Хөтөлбөрт тусгасан арга хэмжээнүүд, тухайлбал, бүх шатны шүүхийн тогтолцоо, бүтэц, бүрэлдэхүүн, чиг үүрэг, эрх хэмжээний хуваарьт өөрчлөлт хийх, шүүгчийн статус, шүүхийн хараат бус байдлын тухай зохицуулалтыг улам нарийвчлан тогтоох чиглэлээр шүүхийн байгууламжийн болон процессийн хуульд зарчмын шинжтэй нэмэлт оруулах, түүнчлэн прокурор, өмгөөлөх, мөрдөн байцаах зэрэг шүүх эрх мэдлийн хүрээний байгууллага /оролцогч/-ын зохион байгуулалт, үйл ажиллагааг оновчтой болгох чиглэлээр хуульд томоохон нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй болохыг холбогдох байгууллагуудад зөвлөмж болгов.
2002 оны 9 дүгээр сараас эхлэн эдүгээ арваад жил мөрдөж буй Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хууль /цаашид ЭБШ хууль гэнэ/-ийн нэлээд зохицуулалтыг Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэн өөрчлөх шаардлагатай тухайэрүүгийн болон байцаан шийтгэхсалбар эрх зүйн эрдэмтэн судлаачид, практикийн хуульчид тэмдэглэн, шүүмжилсээр иржээ. Үүний нэг жишээ нь шүүхээс эрүүгийн хэргийг нэмэлт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад буцаах тухай зохицуулалт юм. Монголын эрүүгийн байцаан шийтгэх эрх зүйд 1940-өөд оны сүүлчээс орж ирсэн эл зохицуулалт нь судлаачид, хуульчдын дунд өдгөө маргаан дэгдээсээр байгааг судалждүгнэлт хийх зорилгоор Улсын ерөнхий прокурорын газар, Хууль зүйн үндэсний хүрээлэн судалгааны баг ажиллуулав. Судалгаа хийснээр юуны өмнө хэргийг нэмэлт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад буцаах зохицуулалт Монгол Улсын Үндсэн хууль, тус улсын нэгдэж орсон олон улсын гэрээ, конвенц, холбогдох бусад хуульд тодорхойлсон хүний эрх, эрх чөлөөг баталгаатай хангах эрхэм зорилгодхэр нийцэж буйг үнэлэн дүгнэж, ЭБШ хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлал, зөвлөмжийг тодорхойлох боломжтой болно.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
[1] Б.Баярсайхан нар. “Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хууль тогтоомжийн түүхэн уламжлал (1911-2009 он)”. УБ., 2012, 62 дахь талаас үзнэ үү.
[2] “Төрийн мэдээлэл”, 1995 он, No8-9-т нийтлэгдсэн.
[3] http://www.ksrf.ru/Decision/Pages/default.aspx/Конституционный суд Российской Федерации/ линкээр орж үзнэ үү.
[4] Эрүүгийн процессийн хууль 160 дугаар зүйл (1) Мөрдөн шалгах процесс “Прокурорын алба нь гэмт хэрэг үйлдэгдсэн талаарх мэдээллийг хүлээн авмагц мөрдөн шалгаж, гэмт этгээдийг яллах эсэх тухай шийдвэрлэнэ”.
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

S2EP19. П.Намуун - Хууль бусаар мөрдөж мөшгих гэмт хэргийн шүүхийн шийдвэрт хийх дүн шинжилгээ
1 day ago

2025 оны 4 дүгээр сарын эрэлттэй бүтээлийн чансаа
1 week ago

“Легал дата"-ийн ТУЗ-ийн дарга, доктор, олон улсын арбитрч Т.Алтангэрэл Сингапурын Олон Улсын Арбитрын Төв, Хөрөнгө Оруулалтын Маргаан Шийдвэрлэх Олон Улсын Төв, БНСУ-ын Арилжааны Арбитрын Зөвлөлийн арбитрчаар томилогдон ажиллаж байна
2 weeks ago

2025 оны 3 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа
1 month ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсгийн холбогдох зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн тухай Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 02 дугаар дүгнэлтийн тойм
2025-05-08
-
Төлбөр төлөгчийн худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөр авагч төлбөрт тооцон авахаас татгалзсан нөхцөлд гүйцэтгэх баримт бичгийг буцааж, түүнийг дахин гүйцэтгүүлэхээр ирүүлэхгүй байхаар хуульчилсан нь Үндсэн хууль зөрчсөн
2025-05-08
-
Тавиул мал зудад үрэгдсэний эрсдэлийг малчин хариуцах уу, малын эзэн хариуцах уу?
2025-05-05
-
Өлзийгийн Эрдэнэ-Очир
2025-05-09 Магистрын ажилдуудаж байна ! -
Мягмаржавын Уянга
2025-05-08 Магистрын ажилдуудаж байна ! -
Judilogy
2025-05-07 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Батцэнгэлийн Тэлмэн, Эрдэнэбаатар Эрхбилгүүн
2025-05-06 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Цэнджавын Амарсанаа
2025-05-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баттулгын Дөлгөөн
2025-05-01 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Лхагвасүрэнгийн Галбадар М.Мөнхбаатар
2025-05-01 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Д. Отгонбаяр
2025-04-30 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Пүрэвжалын Намуун
2025-04-29 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Одонхүүгийн Мөнхсайхан
2025-04-29 Судалгааны тайландуудаж байна !