Бүтээлийн нэр
“Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийн зардлын тооцоо
Хэлбэр
Судалгааны тайлан
Салбар
Эрүүгийн процессын эрх зүй
Бүтээлийн товч
Хууль тогтоомжийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг санаачлах, боловсруулах ажиллагааны үндэслэл, чанарыг сайжруулах, түүнд олон нийтийн оролцоог хангах, хууль тогтоомжийн төсөлд тавих шаардлагыг тодорхойлох, хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр нөлөөг үнэлэх замаар хууль дээдлэх ёсыг бэхжүүлнэ” гэж заасан. Мөн “Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн “Тав” дахь хэсгийн 5.1.22-т “Хууль зүйн судалгааны чанарыг шинэ түвшинд гаргаж, хууль тогтоомжийн боловсруулалт, хэрэгжилтийг судалгаанд суурилан хөгжүүлэх боломжийг бүрдүүлнэ”, 5.3.6-д “Гэрч, хохирогчийн аюулгүй байдал, нууцлалыг хамгаалах чиглэлээр эрх зүйн орчинг боловсронгуй болгож гэрч, хохирогчийн хамгаалалтын цогц механизмыг бүрдүүлнэ” гэж тус тус заасан.

Иймд Засгийн газрын 2016 оны 59 дүгээр тогтоолоор батлагдсан “Хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлын тооцоог хийх аргачлал”-ыг баримтлан Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /цаашид “төсөл” гэх/ дэх зардал, ачааллыг тооцох, зардлыг багасгах санал боловсруулахад энэхүү судалгааны зорилго чиглэнэ.
Түлхүүр үг
Хууль тогтоомжийн тухай хууль, Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хууль, Гэрч, хохирогчийн аюулгүй байдал, нууцлалыг хамгаалах
Бичигдсэн огноо
2018-12-26
Хуудсын тоо
30
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2024-01-11
Товч мэдээлэл үзсэн
370
Бүрэн эхээр нь үзсэн
2
Эшлэлийн тоо
34
Санал болгож буй эшлэлийн загвар
Хууль зүйн үндэсний хүрээлэн ““Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийн зардлын тооцоо” (2018), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1797
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Эшлэлүүд
  1. Хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлын тооцоог хийх аргачлалын гарын авлага. Хууль тогтоомжийн тухай хууль /аргачлал, гарын авлага/, Хууль зүй, дотоод хэргийн яам, GIZ, Уб., 2016 он, 279 дэх тал.
  2. Хууль зүйн сайдын 2014 оны А/114 дүгээр тушаал /Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны А/153 дугаар тушаалаар өөрчлөлт орсон/, http://www.legalinfo.mn/annex/details/6426?lawid=10466 (сүүлд үзсэн 2018.10.17)
  3. Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтсийн ахлах мэргэжилтэн Ш.Шинэбаяртай хийсэн ярилцлага. (2018.10.17)
  4. ХЗДХ сайдын журмаас гадна ХТЭТ, ХЭҮТ-ийн нийгмийн туслалцаа үзүүлж буй байдалд ажиглалт хийснээр хамтад нь оруулж сайжруулахыг зорьсон болно.
  5. ХЗДХ сайдын 2017.2.14-ний өдрийн А/39 дүгээр тушаалаар батлагдсан “Хүчирхийлэлд өртсөн хүүхдийг түр хамгаалах журам”-ыг баримжаалав.
  6. Бүртгэлийн гэрчилгээ олгохоос эхлээд улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа авах хүртэлх үйлчилгээ багтах юм.
  7. Монгол Улс дахь гэмт хэргийн цагаан ном. Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Уб., 2017 он, 43 дахь тал.
  8. Хамгаалалтад авсан иргэдийн тохиолдлын тоог ЦЕГ-ын дэргэдэх Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтсийн буюу нэг байгууллагын хэмжээнд авсан.
  9. Нэг байршлаас нөгөө байршил руу ирэх, очих хугацаа, замын хөдөлгөөний нягтаршил зэргийг харгалзан дээд хугацаагаар тооцов.
  10. Энэ нь анхан шатны зөвлөгөө өгөх хугацаа бөгөөд сэтгэл заслын эмчилгээ 2 жил хүртэл хугацаагаар үргэлжилдэг байна.
  11. Нийт зарцуулах хугацаагаар хүний нөөцийн хэрэгцээ тодорхойлогдох ба тэрхүү хугацааг жилд ажиллах ажлын цагт хувааснаар шаардлагатай хүний нөөцийн хэрэгцээ буюу нэмэгдэх ажлын байрны тоо гарна.
  12. Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн А/136 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт “Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтсийн албан тушаал, орон тоо, цол, цалингийн зэрэглэл”.
  13. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 264 дүгээр тогтоол “Төрийн зарим албан тушаалын цалингийн сүлжээ, доод жишгийг шинэчлэн тогтоох тухай”, http://legalinfo.mn/law/details/13631, (сүүлд үзсэн 2018.10.12).
  14. Хууль тогтоомжийн тухай хууль /аргачлал, гарын авлага/, Хууль зүй, дотоод хэргийн яам, GIZ, Уб., 2016 он, 286 дахь тал.
  15. Хууль тогтоомжийн тухай хууль /аргачлал, гарын авлага/, Хууль зүй, дотоод хэргийн яам, GIZ, Уб., 2016 он, 286 дахь тал.
  16. Хууль, хуулийн төслийн үр нөлөөг тооцох аргачлал, Хууль зүй, дотоод хэргийн яам, GIZ, Уб., 2012 он, 97 дахь тал.
  17. Гэвч тэрхүү материаллаг зардлын мөнгөн дүн нь 2012 оны тоон мэдээлэл болох тул агуулгыг удирдлага болгон “Хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлын тооцоог хийх аргачлалын гарын авлага”-ын дагуу үнийн дүнг авч тооцов. Тус хавсралтын зарим агуулгыг мөн хүснэгтэд нэмсэн болно. (Хууль тогтоомжийн тухай хууль /аргачлал, гарын авлага/, Хууль зүй, дотоод хэргийн яам, GIZ, Уб., 2016 он, 287 дахь талаас үзнэ үү.)
  18. Бага үнэтэй, түргэн элэгдэх, ахуйн эд зүйлс.
  19. Хог хаягдал зайлуулах, устгал, ариутгалд хамаарах бөгөөд хангамж, бараа материалын зардлын нэг хэсэг болдог байна.
  20. Нэг ширхэг автомашинд ногдох зардал.
  21. МУЗГ-ын 2005 оны 233 дугаар тогтоол “Үндсэн хөрөнгийн элэгдэл тооцох журам, Үндсэн хөрөнгийн элэгдэл тооцоход баримтлах хугацаа, жилд байгуулах элэгдлийн хэмжээ”.
  22. Мөн тэнд – Хоёрдугаар хавсралт, Үнийг дунджаар 800,000₮ гэж тооцоход 20% нь элэгдэл, хорогдол буюу 160,000₮ болно.
  23. Мөн тэнд – Хоёрдугаар хавсралт, Эд хогшил болох ширээ, сандал, шүүгээ, утасны аппаратын үнийг дунджаар 1,000,000₮ гэж тооцоход 10% нь элэгдэл хорогдол буюу 100,000₮ болно.
  24. ЗГ-ын 2002 оны 120 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Төрийн албан хаагчийн албан ажлын унаа, өрөөний талбайн хэмжээ, тавилга, хэрэгслийн нийтлэг жишиг”–т заасны дагуу нэг дэс түшмэлд ногдох ажлын өрөөний талбай 8м2 талбай байна. Үүнээс 2,300,000,000₮ 4483м2 =513,049.29₮ нь 1м2 талбайн өртөг бөгөөд 8м2 талбайн өртөг нь 4,104,394.37₮ болно. Нэг албан хаагчид оногдох талбайн өртөг 4,104,394.37₮ гэж тооцоход 1,6% нь элэгдэл хорогдол буюу 65,670₮ болно.
  25. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн А/80 дугаар тушаалын хавсралт, http://hudulmur-halamj.gov.mn/uploads/document/5f826e04bbd963714254f01897cd357f2e6cb642.pdf (сүүлд үзсэн 2018.10.12).
  26. Мөн тэнд. Түр хамгаалах байрны 1 хоногийн зардалд “Цалин, шимтгэл” гэдгийг нэгтгэн “цэвэрлэгээ, үйлчилгээний хөлс” гэж өөрчилсөн ба нийт үнийн дүнд өөрчлөлт ороогүй болно. /ажилтны цалин хөлсийг хүний нөөцийн зардалд тооцсон тул энд давхардуулан тооцох шаардлагагүй гэж үзлээ./
  27. “Хохирогчийг хамгаалах байрны үйлчилгээнд тавих нийтлэг шаардлага” MNS 6040:2009 Монгол Улсын стандартад зааснаар “Түр хамгаалах байр” гэж хохирогчийг хүлээн авснаас эхлэн 1 долоо хоногоос 3 сар хүртэлх хугацаанд тусламж, үйлчилгээ үзүүлэх газрыг хэлэх бөгөөд нийт зардлыг тооцохдоо дээд хугацаа болох 3 сар буюу 90 хоногийн хугацаагаар тооцов. Ингэхдээ Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн А/80 дугаар тушаалын хавсралтаар баталсан нэг хоногийн зардлыг 90 хоногоор үржүүлэн нийт дүнг гаргасан.
  28. А/80 дугаар тушаалын хавсралтад бичиг баримттай холбоотой үйлчилгээний зардлыг тусгаснаас нийт дүнг авав.
  29. Мөн тэнд. Нэг үйлчлүүлэгчид шаардлагатай уламжлалт болон орчин үеийн аргаар сэргээн засах үйлчилгээний дүнг нэгтгэн гаргасан.
  30. М.Ичинноров, “Гэрч, хохирогчийг төрийн нэрийн өмнөөс хамгаалах нь эрх зүйн шинэтгэлийн чухал алхам мөн” Хууль сахиулахуйн инноваци олон улсын эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл. Уб., 2014 он, 56 дахь тал.
  31. Э.Болор-Эрдэнэ, “Гэрч, хохирогчийг хамгаалах ажиллагааны зардал” Гэрч, хохирогчийг хамгаалах тогтолцоо, түүний эрх зүйн орчинг боловсронгуй болгох нь сэдэвт хэлэлцүүлэг – илтгэлийн эмхэтгэл, 2016 он, 50 дахь тал.
  32. Монгол Улсын төв банк болон Монгол банкнаас 2018.10.30-ны өдөр зарласан ханшийн дагуу нэг ам.доллар нь 2,564.55₮ байна. https://www.mongolbank.mn/dblistofficialdailyrate.aspx (сүүлд үзсэн 2018.10.30).
  33. ТББ-ууд болон тэдгээртэй төстэй бусад хуулийн этгээдүүд.
  34. Эх сурвалжийн жагсаалтаас харна уу.