Бүтээлийн нэр
Монгол Улсаас авлигын замаар хулгайлагдсан гадаад улсад байгаа хөрөнгийг буцаан гаргуулах эрх зүйн үндэслэлд дүгнэлт хийх нь
Тэмдэглэл
Энэхүү бүтээл "Хууль дээдлэх ёс" мэргэжлийн сэтгүүлийн 2023 оны 2-р дугаарт нийтлэгдсэн болно.
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Эрүүгийн процессын эрх зүй
Бүтээлийн товч
Монгол Улс нь дэлхийн олон улс оронтой харьцуулахад авлигын индексээр сүүлийн байруудад ордог, авлигын түвшин өндөртэй улс юм. Авлига гэх гэмт хэргийн учруулсан хохирол дэлхийн хавтгайран хөгжиж буй хөгжлийг даган Монгол Улсын хилийн гадна, бүр хил хязгааргүй цахим ертөнцөд ч зүсээ хувирган орших болсноор түүнээс учирсан нийгмийн хор уршгийг бүрэн гүйцэд арилгаж чадахгүйд хүрэх нь олонтой байна. Аливаа гэмт зан үйлийг шийтгэн, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг улсын өмч болгодог нь хүн төрөлхтний эрх зүйн тогтолцооны нэгэн тогтсон дэг бөгөөд хэдий чадавхжиж байгаа ч бид энэхүү дэгийг эрх зүйн хийдэл, мэдлэг чадвар, хүн хүч, техник технологийн сул хөгжлийн улмаас сайтар тогтоож чадахгүй байдал үргэлжилсээр байгаа юм. Үүний нэг жишээ бол авлигын гэмт хэргийн улмаас учирсан Монгол Улсын нутаг дэвсгэрт үл хадгалагдах хөрөнгийн асуудал билээ. Авлигын гэмт хэргийн замаар хулгайлагдсан гадаад улсад байгаа хөрөнгийг амжилттай буцаан авахын тулд эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээг холбогдох улс орнуудтай хийж, энэ чиглэлээр хүсэлт гаргах бөгөөд хүсэлт хүлээн авагч улс бидний гаргасан хүсэлтийг хүлээн авч аливаа татгалзалгүйгээр шалган, хөрөнгийг буцаан шилжүүлдэг байх явдал, мөн энэ нөхцлийг бий болгохын тулд аль болох олон оронтой тухайн асуудлаар харилцан хамтран ажиллах гэрээтэй байх нь тус ажиллагааг амжилтад хүргэнэ. Хэдий улс орнууд Авлигын эсрэг Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцид нэгдсэнээр нөгөө нэг гишүүн улсынхаа өмнө авлигын гэмт хэргийн хувьд туслалцаа үзүүлэх үүрэгтэй боловч тэдгээр нь харилцан адилгүй нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрч нэгдсэн нь гагц энэ гэрээний хэрэгжилтэд найдах аргагүй болгож байгаа юм. Энэхүү конвенцид нэгдэн ороогүй улс, арал, засаг захиргааны нэгжүүд ч олон байгааг санах нь зүйтэй. Манай улсад хэрэгжиж буй хууль тогтоомж, бусад улстай байгуулсан эрх зүйн харилцан туслалцааны гэрээнүүд нь хөрөнгө буцаан гаргуулах хангалттай үндэслэлийг тусгаж чадаагүй байх тул тус эрх зүйн харилцан туслалцааны гэрээнүүдэд нэмэлт, өөрчлөлт оруулах, шинээр улс орнуудтай хоёр талт харилцааг өргөжүүлэх, дотооддоо энэ талаар дүрэм журам гаргах зэргээр үндэсний хэмжээнд эрх зүйн хэм хэмжээг сайтар тогтоож өгөх шаардлагатай байна.
Түлхүүр үг
Авлига, хулгайлагдсан хөрөнгө, гадаад улсад байгаа хулгайлагдсан хөрөнгө, хамтын ажиллагаа, харилцан туслалцааны гэрээ
Бичигдсэн огноо
2023-05-22
Хуудсын тоо
13
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2024-02-25
Товч мэдээлэл үзсэн
737
Бүрэн эхээр нь үзсэн
16
Эшлэлийн тоо
34
Санал болгож буй эшлэлийн загвар
Т.Жавхлан “Монгол Улсаас авлигын замаар хулгайлагдсан гадаад улсад байгаа хөрөнгийг буцаан гаргуулах эрх зүйн үндэслэлд дүгнэлт хийх нь” (2023), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1906
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Эшлэлүүд

[1] Asia-Pacific Development Journal, Corruption: causes, consequences and cures, Vol. 7, No. 2, December 2000, p.50 https://www.unescap.org/sites/default/d8files/apdj-7-2-2-Myint.pdf [Сүүлд үзсэн: 2023.01.23]

[2] Энэ талаарх мэдээллийг Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын албан ёсны цахим хуудас болох  https://iaac.mn/ -ээс авах боломжтой.

[3] Б.Эрдэнэсайхан “Хулгайлагдсан хөрөнгийг царцаах, буцаан авах асуудал” Шударга ёс сэтгүүл №19 (2020), 37-44 дэх тал.

[4] Грахам Брүүкс, Авлигын криминологи (онолын чиг хандлага), орч. Авлигатай тэмцэх газар, УБ, Урангар Пресс, цахим хувилбар 29 дэх тал https://iaac.mn/post/103833 [Сүүлд үзсэн: 2023.01.29]

[5] Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем: https://legalinfo.mn/mn/detail/8928 [Сүүлд үзсэн: 2023.01.24]

[6] Тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт дараах этгээдүүдийг заасан байна. Үүнд:

(1)    төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан;

(2)    төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан болон ерөнхий нягтлан бодогч, ахлах нягтлан бодогч;

(3)    төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтан;

(4)    олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн дарга, гишүүн, ерөнхий захирал;

(5)    улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжилт авч төрийн тодорхой чиг үүргийг хууль тогтоомжийн дагуу гүйцэтгэж байгаа төрийн бус байгууллагын удирдах албан тушаалтан;

(6)    Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигч;

(7)    бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, төлөөлөгч;

(8)    эрх бүхий байгууллагаас баталсан жагсаалтад заасан албан тушаалтан;

(9)    Ирээдүйн өв сангийн тухай хуулийн 4.1.7-д заасан Ирээдүйн өв сан корпорацийн эрх бүхий албан тушаалтан, хяналтын зөвлөлийн гишүүн.

[8] С.Нарангэрэл, Эрх зүйн эх толь бичиг, нэмж засварласан хоёр дахь хэвлэл, УБ, Адмон, 2008, 5 дахь тал

[9] Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем: https://legalinfo.mn/mn/detail/11634 [Сүүлд үзсэн: 2023.01.25]

[10] Грахам Брүүкс, Авлигын криминологи (онолын чиг хандлага), орч. Авлигатай тэмцэх газар, УБ, Урангар Пресс, цахим хувилбар 32 дахь тал https://iaac.mn/post/103833 [Сүүлд үзсэн: 2023.01.20]

[11] Монгол Улсын Авлигатай тэмцэх газар, Авлигатай тэмцэх хууль тогтоомжийн хэрэгжилт, авлигын ерөнхий нөхцөл байдал, авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт-2021, тайлан, УБ, АТГ, 2022 он, 56 дахь тал https://iaac.mn/uploads/users/1278/files/ATG%20report%202022%20part%201.pdf [Сүүлд үзсэн: 2023.01.05]

[12] Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем: Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийг соёрхон батлах тухай хууль, 2005 оны 10 сарын 27-ны өдөр https://legalinfo.mn/mn/detail/10269 [Сүүлд үзсэн: 2023.01.30]

[13] Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага, Авлигатай тэмцэх гарын авлага, монгол хувилбар. Монгол Улсын Авлигатай тэмцэх газар, УБ, Урангар пресс, 2016 он, 246 дахь тал

[14] Мөн тэнд.

[15] Энэхүү мэдээллийг Монгол Улсын Авлигатай тэмцэх ерөнхий газрын албан ёсны цахим хуудас болон Монгол Улсын ерөнхий прокурорын газар, Авлигатай тэмцэх газар, Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг буцаан авах ажиллагаа, гарын авлага, УБ., 2020 он, 14 дахь талаас тус тус авав. https://iaac.mn/membership [Сүүлд үзсэн: 2023.01.07]

[16] Тус байгууллагын талаарх энд бичигдсэн бүх мэдээллийг дараах эх сурвалжаас авав: Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага, Авлигатай тэмцэх гарын авлага, монгол хувилбар. Монгол Улсын Авлигатай тэмцэх газар, УБ, Урангар пресс, 2016 он, 27 дахь тал

[17] Тус санаачлагын талаарх энд бичигдсэн бүх мэдээллийг дараах эх сурвалжаас авав: Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага, Авлигатай тэмцэх гарын авлага, монгол хувилбар. Монгол Улсын Авлигатай тэмцэх газар, УБ, Урангар пресс, 2016 он, 26-27 дахь тал

[18] Авлигатай тэмцэх газар, 2022 оны үйл ажиллагааны тайлан, УБ, АТГ, 2022 он, 26 дахь тал https://iaac.mn/uploads/users/1279/files/Site-Xevlex-22_12_27last.pdf [Сүүлд үзсэн: 2023.01.07]

[19] Мөн тэнд.

[20] Мөн тэнд.

[21] Мөн тэнд.

[22] Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага, Авлигатай тэмцэх гарын авлага, монгол хувилбар. Монгол Улсын Авлигатай тэмцэх газар, УБ, Урангар пресс, 2016 он, 254 дахь тал

[23] Энэхүү мэдээллийг бэлтгэхдээ Монгол Улсын эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем www.legalinfo.mn сайтыг ашигласан бөгөөд хайлт хийн эрүүгийн хэргийн талаар үзүүлэх харилцан туслалцааны гэрээнүүдийг түүвэрлэн авсан болно. [Сүүлд үзсэн: 2023.01.30]

[24] Монгол улсаас байгуулсан эрх зүйн харилцан туслалцааны гэрээнүүдийн нийтлэг заалтуудыг оруулав.

[25]  Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем: legalinfo.mn  https://legalinfo.mn/mn/detail?lawId=1246  [Сүүлд үзсэн: 2023.01.26]

[26] Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем: legalinfo.mn https://legalinfo.mn/mn/detail?lawId=1244 [Сүүлд үзсэн: 2023.01.26]

[27] НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийн 48 дугаар зүйлийн 2 дугаар хэсэгт доорх байдлаар зааж өгсөн бөгөөд манай улсын хувьд улс хоорондын эрх зүйн харилцан туслалцааны гэрээ болон бусад хамтын ажиллагааны баримт бичгүүдэд энэхүү конвенцийн заалтыг баталгаажуулсан зүйл, заалт оруулаагүй буюу конвенцийн заалтууд болон бүс нутаг, олон улсын байгууллагуудын механизмыг өргөн ашиглаж байгаа хандлагатай байна. Эх сурвалж: Эрх зүйн мэдээллийн нэгсэн систем: www.legalinfo.mn https://legalinfo.mn/mn/detail?lawId=16532179926501&showType=1 [Сүүлд үзсэн: 2023.01.30]

Энэхүү конвенцыг хэрэгжүүлэх үүднээс оролцогч улсууд хууль сахиулах эрх бүхий байгууллагуудынхаа хооронд шууд хамтран ажиллах хоёр болон олон талт хэлэлцээр, тохиролцоо байгуулах, түүнчлэн тийм хэлэлцээр болон тохиролцоо байгаа бол нэмэлт, өөрчлөлт оруулах асуудалд анхаарал хандуулна. Холбогдох Оролцогч улсуудын хооронд тийм хэлэлцээр эсхүл тохиролцоо байхгүй тохиолдолд Оролцогч улсууд энэхүү конвенцод хамаарах гэмт хэрэгтэй холбогдуулан энэхүү конвенцыг хууль сахиулах байгууллага хоорондын хамтын ажиллагааны үндэс хэмээн үзэж болно. Аливаа зохих тохиолдолд Оролцогч улсууд хууль сахиулах байгууллага хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор хэлэлцээр, тохиролцоо, түүний дотор олон улсын болон бүс нутгийн байгууллагуудын механизмыг бүрэн ашиглана.

[28] АНУ-ын хөрөнгө буцаан олгох бодлогын талаарх бүх мэдээллийг дараах эх сурвалжаас авав: U.S. Asset Recovery Tools & Procedures: A Practical Guide for International Cooperation

https://2009-2017.state.gov/documents/organization/190690.pdf   [Сүүлд үзсэн: 2023.01.30]

[28] Олон Улсын Прокуроруудын холбоо, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын хөрөнгө буцаан олгох дэглэм   https://www.iap-association.org/getattachment/e45fd52f-da76-469c-8a4d-0e13c43c4981/9ERC_Gary_Balch.pdf.aspx [Сүүлд үзсэн: 2023.01.30]

[29] Мөн тэнд.

[30] United Nations Treaty Collection, Countries status in United Nations Convention against Corruption, 31st of Oct, 2023: the USA and Viet Nam reservation and declaration:   https://treaties.un.org/Pages/ViewDetails.aspx?src=IND&mtdsg_no=XVIII-14&chapter=18&clang=_en [Сүүлд үзсэн: 2023.01.30]

[31]БНХАУ-н засаг захиргааны онцгой бүс Хонг Конгийн Хууль зүйн яамны олон улсын эрх зүйн хороо, Хөрөнгө буцаан гаргуулах ажиллагаанд зориулсан гарын авлага, https://www.doj.gov.hk/en/external/pdf/lawdoc/Guide%20to%20Asset%20Recovery%20in%20the%20Hong%20Kong%20Special%20Administrative%20Region.pdf  [Сүүлд үзсэн: 2023.01.30]

[32] United Nations Treaty Collection, Countries status in United Nations Convention against Corruption, 31st of Oct, 2023: Canada reservation and declaration:   https://treaties.un.org/Pages/ViewDetails.aspx?src=IND&mtdsg_no=XVIII-14&chapter=18&clang=_en [Сүүлд үзсэн: 2023.01.30]

[33] United Nations Treaty Collection, Countries status in United Nations Convention against Corruption, 31st of Oct, 2023: Russian Federation reservation and declaration:   https://treaties.un.org/Pages/ViewDetails.aspx?src=IND&mtdsg_no=XVIII-14&chapter=18&clang=_en [Сүүлд үзсэн: 2023.01.30]

[34] Энэхүү тоон мэдээллийг НҮБ-ын гэрээний талаарх албан ёсны мэдээллийг оруулдаг www.treaties.un.org сайтад оруулсан Авлигын эсрэг НҮБ-ын конвенцид нэгдэн орсон улс орнуудын жагсаалтаас гаргав. [Сүүлд үзсэн: 2023.01.30]