Бүтээлийн нэр
ЭРҮҮГИЙН ХУУЛЬ ДАХЬ ГЭМТ ХЭРГИЙН АНГИЛАЛ БА ЯЛЫН ТОХИРОО
Бүтээлийн хэлбэр
Бодлогын судалгаа, зөвлөмж
Бүтээлийн ангилал
Нийтийн эрх зүй
Бүтээлийн дэд ангилал
Эрүүгийн эрх зүй
    - Гэмт хэрэг, түүний бүрэлдэхүүн, гэмт хэрэг үйлдэх үе шат, гэмт хэрэгт хамтран оролцох
Бүтээлийн товч
Монгол Улсын Их Хурлаас батлан хэрэгжүүлж буй эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Үндсэн хууль, Олон улсын эрх зүйн хэм хэмжээнд нийцүүлэн эрх зүйт төрийг төлөвшүүлэх, хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэн дээдлэх, ардчиллыг гүнзгийрүүлэх зорилгоор 2001 онд Эрүүгийн хуулийг баталсан бөгөөд уг хуулийг мөрдөж эхэлсэнээс хойш даруй 3 жил гаруй хугацаа өнгөрч байна.
Энэхүү хуулийг хэрэглэх явцад зарим хэм хэмжээг эргэж харах, өөрчлөх боловсронгуй болгох шаардлага зүй ёсоор тулгарч байгаа бөгөөд эдгээрийг хэрхэн шийдвэрлэх нь эрүүгийн эрх зүйн өнөөгийн тулгамдсан асуудал болжээ. Энэхүү асуудалд ял шийтгэлийн тохирооны асуудал нэлээд байр суурийг эзэлж байгаа юм. Өнөөдөр “шүүх гэмт этгээдийн үйлдсэн гэмт хэргийн хэр хэмжээнд тохироогүй ял оногдуулж байна, хүнд гэмт хэрэг үйлдсэн албан тушаалтнууд болон хөрөнгө мөнгөтэй хүмүүс болон нийгмийн доод түвшний хүмүүсийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, тэдэнд шүүхээс оногдуулж буй ялын харьцаа харьцангуй байна, хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчим алдагдаж байна...” гэх мэт мэдээ, мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэгдэж, энэ асуудал нийгмийн сэтгэл зүйг эзэмджээ. Энэ байдал нь шүүхээс ял оногдуулж буй бодлоготой холбоотой юу, аль эсвэл хуулийн зохицуулалттай холбоотой юу гэдгийг судлан дүгнэх шаардлага зүй ёсоор тавигдаж байгаа бөгөөд энэхүү шаардлага нь судалгаа хийх үндэслэл болсон юм.
Түлхүүр үг
гэмт хэрэг, гэмт хэргийн ангилал, ял, ялын тохироо, гэмт хэргийн бүрэлдэхүүн,
Бичигдсэн огноо
2005
Хуудсын тоо
13
Хэл
Монгол
Үнэ
Үнэгүй
Байршуулсан огноо
2017-05-16
Товч мэдээлэл үзсэн
4784
Бүрэн эхээр нь үзсэн
277
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх

Манай цахим хуудас нь Монгол Улс дахь хууль зүйн судалгааны бүтээлүүдийг нэгтгэн цахим сан бүрдүүлж, судалгааны эргэлтэнд оруулах зорилготой.

Та өөрийн хийсэн судалгааны бүтээлээ манай цахим хуудсанд байршуулж Монгол Улсын хууль зүйн шинжлэх ухааны хөгжилд хувь нэмрээ оруулна уу.

Холбоо барих

“Оюуны-Инноваци” Эрх зүйн судалгааны төв

Монгол Улс, Улаанбаатар хот,
Сүхбаатар дүүрэг, Оюутны гудамж 16/03,
Unity center, 4 давхар 405 тоот.
Э-мэйл: contact@legaldata.mn