Бүтээлийн нэр
Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ
Хэлбэр
Судалгааны тайлан
Салбар
Шүүх эрх мэдэл
Бүтээлийн товч
“Хууль тогтоомжийн тухай” хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3-т “... хуульд өөрөөр заагаагүй бол хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт хийх үнэлгээг тухайн хууль тогтоомжийг дагаж мөрдсөнөөс хойш 5 жил тутамд хийнэ” гэсэн. Энэ хүрээнд Монгол Улсын Их Хурлын 2017 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр батлагдсан Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлд “Шүүгчийн эрх зүйн байдлын тухай” хуульд шинэчилсэн найруулга хийхээр тусгажээ.
Энэхүү үндэслэл, шаардлагын хүрээнд ХЗДХЯ-наас ирүүлсэн захиалгын дагуу “Шүүгчийн эрх зүйн байдлын тухай” хуульд Засгийн газрын 2016 оны 59 дүгээр тогтоолын 6 дугаар хавсралтаар баталсан “Хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх аргачлал”-ын дагуу үнэлгээг хийж, гүйцэтгэлээ.
Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг 2012 онд Шүүхийн багц хуулийн хүрээнд баталсан. Үүнээс өмнө шүүгчийн хараат бус байдлын баталгаа, түүнтэй холбогдсон бусад харилцаа нь Үндсэн хууль болон 2002 онд батлагдсан Шүүхийн тухай хуулиар зохицуулагдаж байсан. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулиуд шүүхийн шийдвэрийн хараат бус байдалд хамаарал бүхий зохицуулалтуудыг агуулж байдаг. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд дагаж мөрдөхөөс өмнө нэг удаа, дагаж мөрдсөнөөс хойш 7 удаа нэмэлт, өөрчлөлт орсон байна.
Тус хууль нь шүүхийн шинэтгэлд бодит хувь нэмэр оруулсан бөгөөд тодорхой асуудлуудын хүрээнд мэдэгдэхүйц дэвшилт авчирсан. Гэсэн хэдий ч хэрэгжиж эхэлснээс хойшх 5 жилийн хугацаанд энэ хуулийн хэрэгжилтийн үр нөлөө харьцангуй тодорхой болж, практик асуудлууд нь ил гарч, дараагийн үе шатанд орох, болохгүй байгаа асуудлаа эргэж харах, улмаар хуулиа дахин нягтлан сайжруулах үе болсон гэж үзэж байна.
Энэхүү судалгаагаар Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудал, хэрэгжилтийн хувьд үр нөлөө тааруу байгаа зүйл, заалтыг илрүүлэх зорилгоор судлагдсан байдлыг тандах хүрээнд илэрсэн үндсэн асуудлуудын талаар судалж, тохирох шалгуур үзүүлэлтээр үнэлгээ хийх болно.
Түлхүүр үг
Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Шүүхийн багц хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, шүүгчийн хараат бус байдал
Бичигдсэн огноо
2018-11-20
Хуудсын тоо
12
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2024-01-09
Товч мэдээлэл үзсэн
529
Бүрэн эхээр нь үзсэн
11
Эшлэлийн тоо
22
Санал болгож буй эшлэлийн загвар
Хууль зүйн үндэсний хүрээлэн “Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ” (2018), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1821
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Эшлэлүүд
  1. Тус судалгааг хууль зүйн доктор, профессор Д.Зүмбэрэллхам удирдан, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Ж.Ариунцэцэг гүйцэтгэв.
  2. Тус судалгааны анкет судалгааны үр дүнгийн файлыг судлаачийн зөвшөөрөлтэйгээр авч ашиглан, энэхүү судалгаанд зориулан зарим нэмэлт үзүүлэлтийг тооцоолон гаргасан болно.
  3. Ж.Хунан нар, Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлын баталгаа: Шүүгчийн томилгоо, /УБ, 2015 он/, ННФ.
  4. Мөн тэнд.
  5. Мөн тэнд.
  6. О.Мөнхсайхан нар, Монгол Улс дахь шүүхийн захиргааны загвар: тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам, /УБ, 2015/, ННФ.
  7. Энэ үзүүлэлтийг судлаачаас файлаар авсан тоон мэдээлэлд үндэслэн гаргав.
  8. Ж.Хунан нар, Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлын баталгаа: Шүүгчийн томилгоо, /УБ, 2015 он/, ННФ.
  9. Ж.Хунан нар, Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлын баталгаа: Шүүгчийн томилгоо, /УБ, 2015 он/, ННФ.
  10. Н.Лүндэндорж нар, Монгол Улсад шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх нь бодлогын тойм судалгаа,/УБ, 2010/, ННФ.
  11. Ж.Хунан нар, Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлын баталгаа: Шүүгчийн томилгоо, / УБ, 2015 он/, ННФ.
  12. Мөн тэнд.
  13. О.Мөнхсайхан нар, Монгол Улс дахь шүүхийн захиргааны загвар: тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам, /УБ, 2015/, ННФ.
  14. ШЕЗ-ийн Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэн, “Шүүгчийн хариуцлагын тогтолцоо” сэдэвт судалгаа, 2015 он.
  15. О.Мөнхсайхан нар, Монгол Улс дахь шүүхийн захиргааны загвар: тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам, /УБ, 2015/, ННФ.
  16. ШЕЗ-ийн Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэн, “Шүүгчийн ёс зүйн гомдол хянан шийдвэрлэх ажиллагаа” сэдэвт судалгаа, 2015 он.
  17. Мөн тэнд.
  18. Мөн тэнд.
  19. О.Мөнхсайхан нар, Монгол Улс дахь шүүхийн захиргааны загвар: тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам, /УБ, 2015/, ННФ.
  20. Мөн тэнд.
  21. Л.Галбаатар, Ч.Содхүү, “Шударга шүүхээр шүүлгэх, шүүхийн шийдвэрийг давж заалдах эрхийг хангах нь: Шүүхийн шийдвэрийн чанарыг сайжруулах хүчин зүйлс”, илтгэлийн материал.
  22. Н.Лүндэндорж нарын “Монгол Улсад шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх” нь сэдэвт бодлогын тойм судалгаанд “Шүүхийн хараат бус байдлыг шүүгчийн хариуцлагаас ангид авч үзэх аргагүй. Шүүгчийн хараат бус байдлыг хангах хэрээр хариуцлагын стандарт бас хамт өсөж байх ёстой. Шүүгчийн хараат бус байдал нь хариуцлагаас нуугдах арга хэрэгсэл болох ёсгүй. Шүүгч хараат бус байх, бас хариуцлагатай байх явдлыг тэнцвэржүүлж, шүүгч бүхий л үйлдлийнхээ хариуцлагыг хүлээж чаддаг, мөн хүлээлгэж чаддаг хариуцлагын тогтолцоог бүрдүүлэх нь Монгол Улсын шүүхийн өмнө байгаа цоо шинэ институц гэж хэлж болно. Шүүгчийг томилох, чөлөөлөх, огцруулах, албан тушаал ахиулах ажиллагаа нь зөвхөн мэргэжлийн чадвар, шударга ёсонд суурилсан, шүүгчийн ажлын бүтээмж, үр нөлөө, тунгалагшилт, хариуцлагат байдлаар нь үнэлж дүгнэдэг аргад шилжээгүй байна. Гэхдээ шүүгчийн хариуцлагыг хянах механизмыг шүүгчийн хараат бус байдалд халдах арга хэрэгсэл болгохоос ямагт сэргийлэх ёстой.” гэдгийг анхааруулсан байдаг бөгөөд тэнцвэрийг олох энэ процесс одоо болтол үргэлжилж байна гэж үзэж байна.