Эрх зүй яагаад үнэт зүйлтэй холбогдох болов? Юуны өмнө үнэт зүйлийн арга зүйг хэрэглэхгүйгээр эрх зүйн мөн чанар, агуулга, зорилгыг бүрэн тодорхойлох боломжгүй юм. Нөгөө талаар эрх зүйн хэм хэмжээ үнэлэмжийн объект бөгөөд үнэт зүйлийг агуулсанаар эрх зүйн шинжтэй болдог. Иймд эрх зүй – эрх зүйн үнэт зүйлийн тодорхой хэлбэр бөгөөд эрх зүйн хэм хэмжээ нь үнэт зүйлийн ач холбогдолтой юм.
Эрх зүйн үнэт зүйлийг тодорхойлж хэлэх нь амар байж болох ч тэдгээрийг үндэслэх нь тийм ч амар зүйл биш. Ялангуяа үнэт зүйл өөрчлөгдөн шинэчлэгдэх хандлагатай болж байгаа үед энэхүү асуудал нэлээд хөндөгдөж байдаг. Үнэт зүйлийн чөлөөт сонголт хийхийн тулд тэдгээрийн үндэслэлийг тодорхойлох шаардлагатай.
Эрх чөлөө нь эрх зүйн агуулгыг илэрхийлдэг тул эрх чөлөөг эрх зүйн үнэт зүйл хэмээн үздэг бөгөөд үнэт зүйлийн арга зүйг хэрэглэхгүйгээр эрх зүйн мөн чанар, агуулга, зорилгыг бүрэн тодорхойлох боломжгүй байна.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
ШИНЭЭР НЭМЭГДСЭН
Ганбаатарын Батцэцэг Эрхтний донорын эрх зүйн зохицуулалт
Мөнхбаяр Ванчигмаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь иргэний нэхэмжлэл
Мандах Батчимэг Төрийн болон төрийн бус байгууллагын дэргэдэх эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд анхаарах асуудал
Мандах Батчимэг ИРГЭНИЙ ХУУЛЬ ДАХЬ ГЭРЭЭНЭЭС ТАТГАЛЗАХ, ГЭРЭЭ ЦУЦЛАХ ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ НЬ
Цэнджавын Амарсанаа ХҮНИЙ УДМЫН САН БУЮУ ГЕНЕТИКИЙН ХУУЛЬ ЗҮЙН АСУУДАЛ