Бүтээлийн нэр
Зөрчлийн тухай хууль болон бусад хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжид хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ялгаварлан гадуурхсан заалт буй эсэхэд үнэлгээ хийх, бусад орны хууль тогтоомжийн талаар харьцуулсан судалгаа
Хэлбэр
Судалгааны тайлан
Салбар
Үндсэн хуулийн эрх зүй
Бүтээлийн товч
Энэхүү судалгааг Зөрчлийн тухай хууль болон бусад хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомж дахь хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ялгаварлан гадуурхахын эсрэг холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг үнэлэх зорилгоор гүйцэтгэв. Судалгааны Нэгдүгээр бүлэгт, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай, ялгаварлан гадуурхах үзэгдлийн ойлголт, Монгол Улс дахь хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, ялгаварлан гадуурхахаас сэргийлэх эрх зүйн орчны талаар авч үзсэн.
Судалгааны Хоёрдугаар бүлэгт, Хөгжлийн бэрхшээлтэй хүнд тулгамдаж буй асуудлыг хөндсөн бөгөөд олон улсын түвшинд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн нөхцөл байдал, ялгаварлан гадуурхах үзэгдэл, бусад хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжид ХБХЭ-ийн тулгамдаж буй асуудлыг Монгол Улсад хэрхэн шийдвэрлэх шаардлагатай байгаа талаар судлахыг зорилоо.
Судалгааны Гуравдугаар бүлэгт, Хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжид тусгагдсан хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах зохицуулалт хэрхэн хэрэгжиж буйг дүгнэх зорилгоор судалгааны Нэгдүгээр бүлэгт тодорхойлсон Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй зохицуулалтын хэрэгжилтийн байдлыг хууль зүй, боловсрол, хөдөлмөр, дэд бүтэц, нийгмийн даатгал, халамж, хамгаалал, бусад салбарын хүрээнд судалсан.
Энэхүү судалгаагаар хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомж дахь холбогдох зохицуулалтын хэрэгжилтийн байдлыг дүгнэхийн зэрэгцээ цаашид боловсронгуй болгох чиглэлээр дүгнэлт, зөвлөмж боловсруулав.
Түлхүүр үг
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, Зөрчлийн тухай хууль, ялгаварлан гадуурхах, хууль зүй, боловсрол, хөдөлмөр, дэд бүтэц, нийгмийн даатгал, халамж, хамгаалал
Бичигдсэн огноо
2018-11-20
Хуудсын тоо
33
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2024-01-17
Товч мэдээлэл үзсэн
443
Бүрэн эхээр нь үзсэн
7
Эшлэлийн тоо
24
Санал болгож буй эшлэлийн загвар
Хууль зүйн үндэсний хүрээлэн “Зөрчлийн тухай хууль болон бусад хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжид хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ялгаварлан гадуурхсан заалт буй эсэхэд үнэлгээ хийх, бусад орны хууль тогтоомжийн талаар харьцуулсан судалгаа” (2018), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1818
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Эшлэлүүд
  1. Тус судалгааг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, хууль зүйн доктор, дэд профессор П.Амаржаргал удирдан, эрдэм шинжилгээний ажилтан Э.Уянга гүйцэтгэв.
  2. Лорд Дюпонт. Хүний эрхийн төлөө: хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалах үйл ажиллагаа, нөлөөлөл. Нээлттэй нийгэм форум. “Хүний эрхийн боловсрол” цуврал No6, Уб.,2009. /X тал/.
  3. Б.Чимид. Үндсэн хуулийн үзэл баримтлал. Уб., 2017 он. 56 дахь тал.
  4. Мөн тэнд. 194 дэх тал
  5. Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем дэх эрх зүйн акт. http://legalinfo.mn/ сүүлд үзсэн 2018.6.13.
  6. Хатагтай Трүдо 2016 онд хэлсэн үг. https://mn.usembassy.gov/mn/remarks-honor-26th-anniversary-americans-disabilities-act-mn/ сүүлд үзсэн 2018.6.7.
  7. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүйс, аймаг, нийслэлээр. http://www.1212.mn/tables.aspx?TBL_ID=DT_NSO_3300_014V1 сүүлд үзсэн 2018.6.10.
  8. The Americans with Disabilities Act (ADA) was signed into law on July 26, 1990 https://www.ada.gov/ada_intro.htm
  9. Хатагтай Трүдо 2016 онд хэлсэн үг. https://mn.usembassy.gov/mn/remarks-honor-26th-anniversary-americans-disabilities-act-mn/ сүүлд үзсэн 2018.6.7.
  10. Title VII of the Civil Rights Act of 1964: Equal Employment Opportunity https://employment.findlaw.com/employment-discrimination/title-vii-of-the-civil-rights-act-of-1964-equal-employment.html
  11. The Rehabilitation Act of 1973 https://www2.ed.gov/policy/speced/reg/narrative.html
  12. The Office of Disability Employment Policy (ODEP) under the US Department https://www.nypl.org/blog/2015/06/24/employment-services-disabilities
  13. The individuals with Disabilities Education Act (IDEA) http://www.apa.org/advocacy/education/idea/index.aspx
  14. «О социальной защите инвалидов в Российской Федерации». http://docs.cntd.ru/document/901713539 сост. 20-24
  15. “Трудовой кодекс”. http://docs.cntd.ru/document/901807664/ со ст. 92-261
  16. Об Образований http://www.consultant.ru/search/base/?q=об+образований со ст. 36-95,
  17. Gesetz zur Gleichstellung von Menschen mit Behinderungen (Behindertengleichstellungsgesetz - BGG) https://www.gesetze-im-internet.de/bgg/BJNR146800002.html
  18. Schwerbehindertengesetz (SchwbG), Gesetz zur Sicherung der Eingliederung Schwerbehinderter in Arbeit, Beruf und Gesellschaft https://behinderung.org/gesetze/schwbg.htm
  19. Beschäftigung von Schwerbehinderten Menschen. Stand: Januar 2017. https://www.ihk-kassel.de/solva_docs/BeschaeftigungSchwerbehinderte.pdf
  20. Grundgesetz für die Bundesrepublik Deutschland https://www.gesetze-im-internet.de/gg/GG.pdf
  21. Berufsbildungsgesetz (BBiG) https://www.gesetze-im-internet.de/bbig_2005/BBiG.pdf
  22. Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн судалгааны тайлангийн эмхтгэл. Уб.,2016 он. 21 дэх тал.
  23. Б.Дэлгэржаргал. СЗСҮТ., “Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төвийг төгсөгчдийн хөдөлмөр эрхлэхэд тулгарч буй зарим асуудлуудыг судлах” Уб.,2017 он. https://nrc.gov.mn/disability_studies/ сүүлд үзсэн 2018.6.15
  24. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн 2018 оны анхны хуралдаан http://hudulmur-halamj.gov.mn/news/show/id/753 сүүлд үзсэн 2018.6.22