Бүтээлийн нэр
ШҮҮГЧИЙН ХАРААТ БУС БАЙДАЛ БА ЭРХ ЗҮЙН ТОГТОЛЦООН ДАХЬ ЁС ЗҮЙН ЗАРИМ АСУУДАЛ
Бүтээлийн хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл, эссэ
Бүтээлийн товч
Хуулийг оршин буй хэлбэр талаас нь харахад жирийн нэг хэвлэсэн юмнаас буюу дэвтэрлэж үдсэн цааснаас ялгагдах юм байдаггүй. Хуулийн асар их хүчин чадал нь эрх зүйн бүх салбарт өндөр мэргэшсэн, мэргэжлийн ёс зүйн эрхэм дээд чанарыг эзэмшсэн шүүгчийн гарт байж түүний оюун ухаанаар, бодох, шийдвэрлэх үйл ажиллагаагаар хэрэгждэг . Тэгвэл шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч шүүгч нь мэргэжлийн ёс зүйн өндөр ухамсартайгаар шүүн таслах ажиллагааг хараат бус байдлаар гүйцэтгэх нь шударга үнэнийг тогтоох гол хэрэгсэл юм. Тиймээс шүүгчийн хараат бус байдал, шүүгчийн ёс зүй ямар байх ёстой? Мөн Монголын шүүгчдийн өнөөгийн хараат бус байдал, ёс зүй ямар байгаа болон дэлхийн улсуудын жишигт хир зэрэг нийцэж байгаа талаар илтгэлийг танин мэдэхүйн хүрээнд харьцуулан бичихийг зорив.
Түлхүүр үг
Шүүгчийн хараат бус байдал, ёс зүй, бие даасан байдал, шүүхийн бие даасан байдал,
Байршуулсан огноо
2016-04-01