Бүтээлийн нэр
Шүүхийн захиргааны тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ
Хэлбэр
Судалгааны тайлан
Салбар
Шүүх эрх мэдэл
Бүтээлийн товч
“Шүүхийн захиргааны тухай хууль” нь 2012 оны 5 дугаар сарын 22-нд батлагдсан бөгөөд хэрэгжиж эхэлснээс хойш 5 жилийн хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд энэ хуульд нийтдээ 6 удаа нэмэлт, өөрчлөлт хийсэн бөгөөд тус хуулийн хэрэгжилтийн эерэг болон сөрөг үр дагаврын талаар эрдэмтэн, судлаачид өөрсдийн ялгаатай байр суурийг илэрхийлж байсан байна.
Судалгаанаас үзэхэд Шүүхийн захиргааны тухай хууль батлагдсанаас хойш дараах эерэг үр дүн гарсан талаар судлаачид тэмдэглэжээ. Тухайлбал, энэ хууль батлагдсанаар шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах чиг үүрэг бүхий шүүхийн захиргааны байгууллагын эрх зүйн байдал тодорхой болсон; шүүхийн бие даасан байдал, тэр дундаа шүүхийн эдийн засгийн баталгаа сайжирсан зэрэг эерэг үр дүнг дурдаж болно.
Гэсэн хэдий боловч энэ хуулийн хэрэгжилтийн талаар сөрөг үр дагавар бий болсон талаар судлаачид шүүмжлэлтэй хандаж байна.
Түлхүүр үг
Шүүхийн захиргааны тухай хууль, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүн, Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэн эрхийн хугацаа, орон тооны бус гишүүд, шүүхийн хараат бус байдал
Бичигдсэн огноо
2018-04-26
Хуудсын тоо
17
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2024-01-26
Товч мэдээлэл үзсэн
386
Бүрэн эхээр нь үзсэн
4
Эшлэлийн тоо
44
Санал болгож буй эшлэлийн загвар
Хууль зүйн үндэсний хүрээлэн “Шүүхийн захиргааны тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ” (2018), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1862
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Эшлэлүүд

1 Тус судалгааг хууль зүйн доктор, профессор Д.Зүмбэрэллхам удирдан, Хууль зүйн үндэсний
хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Ж.Алтансүх гүйцэтгэв.

2 Тухайлбал, энэ хуульд нийтдээ 6 удаа нэмэлт, өөрчлөлт хийгдсэн ба 2012 онд нэг удаа, 2013 онд хоёр удаа, 2015 онд нэг удаа, 2016 онд хоёр удаа тус тус нэмэлт, өөрчлөлт хийгдсэн байна. Эдгээр нэмэлт, өөрчлөлтүүд нь уг хуулийн агуулга, үзэл баримтлалыг үндсээр нь өөрчлөхөд чиглэсэн бус, харин нэмэлт, тодотголын шинжтэй өөрчлөлт болжээ.

3 О.Мөнхсайхан нар, Монгол Улс дахь шүүхийн захиргааны загвар: тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам, /УБ, 2015/, ННФ, 58 дахь тал.

4 1993 онд батлагдсан Шүүхийн тухай хуульд ШЕЗ-ийн гишүүдийн тоог орон тооны бус 12 гишүүнтэй, 2002 онд батлагдсан ШТХ-д ШЕЗ-ийн гишүүдийн тоог орон тооны бус 14 гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулахаар хуульчилсан байсан. Үүнийг 2012 онд батлагдсан Шүүхийн захиргааны тухай хуулиар орон тооны 5 гишүүнтэй буюу бараг 3 дахин бууруулсан байна. Үүнээс үүдэн ШЕЗ-ийн гишүүдийн эрх мэдэл нэмэгдсэн бөгөөд ШЕЗ-ийн гишүүд өөрсдөө шүүгчийн хараат бус байдалд халдах эрсдэлтэй гэжээ. О.Мөнхсайхан нар, Монгол Улс дахь шүүхийн захиргааны загвар: тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам, /УБ, 2015/, ННФ, 48 дахь тал.

5 О.Мөнхсайхан нар, Монгол Улс дахь шүүхийн захиргааны загвар: тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам, /УБ, 2015/, ННФ, 128 дахь тал.

6 Мөн тэнд.

7 Ж.Хунан нар, Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлын баталгаа: Шүүгчийн томилгоо, /УБ, 2015 он/, ННФ, 41 дэх тал.

8 Мөн тэнд, 42 дахь тал.

9 Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн тайлбар, /УБ, 2017/, 117 дахь тал.

10 Ж.Амарсанаа нар, “Монгол Улсын шүүх эрх мэдлийн шинэтгэл” сүүлийн 20 жилийн тойм, /УБ, 2010/, ННФ, 12 дахь тал.

11 Б.Баярсайхан, Л.Бямбаа, Шүүхийн ерөнхий зөвлөл 20 жил /УБ, 2013/, Виндзор ХХК,13 дахь тал.

12 Мөн тэнд, 13 дахь тал.

13 Д.Солонго, “Шүүхийн захиргааны талаарх судалгааны тойм” (УБ, 2014), 10 дахь тал.

14 Ч.Ганбат, “Шүүх эрх мэдэл-Шинэ зуун” олон улсын онол-практикийн бага хурал, /УБ, 2001/, 40 дэх тал.

15 Д.Солонго, “Шүүхийн захиргааны талаарх судалгааны тойм,” 10 дахь тал.

16 Н.Лүндэндорж нар, Монгол Улсад шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх нь бодлогын тойм судалгаа, /УБ, 2010/, ННФ, 57 дахь тал.

17 Брент Т. Уайт, Монгол Улсын шүүхийн шинэтгэлийн өнөөгийн байдалд хийсэн судалгааны тайлан (УБ, 2009), ННФ, 16 дахь тал. http://forum.mn/res_mat/Judicial_Reform_Assessment.pdf.

18 Мөн тэнд 17 дахь тал.

19 Мөн тэнд 20 дахь тал.

20 Мөн тэнд 12 дахь тал.

21 О.Мөнхсайхан нар, Монгол Улс дахь шүүхийн захиргааны загвар: Тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам, /УБ, 2015/, ННФ, 44-49 дэх талаас дэлгэрүүлэн үзнэ үү.

22 Б.Чимид, Үндсэн хуулийн үзэл баримтлал: хүний эрх, шүүх эрх мэдэл, 2:151–152.

23 О.Мөнхсайхан нар, Монгол Улс дахь шүүхийн захиргааны загвар: Тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам, /УБ, 2015/, ННФ, 44 дэх тал.

24 О.Мөнхсайхан нар, Монгол Улс дахь шүүхийн захиргааны загвар: Тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам, /УБ, 2015/, ННФ, 45 дахь тал.

25 Мөн тэнд.

26 Мөн тэнд.

27 Мөн тэнд, 44-49 дэх талаас дэлгэрүүлэн үзнэ үү.

28 Muller, “Judicial Administration in Transitional Eastern Countries,” 958.

29 О.Мөнхсайхан нар, Монгол Улс дахь шүүхийн захиргааны загвар: Тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам, /УБ, 2015/, 44-49 дэх талаас дэлгэрүүлэн үзнэ үү.

30 Ц.Цогт, Шүүхийн ерөнхий зөвлөл өөрөө шүүгчдийн эрх зүйн байдлыг дордуулсан, Өдрийн сонин, 2014.09.26, http://dnn.mn/post/7622/.

31 О.Мөнхсайхан нар, Монгол Улс дахь шүүхийн захиргааны загвар: Тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам, /УБ, 2015/, ННФ, 44-49 дэх талаас дэлгэрүүлэн үзнэ үү.

32 ODIHR, OSCE and Max Planck Institute for Comparative Public Law and International Law, “Meeting
Report on Judicial Independence in Eastern Europe, South Caucasus and Central Asia: Challanges, Reforms and Way Forward,” 18.

33 О.Мөнхсайхан нар, Монгол Улс дахь шүүхийн захиргааны загвар: Тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам, /УБ, 2015/, ННФ, 44-49 дэх талаас дэлгэрүүлэн үзнэ үү.

34 Ж.Хунан нар, Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлын баталгаа: Шүүгчийн томилгоо, /УБ, 2015 он/, ННФ, 41.

35 О.Мөнхсайхан нар, Монгол Улс дахь шүүхийн захиргааны загвар: Тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам, /УБ, 2015/, ННФ, 44-49 дэх талаас дэлгэрүүлэн үзнэ үү.

36 Autheman and Elena, “Global Best Practices: Judicial Council (Lessons Learned from Europe and Latin America),” 18.

37 О.Мөнхсайхан нар, Монгол Улс дахь шүүхийн захиргааны загвар: Тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам, /УБ, 2015/, ННФ, 56 дахь тал.

38 Мөн тэнд, 58 дахь тал.

39 ШЕЗ-ийн гишүүд шүүгчид нэр дэвшигчтэй ярилцлага хийхдээ өөрийн субьектив хандлага гаргах магадлалтай. О.Мөнхсайхан нар, Монгол Улс дахь шүүхийн захиргааны загвар: тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам, /УБ, 2015 он/, ННФ, 88 дахь тал.

40 О.Мөнхсайхан нар, Монгол Улс дахь шүүхийн захиргааны загвар: Тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам, /УБ, 2015/, ННФ, 56 дахь тал.

41 Мөн тэнд, 53 дахь тал.

42 Мөн тэнд, 55 дахь тал.

43 Ж.Хунан нар, Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлын баталгаа: Шүүгчийн томилгоо, /УБ, 2015 /, 72 дахь тал.

44 Ерөнхийлөгч бүх шатны шүүхийн шүүгчийг томилохоос гадна, шүүгчид нэр дэвшигчийг өөрт нь санал болгодог байгууллага болох Ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг томилох болсон нь улс төрөөс ялангуяа Ерөнхийлөгчөөс шүүгчийн томилгоогоор дамжуулан шүүхийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох боломжийг улам нэмэгдүүлж, шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдал, шүүгчийн эрх ашгийг хамгаалах ёстой үүрэг бүхий байгууллага нь Ерөнхийлөгчийн институтын “хавсарга” байгууллага болох нөхцлийг бүрдүүлж болзошгүй. Ж.Хунан нар, Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлын баталгаа: шүүгчийн томилгоо, Бодлогын тойм судалгаа, /УБ, 2015/, ННФ, 39 дэх тал.