Гэрээний стандарт нөхцөл нь иргэний эрх зүйн харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд хэрхэн нийцэж буйг тодорхойлох, дүгнэлт өгөх нь хуульчаас ур чадварыг шаардсан нарийн төвөгтэй процесс байж болох ч өнөөдрийг хүртэл тодорхой түвшинд энэ талаарх гадаад, дотоодын шүүхийн практик тогтож, эрдэмтэн судлаачид цөөнгүй асуудлаар нэг мөр ойлголттой болсон байна.
Гэрээний стандарт нөхцлийг шалгахдаа процессын ба материаллаг шалгалт гэсэн дарааллыг баримталж болохын зэрэгцээ гэрээнд оролцогч талуудын ашиг сонирхлын тэнцвэрт байдлыг хангахыг нэн тэргүүнд чухалчлах нь зүйтэй. Гэвч ашиг сонирхлын тэнцвэрт байдлыг хангах зарчмыг шүүхийн практикт хэрхэн буулгаж хэрэглэх, нэмэлт бусад хүчин зүйлсийг хэрхэн тооцож үнэлэх, нотолгооны үүргийн хуваарилалтын асуудлыг хэрхэн авч үзэх нь ихээхэн анхаарал татсан асуудал мөн.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
ШИНЭЭР НЭМЭГДСЭН
Төмөрбаатар Бадрах Хуулиар тогтоосон хүүгийн ойлголт, онцлог
Төмөрбаатар Бадрах Төвлөрсөн шүүхээс төрөлжсөн шүүх рүү
Төмөрбаатар Бадрах Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг иргэдэд ойртуулах нь
Төмөрбаатар Бадрах Хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарим асуудал
Пүрэвсүрэн Ганзориг Нийгмийн аж ахуй эрхлэлт- хөгжлийн асуудлыг шийдвэрлэх арга зам