг, 2019, 13 дахь тал.
  4. С.Асланбек,Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа ба прокурорын хяналт, 4 дэх тал, http//legaldata.mn/b/804.
  5. Зөрчлийн хэрэг дэх прокурорын оролцоо http://prokuror.mn/page/4103.
  6. Хууль зүйн үндэсний хүрээлэн, судалгааны тайлан, 2007, 388 дахь тал.
  7. Зөрчлийн хэрэг дэх прокурорын оролцоо http://prokuror.mn/page/4103
  8. Ц.Цогт, Захиргааны эрх зүй дэх “хууч хамаарал” буюу Прокурорын хяналт, 20. http://legaldata.mn/b/387.
  9. Б.Чимид, Үндсэн хуулийн үзэл баримтлал: Хүний эрх, шүүх эрх мэдэл, 2004, 226  дахь тал. 
  10. Хууль зүйн үндэсний хүрээлэн, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хэсэгчлэн хийсэн үнэлгээ, 2018, https://nli.gov.mn/?p=4957.
  11. С.Асланбек,Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа ба прокурорын хяналт., 4 дэх тал, http//legaldata.mn/b/804.
  12. С.Нарангэрэл, Эрх зүйн эх толь бичиг, 2021, 339 дэх тал.
  13. Б.Чимид, Үндсэн хуулийн мэдлэг, 2008, 336 дахь тал.
  14. Д.Ганзориг, Захиргааны эрх зүйн тайлбар толь, (Хоёр дахь хэвлэл), 2003, 99 дэх тал.
  15. УПЕГ, ХЗҮТ, Прокурорын байгууллагын тухай хуулийн тайлбар, 2003 он 16 дахь тал.
  16. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, 2017, 4.2 дугаар зүйлд зааснаар хүний биед үзлэг хийх; байгууллага хувь хүний нууцтай холбоотой мэдээлэл, баримт бичгийг гаргуулан авах; хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах; хүнд шинжилгээ хийлгэх ажиллагааг явуулах зөвшөөрлийг олгохоор байна.
  17. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, 2017, 2.2-р зүйл.
  18. Б. Цэрэнбалтав, Б. Амарбаясгалан, Прокурорын хяналт, 2009 он. 162 дахь тал.
  19. Прокурорын тухай хууль, 2017, 11 дүгээр зүйл.
  20. Б.Чимид, БНМАУ-ын Захиргааны эрх, 1973 он. 340 дэх тал.
  21. Б. Чимид, Үндсэн хуулийн мэдлэг, 2008 он. 338 дахь тал.
  22. Мөн тэнд.
  23. М.Чинбат, Эрүүгийн Болон Зөрчлийн Хууль Тогтоомжийн Хэрэгжилт, Анхаарах Асуудал, 2021http://prokuror.mn/blog/ON/4408.
  24. УЕПГ-ын статистик мэдээлэл. 2020 он.
  25. Монгол улсын зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль /Сургагч багш нарт зориулсан гарын авлага/, ХЗҮХ хэвлэх үйлдвэр, 2017, 98 дахь тал.
  26. http://prokuror.mn/blog/YA/3212
  27. М.Чинбат, Эрүүгийн Болон Зөрчлийн Хууль Тогтоомжийн Хэрэгжилт, Анхаарах Асуудал, 2021http://prokuror.mn/blog/ON/4408.
  28. Д.Баярмагнай, “Прокурорын байгууллага «ХААЛТТАЙ» байх ёстой. Олон нийт нээлттэй байлгах гэж шахаж шаардах ч хэрэггүй” ярилцлага, https://ikon.mn/n/154k.
  29. http://prokuror.mn/blog/YA/3212.
  30. Prokuror.mn хаягаас статистик мэдээллийг түүвэрлэн, нэгтгэв. /Дэлгэрэнгүйг хавсралтаас үзнэ үү.
  31. Lehman, Lee and Xu хуулийн фирмийн Англи хэл дээрх орчуулга.h t t p : / / w w w. l e h m a n l a w. c o m / r e s o u r c e - c e n t r e / l a w s - a n d - r e g u l a t i o n s / a d m i n i s t r a t i o n / administrativepunishment-law-of-the-peoples-republic-of-china-1996.
  32. БНХАУ-ын Ардын прокурорын органик хууль (2018) https://www.chinalawtranslate.com/en/organic-law-of-the-peoples-procuratorate-of-the-prc-2018/.
  33. ОХУ-ын Захиргааны эрх зүйн зөрчилийн тухай хууль 2001 он.
  34. ОХУ-ын Прокурорын тухай хуулийн 9.1, 22, 27, 30, 33 дугаар зүйл.
  35. ОХУ-ын Прокурорын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3 дахь заалт.
  36. Уг тооцооллыг гаргахдаа улсын хэмжээнд прокурор хяналт тавьсан зөрчлийн статистикийг прокурорын тоонд хувааж харьцуулав.