Бүтээлийн нэр
ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН 40.1.5 ДАХЬ ХЭСЭГТ ЗААСАН ҮНДЭСЛЭЛИЙН ХЭРЭГЛЭЭНИЙ АСУУДАЛ
Бүтээлийн хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл, эссэ
Бүтээлийн товч
Энэхүү өгүүллийн хүрээнд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэгт заасан “мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон” гэх үндэслэлээр ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлахад Хөдөлмөрийн тухай хуулийн 131.2 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа баримтлах эсэх асуудлыг хөндөн авч үзлээ. Үүний тулд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.5 дахь хэсэгт заасан үндэслэлийн ойлголт болон сахилгын зөрчлийн ойлголтыг дотоод шинжээр нь задлан шинжилж, хооронд нь харьцуулж ялгаатай талыг нь тодорхойлно. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.5 дахь хэсэгт заасан үндэслэл нь сахилгын зөрчил биш болохыг нотлох замаар дээрх үндэслэлээр ажлаас чөлөөлөхөд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааг хэрэглэх боломжгүй талаар өөрийн санаагаа дэвшүүлсэн болно.
Түлхүүр үг
Сахилгын зөрчил, сахилгын шийтгэл, эд хариуцагч, итгэл алдах, хөөн хэлэлцэх хугацаа.
Бичигдсэн огноо
Хууль дээдлэх ёс. 2018 №4, (69)
Байршуулсан огноо
2019-09-02