Бүтээлийн нэр
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаврыг үнэлэх үнэлгээ
Хэлбэр
Судалгааны тайлан
Салбар
Шүүх эрх мэдэл
Бүтээлийн товч
Монгол Улсын шүүхийн тухай хууль /цаашид “ШТХ” гэх/ нь 2012 оны 3 дугаар сарын 7-нд батлагдсан бөгөөд хэрэгжиж эхэлснээс хойш 5 жилийн хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд тус хуулийн хэрэгжилтийн эерэг болон сөрөг үр дагаврын талаар зарим судалгаа хийгдэж, энэ хуулийн хэрэгжилтийг дүгнэж байжээ.
Тухайлбал, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 2016 онд хийгдсэн “Эрх зүйн шинэтгэлийн бодлогын баримт бичиг боловсруулахад дэмжлэг үзүүлэх нь” мониторингийн судалгаанд шүүхийн тухай багц хуулиуд батлагдан гарснаар шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангахад тодорхой ахиц дэвшил гарсан гэж үнэлсэн байна.
Түүнчлэн ГОУХАН /GIZ/-ийн хийсэн "Монгол Улсын шүүхийн цогц зураглал" үнэлгээний тайланд дурдсанаар “Монгол Улсад 2002 оноос эхэлсэн шүүхийн шинэтгэлийн үйл явц 2013 оноос эрчимжсэн бөгөөд уг шинэтгэл нь нийгэм, эдийн засгийн хувьд ижил төстэй гарааны нөхцөлтэй байсан бусад орнуудтай харьцуулахад ихээхэн түрүүлж байна. Мөн шүүхийн бие даасан байдлын талаар тогтоосон олон улсын стандартуудын дийлэнх хэсгийг хуульд тусгасан бөгөөд шүүхийн практикт энэ нь хэрэгжиж байна гэж үнэлжээ.”
Хэдийгээр дээр дурдсан судалгааны үр дүнгээр шүүхийн тухай багц хуулийн хэрэгжилтэд тодорхой ахиц дэвшил гарсан гэсэн үр дүн гарч байгаа боловч ШТХ-ийн хэрэгжилтэд зарим хүндрэлтэй асуудлууд гарч байна.
Тухайлбал, шүүхийн тогтолцоог өөрчлөхтэй холбогдуулан хууль тогтоомжийн үр нөлөөний судалгаа хийгээгүй; дагнасан шүүхийн тогтолцоог бүрэн хэрэгжүүлж чадаагүй; түүнчлэн шүүгчийн хараат бус байдал тэр дундаа шүүгчийн томилгоо, сонгон шалгаруулалт шударга явагдахгүй байгаа; мөн шүүхийн эдийн засгийн баталгааг дордуулсан зэрэг сөрөг үр дагаврууд үүсч байна. Иймд энэхүү үнэлгээгээр эдгээр тулгамдсан асуудлыг судалж, хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ хийх болно.
Түлхүүр үг
Монгол Улсын шүүхийн тухай хууль, шүүхийн шинэтгэл, шүүхийн бие даасан байдал, дагнасан шүүх, шүүгчийн хараат бус байдал, шүүгчийн томилгоо, шүүгчийн сонгон шалгаруулалт, шүүхийн эдийн засгийн баталгаа
Бичигдсэн огноо
2018-04-26
Хуудсын тоо
38
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2024-01-27
Товч мэдээлэл үзсэн
431
Бүрэн эхээр нь үзсэн
15
Эшлэлийн тоо
59
Санал болгож буй эшлэлийн загвар
Хууль зүйн үндэсний хүрээлэн “Монгол Улсын шүүхийн тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаврыг үнэлэх үнэлгээ” (2018), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1863
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Эшлэлүүд

1 Хууль зүйн үндэсний хүрээлэн, Эрх зүйн шинэтгэлийн бодлогын баримт бичиг боловсруулахад
дэмжлэг үзүүлэх нь, судалгааны тайлан, Шүүхийн шинэтгэлийн хэрэгжилт, үр дүн, цаашдын асуудал, Хавсралт тайлан 2, /УБ, 2016/, 106 дахь тал.

2 Монгол Улсын шүүхийн цогц зураглал, судалгааны тайлан, ГОУХАН /GIZ/, /УБ, 2016/.
http://www.judcouncil.mn/main/4005--giz-.html Сүүлд үзсэн огноо: 2018.01.10.

3 Хууль зүйн үндэсний хүрээлэн, Эрх зүйн шинэтгэлийн бодлогын баримт бичиг боловсруулахад
дэмжлэг үзүүлэх нь, судалгааны тайлан, Шүүхийн шинэтгэлийн хэрэгжилт, үр дүн, цаашдын асуудал, Хавсралт тайлан 2, /УБ, 2016/, 71 дэх тал.

4 Хууль зүйн үндэсний хүрээлэн, Эрх зүйн шинэтгэлийн бодлогын баримт бичиг боловсруулахад
дэмжлэг үзүүлэх нь, судалгааны тайлан, Шүүхийн шинэтгэлийн хэрэгжилт, үр дүн, цаашдын асуудал, Хавсралт тайлан 2, /УБ, 2016/, 83 дахь тал.

5 Мөн тэнд, 101 дэх тал.

6 Ж.Алтансүх, “Шүүхийн тогтолцоонд хийсэн дүн шинжилгээ”, Хууль дээдлэх ёс сэтгүүл, 2016, No2 /57/ дугаарын 84-94 дэх талаас дэлгэрүүлэн үзнэ үү.

7 Wittrup, Jesper. “Budgeting in the Era of Judicial Independence.” International Journal for Court
Administration, April 2010. http://www.iaca.ws/files/Jesper_Wittrup4-2010.pdf.

8 2012 онд УИХ-д өргөн баригдсан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн төсөл болон түүнтэй холбогдох бусад хуулийн төслийн танилцуулга. www.parliament.mn.

9 Б.Чимид, Үндсэн хуулийн мэдлэг, /УБ, 2008/, 312 дахь тал.

10 Монгол Улсын Их Хурлаас 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр баталсан “Шүүх байгуулах тухай хууль”, http://www.legalinfo.mn/law/details/9037?lawid=9037.

11 http://www.legalinfo.mn/details/251.

12 2014 оны Шүүхийн ерөнхий зөвлөлийн тайлан.

13 2012 онд УИХ-д өргөн баригдсан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн төсөл болон түүнтэй
холбогдох бусад хуулийн төслийн танилцуулга. www.parliament.mn.

14 Иргэн С.Номынбаясгалан ба Г.Нацагдорж нар Үндсэн хуулийн цэцэд хандаж мэдээлэл гаргасан ба уг хуралдаанд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин оролцсон. http://www.legalinfo.mn/law/details/11621?lawid=11621.

15 Улсын Их Хурлаас 2013 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр баталсан “Шүүх байгуулах тухай” хуулийн /шинэчилсэн найруулга/ 1 дүгээр зүйлд аймаг, нийслэлийн давж заалдах шатны шүүхийг иргэний, эрүүгийн болон захиргааны шүүн таслах ажлын төрлөөр дагнан байгуулж, тэдгээрийн байршил, нутаг дэвсгэрийн харьяаллыг тогтоохдоо 2-3 аймгийн нутаг дэвсгэрийг харьяалуулан дунд нь давж заалдах шатны нэг шүүх байхаар; Нийслэлийн шүүхийн оронд Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх гэж нэрлэн Нийслэлийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бүх нэгж болон Төв, Хэнтий аймгийн зарим сумын нутаг дэвсгэрийг харьяалуулсан; мөн хуулийн 2 дугаар зүйлд анхан шатны шүүхийн байршил, тэдгээрийн нутаг дэвсгэрийн харьяаллыг тогтоохдоо Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1, 2, 3, 4 дүгээр шүүх, Дүүргийн Эрүүгийн хэргийн
анхан шатны 1, 2, 3, 4 дүгээр шүүх гэж нэрлэн хэд хэдэн дүүргийг нэг шүүхэд; мөн нийслэлийн зарим дүүрэг болон Төв, Хэнтий аймгийн зарим сумыг нэг шүүхэд харьяалуулан дүүргийн иргэний хэргийн анхан шатны 4, эрүүгийн хэргийн анхан шатны 4 шүүх байгуулж Улаанбаатар хотод зүүн, баруун бүс, Багануур, Налайх дүүрэгт байршуулсан; 3ахиргааны хэргийн анхан шатны 6, 11 дүгээр шүүхийг байгуулахдаа тус бүр 2 аймгийн нутаг дэвсгэрийг нэг шүүхэд харьяалуулсан нь шүүхийн үндсэн тогтолцоог үгүйсгэж, иргэний үндсэн эрхийг баталгаатай эдлүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах Үндсэн хуулийн суурь зарчим, шүүхийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлсэн Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна гэж Үндсэн хуулийн цэц
дүгнэлт гаргасан. http://www.legalinfo.mn/law/details/10782?lawid=10782.

16 Шүүхийн ерөнхий зөвлөл, “Шүүхийн шинэтгэл-эрх зүйн” тайлан, 2015 он.

17 Шүүхийн ерөнхий зөвлөлийн албан ёсны цахим сайт, http://www.judcouncil.mn/main/print:page,1,3782--.html хамгийн сүүлд нэвтэрсэн 2016 оны 05 дугаар сарын 30 дахь тал.

18 Ж.Бариаширсүрэн нар, “Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх нь сэдэвт хэлэлцүүлэг”, “Шүүхийн тогтолцоог өөрчлөх бодлогын шийдвэрийн хэрэгжилт”, /УБ, 2015/, 25 дахь тал.

19 Мөн тэнд, 58-59 дахь тал.

20 Ж.Бариаширсүрэн нар, “Шүүхийн тогтолцоог өөрчлөх бодлогын шийдвэрийн хэрэгжилт”, /УБ, 2015/, 25 дахь талаас дэлгэрүүлэн үзнэ үү.

21 Шүүхийг тойргийн журмаар байгуулсан нь хэдийгээр тойргийн шүүхүүд орон зайн хувьд иргэдэд ойртсон боловч нийтийн тээвэр, зам харилцаа, дэд бүтэц сайн хөгжөөгүй зэргээс шалтгаалан иргэдэд эдийн засгийн зардал ихсэж шүүх иргэдээс улам холджээ. Ж.Бариаширсүрэн нар, “Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх нь сэдэвт хэлэлцүүлэг”, “Шүүхийн тогтолцоог өөрчлөх бодлогын шийдвэрийн хэрэгжилт”, /УБ, 2015/, 25 дахь тал.

22 Ж.Бариаширсүрэн нар, Шүүхийн тогтолцоог өөрчлөх бодлогын шийдвэрийн хэрэгжилт, /УБ, 2015/, 21 дэх тал.

23 Ж.Бариаширсүрэн нар, Шүүхийн тогтолцоог өөрчлөх бодлогын шийдвэрийн хэрэгжилт, /УБ,
2015/, 31 дэх тал.

24 Ж.Алтансүх, “Монгол Улсын Үндсэн хууль ба шүүхийн эдийн засгийн баталгаа”, Хууль дээдлэх ёс сэтгүүл, 2017, No2 /62/, 151-165 дахь хэсгээс дэлгэрүүлэн үзнэ үү.

25 Ж.Амарсанаа, “Шүүгчийн ёс зүй,” Хуульчийн ёс зүй (гарын авлага), (УБ, 2004), 24.

26 Д.Солонго, “Шүүхийн захиргааны талаарх судалгааны тойм,” 4–5 дахь тал.

27 Эдгээр хуулиудыг дурдвал 1/ Монгол Улсын Шүүхийн тухай хууль; 2/ Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль; 3/ Хуульчийн эрх зүйн байдлын тухай; 4/ Шүүхийн захиргааны тухай хууль; 5/ Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай; 6/ Эвлэрүүлэн зуучлалын тухай гэсэн нийт 6 хууль батлагдсан.

28 Д.Солонго, “Шүүхийн захиргааны талаарх судалгааны тойм,” 4–5 дахь тал.

29 Б.Чимид, Үндсэн хуулийн үзэл баримтлал: хүний эрх, шүүх эрх мэдэл, 2 дугаар дэвтэр, /УБ, 2004/, 146-149 дэх тал.

30 Мөн тэнд, 147 дахь тал.

31 Н.Лүндэндорж нар, Монгол Улсад шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх нь, бодлогын тойм судалгаа, /УБ: Нээлттэй нийгэм форум, 2010 он/, 31 дэх тал.

32 Д.Одхүү, О.Одгэрэл, Монгол Улсын шүүхийн тайлан, /УБ, 2014 он/, 64 дэх тал.

33 Мөн тэнд.

34 Дэлхийн улс орнуудад шүүх эрх мэдэлд дунджаар улсын нийт төсвийн 2.2 хувьтай тэнцэх хэмжээний төсвийг хуваарилдаг байна. Ж.Алтансүх, “Монгол Улсын Үндсэн хууль ба шүүхийн эдийн засгийн баталгаа”, Хууль дээдлэх ёс сэтгүүл, 2017, No2 /62/, 154 дэх тал.

35 Б.Чимид, Үндсэн хуулийн үзэл баримтлал: хүний эрх, шүүх эрх мэдэл, 2 дугаар дэвтэр, /УБ, 2004/, 147 дахь тал.

36 ХЗҮХ, Эрх зүйн шинэтгэлийн бодлогын баримт бичиг боловсруулахад дэмжлэг үзүүлэх нь, Хавсралт тайлан, Зарим хүрээний эрх зүйн шинэтгэл, үр дүн, цаашдын асуудал гарчиг дотор, УБ, 2016, 84 дэх тал.

37 Watson R, Wolf M /2008/ comparing judicial compensation: apples, oranges and cherrypicking.
http://works.bepress.com/matthew_wolfe/1, О.Мөнхбат, О.Мөнхсайхан, Шүүгчийн цалин, хангамжийг тогтоох, үндэслэл, шаардлага /УБ: Шүүхийн ерөнхий зөвлөл, 2013/.,8.

38 МУИС, Нийгмийн судалгааны хүрээлэн “Шүүгчийн цалин хөлс: үндэслэл, шалгуурыг тодорхойлох нь” , Судалгаа.

39 Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2015 оны тайлан, /УБ, 2015 он/, http://www.judcouncil.mn/ 46 дахь тал.

40 Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2015 оны тайлан, /УБ, 2015 он/, http://www.judcouncil.mn/ 6 дахь тал.

41 Л.Амар, Азийн хөгжлийн банкны эдийн засагч, “Энэ 2014 онд инфляци өсөх магадлалтай” ярилцлага, ord.mn, хамгийн сүүлд орсон 2016 оны 04 дугаар сарын 2, http://www.ord.mn/index.php?newsid=963.

42 ШЕЗ-ийн албан ёсны цахим сайт. Judcouncil.mn, Хамгийн сүүлд нэвтэрсэн 2015 оны 11 дүгээр сар 6. http://www.judcouncil.mn/main/2413--.html,

43 “2016 Оны Төсвийн Тухай Хуулийг Дагалдан Өөрчлөлт Орох Хууль, Тогтоомжийн Төслийг
Хэлэлцэхийг Дэмжлээ,” 2015 оны 10 дугаар сарын 16-нд үзсэн, http://www.parliament.mn/news/open/categories/30/pages/25223.

44 “Монголын Шүүгчдийн Холбооны Мэдэгдэл,” Judcouncil.mn, 2015 оны 10 дугаар сарын 16-нд үзсэн, http://www.judcouncil.mn/main/2345--.html.

45 О.Мөнхсайхан нар, Монгол Улс дахь шүүхийн захиргааны загвар: тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам, /УБ, 2015 он/, 82 дахь тал.

46 Р.Мэндсайхан, “Шүүхийн захиргааны менежмент,” Шүүхийн менежментийн үндсэн асуудал /гарын авлага/, /УБ, 2008/, 53–54 дахь тал.

47 Шүүхийн ерөнхий зөвлөл, “Шүүхийн шинэтгэл-эрх зүйн” тайлан, /УБ, 2015 он/.

48 Тухайлбал, Завхан аймгийн Улиастай хотод байрлах “Говь- Алтай, Завхан аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх” нь 1954 онд цэцэрлэгийн зориулалтаар баригдсан бөгөөд энэхүү байр элэгдэж муудан, хана нь цууралт өгч, тааз нь нурах аюулд орсоноос хүн ажиллах боломжгүй гэсэн актыг холбогдох байгууллагаас удаа дараа гаргасан боловч өнөөг хүртэл тус шүүхийн байранд үйл ажиллагаагаа явуулсаар байна. Judcouncil.mn, хамгийн сүүлд 2016 оны 04 дүгээр сарын 1-нд үзсэн, http://www.judcouncil.mn/main/3274--.html

49 Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2014 оны 100 дугаар тогтоолоор батлагдсан «Шүүхийн байрны нийтлэг шаардлага”.

50 Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2015 оны тайлан, /УБ, 2015 он/, http://www.judcouncil.mn/ 21 дэх тал.

51 Шүүхийн ерөнхий зөвлөл, “Шүүхийн шинэтгэл-эрх зүйн” тайлан, /УБ, 2015 он/.

52 Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2014 оны тайлан, /УБ, 2014 он/, http://www.judcouncil.mn/ 50 дахь тал.

53 Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2014 оны тайлан, /УБ, 2014 он/, http://www.judcouncil.mn/ 65 дахь тал.

54 Хууль зүйн үндэсний хүрээлэн, Эрх зүйн шинэтгэлийн бодлогын баримт бичиг боловсруулахад дэмжлэг үзүүлэх нь, судалгааны тайлан, Шүүхийн шинэтгэлийн хэрэгжилт, үр дүн, цаашдын асуудал, Хавсралт тайлан 2, /УБ, 2016/, 99 дэх тал.

55 Шүүхийн тухай хууль /2002/-ийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэг.

56 П.Баттулга нар, Шүүх хуралдааны ажиглалт, судалгааны тайлан, Нээлттэй нийгэм форум, /УБ, 2017/, 11 дэх тал.

57 http://old.shuukh.mn/, Шүүхийн цахим сангийн албан ёсны сайт.

58 Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2015 оны тайлан, http://www.judcouncil.mn/ 30 дахь тал.

59 Шүүхийн ерөнхий зөвлөлийн тайлан, “Шүүхийн шинэтгэлийн үр дүн /2013-2016 он/” тайлан.