Монголчууд эртнээс өөрсдийн оршихуйн үндэс, объектив ахуйн шаардлагын илрэлийг оюун ухаанаараа үнэлэн эрхэмлэн дээдэлж ирсэн билээ. Орчин үед Монгол улс түүхэн уламжлалаа сэргээн үнэт зүйлсийг дахин үнэлэх шаардлага бий болж байгаа нөхцөлд монголчуудын дэлхийн тавцанд нэрээ цуурайтуулж, хүчирхэг байсан ХШ зууны үнэт зүйлсийг, ялангуяа төр, эрх зүйн сэтгэлгээний үнэт зүйлсийг судлан тодорхойлон гаргах явдал чухал юм. Гэхдээ үнэт зүйлсийг тодорхойлохийн зэрэгцээ түүний мөн чанарт дөхөж очих явдал хамгийн чухал болно.
Иймд монголын төр ёсны сургаалийн гүн ухааны үндэс болсон “Мөнх тэнгэрийг шүтэх үзэл”-ийн бодит агуулга, мөн чанарыг шинжлэх ухааны үүднээс гаргаж тавих явдал зайлшгүй чухал байгаа тул энэ үндсэн дээр мөнх тэнгэрийн агуулга, мөн чанарыг бодитой судлан тогтоохын тулд энэхүү асуудлыг хэл шинжлэл, философи, антропологи, астрономи, домог зүй, шашны талаас авч үзэв
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
ШИНЭЭР НЭМЭГДСЭН
Ганбаатарын Батцэцэг Эрхтний донорын эрх зүйн зохицуулалт
Мөнхбаяр Ванчигмаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь иргэний нэхэмжлэл
Мандах Батчимэг Төрийн болон төрийн бус байгууллагын дэргэдэх эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд анхаарах асуудал
Мандах Батчимэг ИРГЭНИЙ ХУУЛЬ ДАХЬ ГЭРЭЭНЭЭС ТАТГАЛЗАХ, ГЭРЭЭ ЦУЦЛАХ ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ НЬ
Цэнджавын Амарсанаа ХҮНИЙ УДМЫН САН БУЮУ ГЕНЕТИКИЙН ХУУЛЬ ЗҮЙН АСУУДАЛ