Бүтээлийн нэр
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээ
Хэлбэр
Судалгааны тайлан
Салбар
Эрүүгийн процессын эрх зүй
Бүтээлийн товч
ЭХХШтХ-аар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүний хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх, шударгаар шүүлгэх эрхийг хангах асуудлыг олон улсын хэм хэмжээнд нийцүүлэн тусгасан. Гэсэн хэдий ч хуулийн зарим заалтууд нь ойлгомжгүй, алдаа дутагдалтай байдлаар хуульчлагдсаны улмаас практикт хэрэгжихэд хүндрэлтэй байна.

Тухайлбал, Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай зохицуулалт нь практикт нэлээдгүй маргаан дагуулаад байна. Нэг талаас хуульд заасан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэл учир дутагдалтай байдлаар хуульчлагдсанаас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулж байна хэмээн үзэж байгаа бол нөгөө талаас мөрдөн шалгах ажиллагааны хугацааг өмнөх хуультай харьцуулахад богино хугацаанд хийж гүйцэтгэх боломжийг хангаж, хүний эрхийг хамгаалахад чиглэгдсэн хэмээн судлаачид өөр өөрийн байр суурийг илэрхийлж байна. Түүнчлэн хэргийг прокурорт буцаах тухай зохицуулалт нь шүүхийн эрх хэмжээг хумьж, шүүхийн шийдвэр хууль ёсны байх зарчмыг алдагдуулж байна хэмээн ярилцлагын болон анкетын судалгаанд хамрагдсан мөрдөгч, прокурор, шүүгч нар үзэж байна.
Түлхүүр үг
Шүүхийн шийдвэр хууль ёсны байх зарчим, ЭХХШтХ, шүүхийн өмнө эрх тэгш байх, шударгаар шүүлгэх эрх, Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах
Бичигдсэн огноо
2018-11-02
Хуудсын тоо
47
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2024-01-23
Товч мэдээлэл үзсэн
527
Бүрэн эхээр нь үзсэн
15
Эшлэлийн тоо
47
Санал болгож буй эшлэлийн загвар
Хууль зүйн үндэсний хүрээлэн “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээ” (2018), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1846
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Эшлэлүүд

1 ХЗДХЯ-аас гаргасан Хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор боловсруулсан
“Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх танилцуулга.

2 Анкетын судалгааны үр дүнгээс. Дэлгэрэнгүйг хавсралт 1, 2-оос үзнэ үү.

3 “Шүүхээс эрүүгийн хэргийг нэмэлт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтанд хийлгэхээр прокурорт
буцаах нь” сэдэвт судалгааны тайлан, ХЗҮХ, 2017 он.

4 Мөн тэнд.

5 Шүүх эрх мэдэл сэтгүүл, No1, УБ., 2014 он, 42 дахь тал.

6 Цагдан хорих арга хэмжээг шийдвэрлэж буй шүүхийн практик ба хүний эрхийн хэрэгжилт, Бодлогын судалгааны тайлан, ШЕЗ-ийн дэргэдэх ШСМСХ, 2014 он, 4 дэх тал.

7 Г.Совд, “Монгол Улсын Үндсэн хууль, хүний эрх” /Харьцуулсан эрх зүй/, УБ, 1999 он, 51 дэх тал.

8 Д.Ширэндэв, “Цагдан хорих ТСАХ-г хэрэглэх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зарим асуудал” магистрын дипломын ажил, 20 дахь тал.

9 Танилцуулга, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийн тухай, Засгийн газар.

10 Шүүхийн 2018 оны 3 дугаар улирлын шүүн таслах ажиллагааны тайлан, ШЕЗ, 2 дахь тал.

11 Монгол Улсын Ерөнхий Прокурорын газраас ирүүлсэн тоон мэдээ.

12 УИХ-ын ХЗБХ, ХЗДХЯ-аас 2018 оны 3 сарын 3, 4-ний өдөр зохион байгуулсан “Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаарх хэлэлцүүлгээс”.

13 Ж.Бямбаа, Ж.Эрхэсхулан, “Эрүүгийн процессын эрх зүйн үндсэн асуудал”, УБ., 2018 он, 298 дахь тал

14 Цагдан хорих арга хэмжээг шийдвэрлэж буй шүүхийн практик ба хүний эрхийн хэрэгжилт,
Бодлогын судалгааны тайлан, ШЕЗ-ийн дэргэдэх ШСМСХ, 2014 он, 4 дэх тал.

15 Мөн тэнд, 10 дахь тал.

16 Д.Баярсайхан, “Эрх зүйн сэтгэлгээний орчин цагийн асуудал” УБ., 2012, 81 дэх тал.

17 “Өдрийн сонин” өдөр тутмын хэвлэлийн албан ёсны цахим хуудсанд 2017 оны 2 сарын 20-ны өдөр нийтлэгдсэн Хууль зүй, дотоод хэргийн сайд асан С.Бямбацогтын “Хүний эрх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх бүх шатанд хангагдах ёстой” сэдэвт ярилцлагаас. Дэлгэрэнгүйг https://dnn.mn үзнэ үү.

18 Сургагч багш нар зориулсан гарын авлага, ХЗДХЯ, УБ., 2017 он, 401 дэх тал.

19 Мөн тэнд, 410 дахь тал.

20 Засгийн газраас гаргасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийн танилцуулга.

21 Мөн тэнд.

22 Сургагч багш нар зориулсан гарын авлага, ХЗДХЯ, УБ., 2017 он, 531 дэх тал.

23 Мөн тэнд.

24 Дэлгэрэнгүйг хавсралт 1-ээс үзнэ үү.

25 Дэлгэрэнгүйг хавсралт 2-оос үзнэ үү.

26 Дэлгэрэнгүйг http://www.supremecourt.mn/news/403 үзнэ үү.

27 Ж.Бямбаа, Ж.Эрхэсхулан, “Эрүүгийн процессын эрх зүйн үндсэн асуудал”, УБ., 2018 он, 136 дахь тал.

28 ЭХХШтХ-ийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судалсан тайлан, 2017 он.

29 Шүүхийн шийдвэрийн шинжилгээ, Эмхэтгэл 1, УБ., 2018 он, 125 дахь тал.

30 Мөн тэнд, 114 дэх тал.

31 Цагдан хорих арга хэмжээг шийдвэрлэж буй шүүхийн практик ба хүний эрхийн хэрэгжилт,
Бодлогын судалгааны тайлан, ШЕЗ-ийн дэргэдэх ШСМСХ, 2014 он, 24 дэх тал.

32 Дэлгэрэнгүйг хавсралт 1-ээс үзнэ үү.

33 Мөн тэнд.

34 Дэлгэрэнгүйг хавсралт 2-оос үзнэ үү

35 Мөн тэнд.

36 УИХ-ын ХЗБХ, ХЗДХЯ-аас 2018 оны 3 сарын 3, 4-ний өдөр зохион байгуулсан “Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаарх хэлэлцүүлэг”-т Улсын Ерөнхий Прокурорын орлогч, Төрийн хууль цаазын шадар зөвлөх Б.Амгаланбаатарын хэлэлцүүлсэн илтгэлээс.

37 Дэлгэрэнгүйг http://www.supremecourt.mn/news/403 үзнэ үү.

38 Мөн тэнд.

39 Монгол Улсын Ерөнхий Прокурорын газраас ирүүлсэн тоон мэдээ.

40 Дэлгэрэнгүйг http://www.supremecourt.mn/news/403 үзнэ үү.

41 Мөн тэнд.

42 Дэлгэрэнгүйг хавсралт 1-ээс үзнэ үү.

43 Дэлгэрэнгүйг хавсралт 2-оос үзнэ үү.

44 Дэлгэрэнгүйг http://www.supremecourt.mn/news/403 үзнэ үү.

45 Мөн тэнд.

46 Мөн тэнд.

47 Мөн тэнд.