Бүтээлийн нэр
Хүн худалдаалах гэмт хэрэг зүйлчлэлийн эрх зүйн тулгамдаж буй зарим асуудал
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Эрүүгийн эрх зүй, Хүүхдийн эрх
Бүтээлийн товч
Монгол улс 1990-ээд оноос ардчилал, зах зээлийн харилцаанд шилжих, шинэ Үндсэн хуулиараа хүний эрх, эрх чөлөөг олон улсын жишигт нийцүүлэн баталгаажуулж, улмаар түүнийг хангах баталгааг бүрдүүлж эхэлсэн билээ. Үүний үрээр иргэдийн эрхийг хамгаалж, хүний аюулгүй байдлыг хангах үйлсэд шинэ чухал ахиц олсоор байна. Өдгөө Монгол улсын иргэд дотоод, гадаадад чөлөөтэй зорчиж сурч боловсрох, ажил хөдөлмөр эрхлэн аж амьдралаа дээшлүүлэх, аялал жуулчлах боломж аажмаар бүрдэж сайжирсаар байна. Үүний зэрэгцээгээр Монгол орны өнөөгийн нөхцөлд учирч байгаа бэрхшээл, ялангуяа ажилгүйдэл, ядуурал нь хилийн чандад гарч ажиллах, мэргэжил боловсрол эзэмших гэсэн иргэдийн хүсэл, эрмэлзэл, хэрэгцээ, шаардлагыг гадаад, дотоодын зарим этгээд ашиг олох зорилгоор хувийн шунхай сэдэлтэйгээр гэмт хэрэг үйлдэж, хүний эрх, эрх чөлөөг ихээхэн зөрчиж байна. Энэ нь хүний аюулгүй байдалд ноцтойгоор нөлөөлж, зарим төрлийн гэмт хэрэг даамжрах хандлагатай болж байгааг хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр удаа дараа нийтлэн харуулж, хууль сахиулах байгууллагад цөөнгүй хэрэг бүртгэгдэх болсон байна. Тиймээс хүн худалдаалах гэмт хэргийн ойлголт, бүрэлдэхүүн, түүнээс урьдчилан сэргийлэх арга замыг тухайлан судлах, эрх зүйн орчныг боловсронгуй болгохыг хурцаар шаардах болсон. Иймээс энэхүү сэдвийг сонгон судалсан болно.

Энэхүү илтгэлийн зорилго нь хүн худалдаалах болон эмэгтэйчүүд, хүүхдийг бэлгийн мөлжлөгт ашиглах гэмт явдалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх, арга замыг тодорхойлох, энэ гэмт хэргийн эрх зүйн орчнытулгамдаж буй зарим асуудлыг боловсронгуй болгоходонолын болон практик харьцуулсан судалгаа хийх замаар гаргах гарцыг томъёлоход оршино.
Түлхүүр үг
гэмт хэрэг, хүн худалдаалах, гэмт хэргийн зүйлчлэл, хүн худалдаалах гэмт хэргийн зүйлчлэл, хүн худалдаалах гэмт хэргийн эрх зүйн зохицуулалт, хүн, ялангуяа эмэгтэйчүүд, хүүхэд худалдаалхаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох шийтгэх тухай протокол
Бичигдсэн огноо
2011-10-12
Хуудсын тоо
12
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2019-09-27
Товч мэдээлэл үзсэн
4585
Бүрэн эхээр нь үзсэн
77
Санал болгож буй эшлэлийн загвар
Ц.Амарсанаа “Хүн худалдаалах гэмт хэрэг зүйлчлэлийн эрх зүйн тулгамдаж буй зарим асуудал” (2011), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/584
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх