Бүтээлийн нэр
Улс төрийн намуудын байгуулсан гэрээ ба Эрх зүйн зохицуулалт, хяналт
Тэмдэглэл
Б.Чимидийн нэрэмжит 2012 оны шилдэг илтгэлийн уралдаанд Тэргүүн байр эзэлсэн илтгэл
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Үндсэн хуулийн эрх зүй, Улс төрийн нам
Бүтээлийн товч
1990-ээд оны эхээр хийгдэж эхэлсэн ардчилсан шинэтгэл нь Монголын нийгмийн байгууллыг сууриар нь өөрчлөн хөгжүүлэх зорилготой байсан бөгөөд сууриар нь гэдэгт бид нийгмийн байгууллын улс төр, эдийн засаг, нийгэмшил, оюун санааны гэсэн дөрвөн үндсийг багтаан ойлгож байна. Эдгээрээс улс төрийн шинэтгэл нь нийгмийн амьдралын бусад хүрээнд хийж буй шинэтгэлийн гараа нь байсан бөгөөд нэг намт тогтолцооноос олон намын тогтолцоонд шилжиж эхэлсэн нь уг шинэтгэлийн шийдвэрлэгч алхамын нэг гэж болно.

1992 онд ардчилсан Үндсэн хууль батлагдсанаар улс төрийн нам (цаашид “нам” гэх)-ууд засаг төрийн үйл ажиллагаанд оролцох эрх зүйн үндэс тавигдсан. Үүнтэй холбоотойгоор намууд улс төрийн амьдралд зөвхөн дангаараа бус хамтарч оролцох бас нэгэн шинэ үзэгдэл бий болж, одоо ч үргэлжилж байна. Улс төрийн намууд хамтран эвсэл байгуулж сонгуульд оролцох нь нээлттэй байдаг бөгөөд энэ тохиолдолд туайн хамтарч буй намууд гэрээ (эвслийн) байгуулдаг. Харин Монгол Улсад сүүлийн үед сонгуульд оролцохдоо хамтарч гэрээ байгуулаагүй намууд сонгуулийн үр дүн гарсаны дараа гэрээ байгуулах болсон бөгөөд улмаар энэ нь засаг байгуулах үр дагавар (эрх зүйн) үүсгэх хүртэл хэмжээнд хүрч байгаа билээ. Энэхүү бүтээлд улс төрийн намуудын хооронд буй байгуулж гэрээ, түүний онцлог, түүнд хяналт тавих боломжтой эсэх талаар хариулт өгөхийг зорьсон болно.
Түлхүүр үг
улс төрийн нам, улс төрийн намуудын байгуулсан гэрээ, улс төрийн намд тавих шүүхийн хяналт, хамтарсан Засгийн газар, Үндэсний эв нэгдлийн Засгийн газар
Бичигдсэн огноо
2011-12-25
Хуудсын тоо
9
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2016-04-12
Товч мэдээлэл үзсэн
8090
Бүрэн эхээр нь үзсэн
349
Эшлэлийн тоо
26
Санал болгож буй эшлэлийн загвар
П.Баттулга “Улс төрийн намуудын байгуулсан гэрээ ба Эрх зүйн зохицуулалт, хяналт” (2011), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/3
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Эшлэлүүд

[1] Чимид Б. “Өнөөгийн улс төр хуульчийн нүдээр” УБ., 2006. 29, 38-39 дэх тал

[2] Энэ талаар манай эрдэмтэд ч бас өөрсдийн бүтээлдээ тэмдэглэжээ. Жишээ нь: Хөдөлмөрийн баатар, гавъяат хуульч Б.Чимидийн ““Өнөөгийн улс төр хуульчийн нүдээр” бүтээлийн 95 дахь талд ““Намуудын зөвшилцөл” гэдгээр Үндсэн хуулийг үгүйсгэдэг болсон;”” хэмээн дурджээ.

[3] Шинжлэн судлах ажил, яг мэргэн буудахын адил “байгаа” олж харж голд нь онохыг шаардна. Сумаа тусах цэгийг бай гэдэг бол судлаачийн ухаан тусах газрыг объект, тулж судлах зүйлийг судлагдахуун гэдэг. Түүнийгээ эхлээд тодорхойлж товлохгүй бол нүдээ аниад гох дарахын адил буюу. Б.Чимид “Үндсэн хуулийн үзэл баримтлал” I. УБ., 2002. 94 дэх тал.

[4] Чимид Б. “Өнөөгийн улс төр хуульчийн нүдээр” УБ., 2006.  37 дахь тал.

[5] Бусад нам ч ялгаагүй. Зохиогч гагцхүү тодруулга хийж байгаа болно.

[6] Чимид Б. “Сонгуульд суралцахуй” УБ., 2008. 122 дахь тал.

[7] Өнгөрсөн хугацаанд МоАН-МҮДН-ын Ардчилсан холбоо, МҮАН-МШАН-ын Ардчилсан холбоо, Иргэний зориг-Ногоон нам, Эх-Орон-МШАСН, Эх-Орон-Ардчилал зэрэг эвслүүд байгуулагдаж байæýý.

[8] МУИХ-ын сонгуулийн тухай хууль. 25 дугээр зүйлийн 4, 5 дахь хэсэг.

[9] Үндэсний эв нэгдлийн Засгийн газрыг байгуулан ажиллуулах тухай гэрээ. 4-р бүлгийн 4.1. Эрднэболор С. нар “Үндсэн хуулийн эрх зүйн гэрээ Үндсэн хуулийн эрх зүйн эх сурвалж болох нь” Хууль дээдлэх ёс сэтгүүл УБ., 2008. №2. 23 дахь тал.

[10] “Ардчилсан эрх зүйт ёс” УБ., 2009. 35 äàõü òàë.

[11] “Төр, нам эрх зүйн шинэтгэлийн эгзэгтэй асуудал” II дэвтэр УБ., 2008. 234 äýõ òàë.

[12] Мөн тэнд. 230 дàхü тал.

[13] Чимид Б. “Төр, нам эрх зүйн шинэтгэлийн эгзэгтэй асуудал” I дэвтэр УБ., 2008. 66 дахь тал.

[14] Лүндээжанцан Д. нар “Парламент ёс” УБ., 2005. 235-236 дахь тал.

[15] Тэмүүжин Х. “Jus frast ба ёст үг” УБ., 2004. 128 дахь тал.

[16] Мөн тэнд.

[17] Чимид Б. Төр, нам эрх зүйн шинэтгэлийн эгзэгтэй асуудал” II дэвтэр УБ., 2008 233 дàхü тал.

[18] Мөн тэнд 233 дахь.

[19] Солонго Д. “Төрийн эрх зүйн тайлбар толь” УБ., 2003. 134 дэх тал..

[20] Эрднэболор С. нар “Үндсэн хуулийн эрх зүйн гэрээ Үндсэн хуулийн эрх зүйн эх сурвалж болох нь” Хууль дээдлэх ёс сэтгүүл УБ., 2008. ¹2. 24 дэх тал.

[21] Лхагвасүрэн “БНСУ-ын Үндсэн хуулийн шүүх – Ази дахь Үндсэн хуулийн хяналтын тэргүүлэх загвар” Хууль дээдлэх ёс сэтгүүл УБ., 2007. №2. 9 дэх тал.

[22] Сон Ин Хёг “БНСУ-ын Үндсэн хуулийн шүүхийн арга ажиллагаа ба процесс” Хууль дээдлэх ёс сэтгүүл УБ., 2008. №2. 58 дахь тал.

[23] Сарантуяа.Ц “Үндсэн хуулийн процессын эрх зүй: суурь ойлголт, тулгамдсан асуудал” УБ., 2005. 131 дэх тал.

[24] Энэхүү судалгааг Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх үүсгэхээс татгалзсан Цэцийн гишүүний тогтоол, магадлалуудтай танилцаж, хийсэн болно.

[25] Улсын Их Хурлын дарга Ц.Нямдорж Үндсэн хууль зөрчсөн эсэх, түүнийг огцруулах үндэслэл байга эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай

[26] Investing in Agreement: Party Organization, Leadership Change and Policy Positions, Weiwei Hu, William B. Helle