Бүтээлийн нэр
УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийн үр нөлөөний үнэлгээ
Хэлбэр
Судалгааны тайлан
Салбар
Үндсэн хуулийн эрх зүй
Бүтээлийн товч
Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 5.1.22-т “Хууль зүйн судалгааны чанарыг шинэ түвшинд гаргаж, хууль тогтоомжийн боловсруулалт, хэрэгжилтийг судалгаанд суурилан хөгжүүлэх боломжийг бүрдүүлнэ” гэж, Хууль тогтоомжийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг санаачлах, боловсруулах ажиллагааны үндэслэл, чанарыг сайжруулах, түүнд олон нийтийн оролцоог хангах, хууль тогтоомжийн төсөлд тавих шаардлагыг тодорхойлох, хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр нөлөөг үнэлэх замаар хууль дээдлэх ёсыг бэхжүүлнэ” гэж тус тус заажээ.

Энэхүү үнэлгээний зорилго нь Засгийн газраас баталсан “Хууль тогтоомжийн төслийн үр нөлөөг үнэлэх аргачлал”-ыг баримтлан Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төслийг /цаашид “төсөл” гэх /боловсронгуй болгоход оршино.

Түүнчлэн судалгаагаар төслийн үр нөлөөг үнэлж, уг төслийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах замаар Улсын Их Хурлын сонгууль явуулах эрх зүйн орчныг сайжруулах боломжийг тодорхойлох, мөн хуулийг нэг мөр ойлгож хэрэглэх, практикт хэрэгжих боломжтой байдлаар боловсруулахад хууль санаачлагчид дэмжлэг үзүүлэхийг зорилоо.

Энэхүү хуулийн төслийн үр нөлөөг үнэлэх ажиллагааг Засгийн газрын 2016 оны 59 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан “Хуулийн төслийн үр нөлөөг үнэлэх аргачлал”-д заасны дагуу дараах үе шаттайгаар гүйцэтгэлээ. Үүнд:
1. Шалгуур үзүүлэлтийг сонгох;
2. Хуулийн төслөөс үр нөлөөг нь тооцох хэсгээ тогтоох;
3. Шалгуур үзүүлэлтэд тохирох шалгах хэрэгслийн дагуу үр нөлөөг тооцох;
4. Үр дүнг үнэлэх, зөвлөмж өгөх.
Түлхүүр үг
Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Хууль тогтоомжийн тухай хууль
Бичигдсэн огноо
2019-11-20
Хуудсын тоо
34
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2024-01-03
Товч мэдээлэл үзсэн
455
Бүрэн эхээр нь үзсэн
7
Эшлэлийн тоо
33
Санал болгож буй эшлэлийн загвар
Хууль зүйн үндэсний хүрээлэн “УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийн үр нөлөөний үнэлгээ” (2019), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1785
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Эшлэлүүд
  1. Энэхүү үнэлгээг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн захиалгаар 2019 онд ХЗҮХ-ийн ЭНБД, хууль зүйн доктор П.Амаржаргал удирдан, Эрдэм шинжилгээний ажилтан Б.Ариунжаргал, Ж.Булгансүрэн нар хамтран гүйцэтгэв.
  2. Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төслийн үзэл баримтлал.
  3. Мөн тэнд.
  4. ЕАБХАБ-ын Ардчилсан Институт, Хүний Эрхийн Газар, Сонгууль ажиглах хороо, Монгол Улс. УИХ-ын сонгууль 2016.6.26, Урьдчилсан тайлан 2016 оны 5 сарын 20-оос 6 сарын 14-ний өдөр.
  5. Мөн тэнд.
  6. Нийгмийн бодлого хөгжил судалгааны хүрээлэн, Сонгуулийн дараах олон нийтийн санал бодлын тандалт судалгаа (УБ, 2016), Center for Insights in Survey Research, 74 дэх тал. https://www.iri.org/sites/default/files/wysiwyg/iri_mongolia_poll_-_august_2016_-_public_deck_mon.pdf (Сүүлд үзсэн: 2019.01.03).
  7. Мөн тэнд, 76 дахь тал.
  8. Б.Чимид, Сонгуульд суралцахуй (УБ, 2008), “Адмон” хэвлэл, 149 дэх тал.
  9. Мөн тэнд.
  10. Мөн тэнд, 47 дахь тал.
  11. Мөн тэнд, 48 дахь тал.
  12. Д.Өлзийсайхан, Удирдлагын сэхээтэн (УБ, 2008), Бит Пресс, 6 дахь тал.
  13. Б.Чимид, Сонгуульд суралцахуй (УБ, 2008), “Адмон” хэвлэл, 32 дахь тал.
  14. Мөн тэнд, 48 дахь тал.
  15. Монгол Улсын Сонгуулийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох нь, Олон Улсын бага хурал, (УБ, 2002), 31-32 дахь тал.
  16. Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн мэдээлэл эмхэтгэл (1992), No1.
  17. Хүний эрхийн түгээмэл тунхаглал, НҮБ, 1946, https://www.legalinfo.mn/law/details/1271
  18. Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт, НҮБ, 1966, https://www.legalinfo.mn/law/details/1257?lawid=1257
  19. Б.Чимид, Сонгуульд суралцахуй (УБ, 2008), “Адмон” хэвлэл, 47 дахь тал.
  20. Олон улсын сонгуулийг ажиглах хороо Монгол Улс – Ерөнхийлөгчийн сонгууль, 2017 оны 6-р сарын 26-ны өдөр. Дэлгэрэнгүйг https://www.osce.org/mn/odihr/327166?download=true үзнэ үү. (Сүүлд үзсэн: 2019.1.14).
  21. 2009 оноос хойш Монгол Улс нь НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцид (ХБХЭтК) нэгдэн орсон. Үндсэн хуулиар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг үл ялгаварлан гадуурхахыг зөвхөн ерөнхий зарчмаар хангаж, харин баталгаатай арга хэмжээгээр зааварчлаагүй байдаг. 2016 оны ХБХЭтХ болон бусад холбогдох хуулийн заалтуудаар улс төрийн оролцоонд хамаарах зохих хамгаалалт, нөхцөлөөр ханган өгсөн.
  22. Мөн тэнд.
  23. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагаас тооцоолж байгаагаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 90 хүртэлх хувь нь санал авах байранд очиж санал өгснөөс зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар саналаа өгөхийг хүсжээ. ХБХЭтК-ийн 29 дугаар зүйлд улс орнуудад “хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төрийн үйл хэргийг хэрэгжүүлэхэд ялгаварлан гадуурхалгүйгээр бусадтай адил тэгш нөхцөлд үр ашигтай, бүрэн оролцох орчин нөхцөлийг идэвхтэйгээр сурталчилж, нийтийн үйл хэрэгт тэдний оролцоог урамшуулах”- ыг зөвлөсөн байдаг.
  24. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль, 2017 оны 6 сарын 26 болон 7 сарын 7-ны өдрүүд ЕАБХАБ/ АИХЭГ-ын САХХ-ны Тайлан, 25 дахь тал. (Сүүлд үзсэн: 2019.1.14).Дэлгэрэнгүйг https://www.osce.org/mn/odihr/elections/mongolia/366136?download=true үзнэ үү.
  25. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль, Төрийн мэдээлэл эмхэтгэл (2016), No9.
  26. ЕАБХАБ-ын АИХЭГ-ын САХХ, Монгол Улсын Ерөнхийлөгч сонгууль 2017 оны 6 сарын 26-ны өдөр, Урьдчилсан тайлан 2017 оны 5 сарын 23-ны өдөр
  27. Мөн тэнд.
  28. Улсын дээд шүүхийн 2010 оны 17 дугаар тогтоол (2010.6.22.) “Иргэний хуулийн 5, 6, 7 дугаар бүлгийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай”, https://www.legalinfo.mn/law/details/178?lawid=178 (Сүүлд үзсэн: 2018.12.26).
  29. Дэлгэрэнгүйг хүснэгт 5-аас үзнэ үү.
  30. Хууль тогтоомжийн тухай хууль, Төрийн мэдээлэл эмхэтгэл, 2015, No25.
  31. "Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай" Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт  ̄ндэсний хорооны 2018 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 05 дугаар тогтоолын дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 320.000 /гурван зуун хорин мянга/-н төгрөгөөр тооцов.
  32. Энэ талаар 2017 оны 6 дугаар сарын 26-ны өдөр болон 7 дугаар сарын 7-ны өдөр зохион байгуулагдсан Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгуулийн талаар ЕАБХАБ-ын АИХЭГ-аас томилогдсон Сонгууль ажиглах хязгаарлагдмал хорооны эцсийн тайлангийн 20 дахь талд “Ерөнхийдөө сонгуулийн сурталчилгааны зардалтай холбоотой зөрчлүүдэд оногдуулдаг арга хэмжээнүүд нь үр дүн муутай, тохиромжгүй байгаагийн зэрэгцээ сонгууль явуулах олон улсын сайн туршлагад зөвлөсний дагуу нэр дэвшигчдэд ижил тэгш өрсөлдөх боломж, нөхцөлийг хангаж өгөхгүй байна” гэж дурдаж байжээ. https://www.osce.org/odihr/elections/mongolia/352876?download=true (Сүүлд үзсэн огноо: 2019.01.02).
  33. СЕХ-оос хийсэн хуулийн төслүүдийн харьцуулалтаас дэлгэрүүлэн үзнэ үү.