Германы сонгодог философич И. Кант философийн зорилгыг: “танин мэдэхүйг яаж үнэн зөв явуулах вэ?”, “яаж үнэн зөв судалсанаараа үнэн зөв дүгнэлтэнд хүрэх вэ?” гэсэн арга зүйн асуудалд анхаарлаа хандуулах явдал хэмээн үзэж, трансцендент шинжлэх ухааныг бий болгосон билээ. Иймд аливаа философийн судлагдахуун нь үнэний философи байдаг бөгөөд философийн олон чиг хандлагууд “үнэн гэж юу вэ” гэсэн асуултанд өөр өөрийн онол – арга зүйн үүднээс янз бүрийн хариултыг өгч, үнэний арга зүйн шалгуурыг бий болгосон байдаг. Тухайлбал, шашны философи нь танин мэдэхүйн уг сурвалжийг эзэн тэнгэр хэмээн үздэг учраас бурхан, түүний оюун санааны зарчмыг үнэний шалгуур болгодог.
Философийн сэтгэлгээний хөгжлийн явцад үнэний хэд хэдэн шалгуурууд бий болсон билээ. Тухайлбал, гагцхүү туршлагын шалгуурт өгөгдөж буй мэдлэгийн үнэн худлыг ярьж болно, өөрөөр хэлбэл туршлагын явцад сэрэл мэдрэхүйд өгөгдөж буй мэдлэгийн үнэн худлыг ярьж болно хэмээн үздэг верификацийн зарчим, онолын физикийн хэлнээ хөрвүүлэгдэж байвал үнэн хэмээн үздэг физикализмын зарчим гэх мэт.
Философийн үнэний шалгууруудаас түгээмэл хэрэглэгддэг / олонхи эрдэмтэдийн хүлээн зөвшөөрдөг / үнэний шалгуур нь конвенциализмын зарчим юм. Конвенциализмын зарчмаар олонхи эрдэмтэдийн хүлээн зөвшөөрсөн өгүүлбэрийг үнэн гэж үздэг. Өөрөөр хэлбэл, тухайн асуудлаар судалгаа хийдэг, голлох эрдэмтэдийн ихэнхи нь хүлээн зөвшөөрч буй өгүүлбэрийг үнэн гэж үздэг байна.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
ШИНЭЭР НЭМЭГДСЭН
Төмөрбаатар Бадрах Хуулиар тогтоосон хүүгийн ойлголт, онцлог
Төмөрбаатар Бадрах Төвлөрсөн шүүхээс төрөлжсөн шүүх рүү
Төмөрбаатар Бадрах Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг иргэдэд ойртуулах нь
Төмөрбаатар Бадрах Хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарим асуудал
Пүрэвсүрэн Ганзориг Нийгмийн аж ахуй эрхлэлт- хөгжлийн асуудлыг шийдвэрлэх арга зам