Бүтээлийн нэр
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААН ДАХ ШҮҮГЧИЙН ТОДРУУЛАХ ЭРХ БА МЭТГЭЛЦЭХ ЗАРЧИМ
Зохиогч
Бүтээлийн хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл, эссэ
Бүтээлийн товч
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх туай хуулийн /Цаашид ИХШХШтХууль гэх./ 6 дугаар зүйлийн 6.1-т “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ”, мөн зүйлийн 6.2-т “Мэтгэлцэх зарчим хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд хэрэгжинэ” гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, ИХШХШАжиллагаанд мэтгэлцэх зарчмын хүрээнд нотлох баримт, бусад хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай бичиг баримтыг хэргийн оролцогч гаргах үүрэг хүлээдэг. Гэхдээ, уг зарчим нь хэргийн бодит үнэнийг тогтоох зарчимтай зарим талаараа сөргөлдөж байна. Тухайлбал, шүүгч хэргийг шийдвэрлэхэд хангалттай нотлох баримт цугларсан тохиолдолд л хэргийг шийдвэрлэх бөгөөд ингээгүй бол ИХШХШтХуулийн 38 дугаар зүйлийн 38.9-т заасны дагуу шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт гаргуулахаар шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах эрхтэй. Энэ нь хэргийг шийдвэрлэхэд, дан ганц талуудын оролцоон дээр үндэслэх бус шүүгч санаачлагаараа хэргийн үнэнийг тогтооход оролцож буй хэлбэр юм.
Мөн ИХШХШтХуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т “Гэрч, зохигчийн тайлбар, шинжээчийн дүгнэлтээс шүүх хуралдаанд оролцогч дараахь дарааллаар асуулт тавина: Шүүх хуралдаан даргалагч, шүүгч ...” гэж заасан нь шүүгч хэргийн оролцогчдоос маргааны үйл баримтын талаар тодруулах эрхтэйг харуулж байна.
Нэг талаараа шүүхээс хэргийг үнэн зөв, шударга шийдвэрлэхийн тулд тодруулах зэрэг эрх хэмжээг хуульд зөвшөөрсөн боловч, уг эрхийн хэмжээ хязгаар нь тодорхойгүй зэргээс талуудын тэгш эрхийн зарчмыг гажуудуулж, нэг талд давуу байдал бий болгох, үүний үр дүнд иргэдийн шүүхэд итгэх итгэл сулрах эрсдэлтэйг анхаарах хэрэгтэй гэж үзэн уг сэдвийг сонголоо.

Түлхүүр үг
иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа, мэтгэлцэх зарчим, шүүгчийн тодруулах эрх
Бичигдсэн огноо
2017
Хуудсын тоо
10
Хэл
Монгол
Үнэ
Үнэгүй
Бүтээл
Байршуулсан огноо
2017-09-11
Товч мэдээлэл үзсэн
3380
Бүрэн эхээр нь үзсэн
242
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
ШИНЭЭР НЭМЭГДСЭН
Ганхуяг Цэрэндэжид ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО, ТҮҮНИЙ БҮРЭЛДЭХҮҮН БА ШҮҮГЧИЙН ХАРААТ БУС БАЙДАЛ
Адъяасүрэн Түвшинтөгс Сэжигтний эрх зүйн байдлыг тодорхой болгох хууль зүйн асуудал ба хүний эрхийн зөрчил
Равданбямба Оюундэлгэр ШҮҮХИЙН ТОГТОЛЦОО ДАХЬ ХУУЧ ХАМААРАЛ БУЮУ ШҮҮХИЙН НУТАГ ДЭВСГЭРИЙН ЗАРЧМЫН ХЭВ МАЯГ, ТҮҮНИЙГ ХАЛЖ ҮНДСЭН ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛД НИЙЦҮҮЛЭХ НЬ