Бүтээлийн нэр
“Төрийн бус байгууллагын тухай хууль” харьцуулсан судалгаа
Хэлбэр
Судалгааны тайлан
Салбар
Иргэний нийгэм
Бүтээлийн товч
Монгол Улсын Үндсэн хуульд “-эх орондоо хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно”; “Монгол Улсын иргэн нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй” гэж тусгасан. Энэхүү суурь зохицуулалтаас үүдэн төрөөс иргэний нийгмийн байгууллагыг дэмжих, эдгээр байгууллагын төлөөллийн оролцоог хангахад чиглэсэн эрх зүйн орчинг сайжруулах зорилт тавьж, зарим бодлогын баримт бичгүүд батлагдсан байдаг.

Тухайлбал, “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-ын 3 дугаар зүйлийн 3.3.4.2-т “Төрийн бодлого боловсруулах, төрд хяналт тавихад төрийн бус байгууллагын тэгш оролцоо, зөвшилцлийг хангах замаар иргэний нийгмийн төлөвшлийг дэмжинэ.”, “Нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг дэмжсэн эрх зүйн орчныг бүрдүүлж, төр-иргэний нийгмийн хамтын ажиллагааны бүтээлч арга, хэлбэрүүдийг хөгжүүлнэ”; мөн

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 5 дугаар зүйлийн 5.1.19-д “Төрийн зарим чиг үүргийг иргэний нийгмийн байгууллага, мэргэжлийн холбоодоор гүйцэтгүүлэх бодлого баримталж, хэрэгжилтийг хангах эрх зүйн орчинг цогцоор бүрдүүлнэ.” гэж заасан.

Эдгээр бодлогын баримт бичиг батлагдсанаар иргэний нийгмийн байгууллага, тэр дундаа төрийн бус байгууллагын эрх зүйн байдлыг тодорхой болгох, төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэхэд дэмжих, хамтран ажиллахад чухал үүрэг гүйцэтгэсэн боловч төрийн бус байгууллагын үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчин өнөөг хүртэл тодорхой бус байгаа гэсэн шүүмжлэл гарч байна.

Монгол Улсын хувьд Төрийн бус байгууллагын тухай хууль нь 1997 онд батлагдсанаас хойш 1998, 2002, 2003, 2015, 2016 онд тус тус нэмэлт, өөрчлөлт орсон боловч уг хуулийн агуулга, үзэл баримтлалд зарчмын өөрчлөлт хийгдээгүй өнөөг хүрлээ. Иймд энэхүү судалгаагаар Төрийн бус байгууллагын тухай хуулийн хэрэгжилтэд гарч буй зарим тулгамдсан асуудлуудыг тодруулж, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэж болох тухай бодлогын хувилбар дэвшүүлнэ.

Судалгааны багийн зүгээс судалгааны хүрээг тогтоохдоо Төрийн бус байгууллагын тухай хуулийн хэрэгжилттэй холбоотой зарим тулгамдсан асуудлууд болох төрийн бус байгууллагын төрөл, хэлбэр, мөн төрийн бус байгууллагын санхүүжилт, татвар зэргийг сонгож судаллаа.
Түлхүүр үг
Иргэний нийгмийн байгууллага, Төрийн бус байгууллагын эрх зүйн байдал, Төрийн бус байгууллагын тухай хууль
Бичигдсэн огноо
2018-12-15
Хуудсын тоо
24
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2024-01-12
Товч мэдээлэл үзсэн
439
Бүрэн эхээр нь үзсэн
7
Эшлэлийн тоо
47
Санал болгож буй эшлэлийн загвар
Хууль зүйн үндэсний хүрээлэн ““Төрийн бус байгууллагын тухай хууль” харьцуулсан судалгаа” (2018), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1813
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Эшлэлүүд
  1. Монгол Улсын Үндсэн хууль, Оршил хэсэг.
  2. Монгол Улсын Үндсэн хууль, Арван зургадугаар зүйлийн 10 дахь хэсэг.
  3. УИХ-ын 2016 оны 45 дугаар тогтоолоор батлагдсан.
  4. https://www.researchgate.net/publication/249675475_A_Model_and_Typology_of_Government-NGO_Relationships.
  5. Монгол Улсын Үндсэн хууль, Арван зургадугаар зүйлийн 10 дахь хэсэг.
  6. ХЗҮХ-д Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас 2017 оны 9 сард ирүүлсэн мэдээлэл.
  7. Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогын 3.4 дэх хэсэг. Эх сурвалж: http://www.legalinfo.mn/annex/details/3282?lawid=7045.
  8. Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогын 7.1 Эрх зүйн шинэтгэл, Стратегийн зорилт 4.
  9. Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогын 7.2. Монгол Улсын төрийн байгуулал, төрийн удирдлагын хөгжил, Стратегийн зорилт 2.
  10. Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030. 2.4.Тогтвортой хөгжлийн засаглал, Зорилт 2. Эх сурвалж: http://www.legalinfo.mn/annex/details/7105 lawid=11725.
  11. Иргэний хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг.
  12. Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 2 дахь хэсэг.
  13. Нийтэд тустай, сайн дурын үйл ажиллагааны үр нөлөөтэй эрх зүйн зохицуулалт, бодлогын судалгаа, УБ, 2015 он, 7 дахь тал.
  14. Нийтэд тустай, сайн дурын үйл ажиллагааны үр нөлөөтэй эрх зүйн зохицуулалт, бодлогын судалгаа, УБ, 2015 он, 7 дахь тал.
  15. http://www.law.cornell.edu/wex/non-profit_organizations.
  16. Төрийн бус байгууллагад төрийн зарим чиг үүргийг гэрээний үндсэн дээр шилжүүлэх нь, харьцуулсан судалгаа, ХЗҮХ, УБ, 2013 он, 56 дахь тал (дам ишлэв).
  17. Төрийн бус байгууллагын эрх зүйн зохицуулалтын зарим асуудал, ХЗҮХ, УБ, 2013 он, 9 дэх тал (дам ишлэв).
  18. Marion Loewe, “Rechnungslegung von Nonprofit-Organisationen” Berlin 2003, S.29.
  19. GTZ, USAID, ХЗДХЯ, “МУ-ын Иргэний хуулийн тайлбар”, 2005, 100 дахь тал.
  20. Statistisches Bundesamt und Zentrum fuer soziale Investitionen und Innovationen der Universitaet Heidelberg, “Zivilgesellschaft in Zahlen”, 2010, S.16. Төрийн бус байгууллагын эрх зүйн зохицуулалтын зарим асуудал, ХЗҮХ, УБ, 2013 он, 9 дэх тал (дам ишлэв).
  21. Statistisches Bundesamt und Zentrum fuer soziale Investitionen und Innovationen, “Zivilgesellschaft in Zahlen”, 2010, S.30.
  22. Төрийн бус байгууллагын татвар, Бодлогын судалгаа, ХЗҮХ, УБ, 2014 он, 26 дахь тал (дам ишлэв).
  23. Art. 61 (1), Act IV of 1959 on the Civil Code. Available at www.ecovis.hu/angol/civil_code.pdf.
  24. Art. 61 (3), Act IV of 1959 on the Civil Code
  25. Art. 3 (3) - (5), Act CLXXV/2011 on the Freedom of Association, Public Benefit Status and the Operation and Support of CSOs. Available at http://www.ilo.org/dyn/natlex/natlex4.detail?p_lang=en&p_isn=99862&p_count=10&p_classification=02.
  26. Art. 74/A (1), Act IV of 1959 on the Civil Code.
  27. Art. 74/A (1), §74/B (1)(c),(4), and 74/C, Act IV of 1959 on the Civil Code.
  28. Art. 74/C (3), Act IV of 1959 on the Civil Code.
  29. Art. 4(3), Act IV of 2006 on Business Associations (Companies Act). Available at www.mfa.gov.hu/NR/rdonlyres/AF51F545-7DB4.../CompanyLaw.pdf.
  30. Хуулийн этгээдийн төрөл:харьцуулсан лавлагаа, ХЗҮХ, УБ, 2017 он, 10-13 дахь тал.
  31. http://www.nvraion.ru/civil-activity/non-profit-organization/pon_nko/
  32. http://www.consultant.ru/document/cons_doc_LAW_5142/3a585d0351c74adc4c9878b6019d704cdd9d3699/.
  33. Төрийн бус байгууллагын эрх зүйн зохицуулалтын зарим асуудал, лавлагаа, ХЗҮХ, УБ, 2013 он, 14 дэх тал.
  34. “Бизнесийн эрх зүй-Хуульчдад зориулсан гарын авлага” ХЗҮТ, УБ, 2003 он, 92 дахь тал
  35. http://www.consultant.ru/document/cons_doc_LAW_8824/0baaba9234d1af43a1b441169446e9fbc570df26/
  36. Нийтэд тустай сайн дурын үйл ажиллагаа, бодлогын судалгаа, УБ, 2015 он, 30 дахь тал.
  37. http://www.npoweb.jp/modules/feature/index.php?content_id=158
  38. International Center for Not-for-Profit Law, Survey of Tax Laws Affecting Non-Governmental Organizations in Central and Eastern Europe, Second edition, 2003, p.9.
  39. Nilda Bullain, PERCENTAGE LAWS EXPLAINED: Percentage philanthropy and law, 2004.
  40. Төрийн бус байгууллагын тухай хууль, 19 дүгээр зүйл.
  41. Татварын ерөнхий газрын хуулийн хэлтсийн мэргэжилтнүүдтэй хийсэн ярилцлагаар ТББ-ууд нь үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангаа тогтмол гаргадаггүй бөгөөд тайлан гаргаж өгөөгүй бол оногдуулах хариуцлагын тогтолцоо сул гэжээ.
  42. “Төрийн бус байгууллагын тухай хууль”, 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг.
  43. “Төрийн бус байгууллагын хуулийн төсөлтэй холбоотой хийсэн судалгаа”, Судалгааны тайлангийн эмхэтгэл, ХЗҮХ 2012 он, 521 дэх тал.
  44. Леон Е. Айриш, Роберт Кушен, Карла Саймон “Иргэний нийгмийн байгууллагад холбогдох хууль тогтоомж”. Монгол орчуулга, 57 дахь тал, эх сурвалж www.forum.mn
  45. http://www.law-russia.ru/registration/nekommercheskie-organizacii/lgoty-po-nalogam-dlja-nekommercheskih-organizacii/.
  46. International Center for Not-for-Profit Law (ICNL) “The Tax Treatment of Nongovernmental.
  47. Энэ талаар ХЗҮХ, “Төрийн бус байгууллагын эрх зүйн зохицуулалтын зарим асуудал ”(2013), Судалгааны тайлангийн эмхтгэл (2012-2013), IIIботь, 488 дахь талаас дэлгэрүүлэн үзнэ үү.