Бүтээлийн нэр
Нийтийн ашиг сонирхлын төлөө шүгэл үлээгч /илчлэгч/-ийг хамгаалах тухай хуулийн төслийн үр нөлөөний үнэлгээ
Хэлбэр
Судалгааны тайлан
Салбар
Бусад
Бүтээлийн товч
Энэхүү үнэлгээний зорилго нь Засгийн газрын 2016 оны 59 дүгээр тогтоолын гуравдугаар хавсралтаар баталсан “Хууль тогтоомжийн төслийн үр нөлөөг үнэлэх аргачлал” /цаашид “аргачлал” гэх/-ыг баримтлан Нийтийн ашиг сонирхлын төлөө шүгэл үлээгч /илчлэгч/-ийг хамгаалах тухай хуулийн төслийг боловсронгуй болгоход оршино.

Түүнчлэн, судалгаагаар төслийн үр нөлөөг үнэлж, уг төслийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах замаар эрх зүйн орчинг сайжруулах боломжийг тодорхойлох, мөн хуулийг хэрэглэхэд ойлгомжтой, хэрэгжих боломжтой байдлаар боловсруулахад хууль санаачлагчид дэмжлэг үзүүлэхийг зорилоо.

Төслийн үр нөлөөг үнэлэх ажиллагааг аргачлалд заасны дагуу дараах үе шаттайгаар гүйцэтгэлээ. Үүнд:
1. Шалгуур үзүүлэлтийг сонгох;
2. Хуулийн төслийн үр нөлөө тооцох хэсгээ тогтоох;
3. Урьдчилан сонгосон шалгуур үзүүлэлтэд тохирох шалгах хэрэгслийн дагуу
үр нөлөөг тооцох;
4. Үр дүнг үнэлэх, зөвлөмж өгөх зэрэг болно
Түлхүүр үг
Нийтийн ашиг сонирхлын төлөө шүгэл үлээгч /илчлэгч/-ийг хамгаалах тухай хуулийн төсөл
Бичигдсэн огноо
2020-11-20
Хуудсын тоо
21
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2023-12-28
Товч мэдээлэл үзсэн
289
Бүрэн эхээр нь үзсэн
2
Эшлэлийн тоо
19
Санал болгож буй эшлэлийн загвар
Хууль зүйн үндэсний хүрээлэн “Нийтийн ашиг сонирхлын төлөө шүгэл үлээгч /илчлэгч/-ийг хамгаалах тухай хуулийн төслийн үр нөлөөний үнэлгээ” (2020), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1779
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Эшлэлүүд
  1. Энэхүү үнэлгээг АТГ-ын захиалгаар 2020 онд ХЗҮХ-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, хууль зүйн ухааны доктор П.Амаржаргал удирдан, Эрдэм шинжилгээний ахлах ажилтан Г.Халиунаа, Эрдэм шинжилгээний ажилтан Б.Ариунжаргал нар хамтран гүйцэтгэв.
  2. Нийтийн ашиг сонирхлын төлөө шүгэл үлээгчийг /илчлэгчийг/ хамгаалах тухай хуулийн төслийн үзэл баримтлал, 1 дэх тал.
  3. Хууль тогтоомжийн тухай хууль, Төрийн мэдээлэл эмхэтгэл, 2015 он, No25.
  4. Авлигын эсрэг Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцийг соёрхон батлах тухай. https://www.legalinfo.mn/annex/details/6492?lawid=10269
  5. Нийтийн ашиг сонирхлын төлөө шүгэл үлээгч /илчлэгч/-ийг хамгаалах тухай хуулийн төслийн үзэл баримтлал.
  6. Дэлгэрэнгүйг Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс 2019 онд гүйцэтгэсэн “Шүгэл үлээгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах судалгаа”-ны тайлангаас үзнэ үү.
  7. Дам ишлэв. Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага, Авлигатай тэмцэх гарын авлага, (Уб, 2018), 146 дахь тал
  8. Дам шилэв. “Шүгэл үлээгч, мэдээлэгчийн эрхийг хамгаалах” хуулийн төслийн талаар зөвлөлдөх уулзалт. http://parliament.mn/n/fxjo (сүүлд үзсэн 2019.10.15)
  9. Хууль зүйн үндэсний хүрээлэн, Шүгэл үлээгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн хэрэгцээ, шаардлагын урьдчилан тандан судалгааны тайлан, Уб., 2019 он, 10 дахь тал.
  10. Хууль тогтоомжийн тухай хууль, Төрийн мэдээлэл эмхэтгэл, 2015 он, No25
  11. Мөн тэнд, “Хуулийн төслийн бүтцийг дараах дарааллаар байрлуулна: 1/хуулийн төслийн гарчиг, 2/нийтлэг хэм хэмжээ тогтоож байгаа зүйлийг нэгтгэсэн “ерөнхий анги”, эсхүл “нийтлэг үндэслэл” гэсэн бүлэг, хэсэг,3/нэр томьёоны тайлбар, 4/тусгайлсан хэм хэмжээ тогтоож байгаа зүйлийг нэгтгэсэн тусгай “анги”, эсхүл агуулгаар нь бүлэг, хэсэг болгосон эрх зүйн хэм хэмжээ, 5/ ...”.
  12. Нийтийн ашиг сонирхлын төлөө шүгэл үлээгч /илчлэгч/-ийг хамгаалах тухай хуулийн төсөл, 11.1.1.
  13. Мөн тэнд, 11.1.2.
  14. Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хууль, Төрийн мэдээлэл эмхэтгэл, 2013 он, No30.
  15. ЭХХШтХ-ийн 13.2 дугаар зүйл. Гэрч, хохирогчийн аюулгүй байдлыг хамгаалах шийдвэр гаргах 1.Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд заасан хамгаалалтын арга хэмжээ авах тухай шийдвэрт дараахь зүйлийг тусгана: 1.1.аюулгүй байдлын хамгаалалтын ямар арга хэмжээ авах; 1.2.аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээ авах хугацаа; 1.3.аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэх байгууллага; 1.4.аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэх явцад эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас хэрэглэх хуульд заасан албадлага. 2.Гэрч, хохирогчийн амь нас, эрүүл мэндэд заналхийлсэн, халдахаар завдсан, бэлтгэсэн, эсхүл халдлага бодитой эхэлсэн тохиолдолд мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллага, албан тушаалтан Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд заасан аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээ авч, энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэр гаргуулахаар шүүхэд даруй хандана. 3.Шүүх нь прокурор, өмгөөлөгч, мөрдөгчийн аюулгүй байдлыг хамгаалах арга хэмжээг энэ хуулийн 13.1 дүгээр зүйлд заасны дагуу авч болно.
  16. Хууль тогтоомжийн тухай хууль, Төрийн мэдээлэл эмхэтгэл, 2015 он, No25
  17. Дэлгэрэнгүйг харилцан уялдаа хэсгийн “Хуулийн төслийн зүйл, заалт нь тухайн хуулийн төсөл болон бусад хуулийн заалттай нийцэж байгаа эсэх” хэсгээс үзнэ үү.
  18. Дэлгэрэнгүйг үнэлгээний тайлангийн “зорилгод хүрэх байдал” шалгуур үзүүлэлтийг үнэлсэн хэсгээс үзнэ үү.
  19. Дэлгэрэнгүйг үнэлгээний тайлангийн “ойлгомжтой байдал” шалгуур үзүүлэлтийг үнэлсэн хэсгээс үзнэ үү.