Монгол Улс нь ардчилалын замыг сонгож хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн нийгмийн суурь үндсийг тавих зорилгоор ардчилсан тодотголтой шинэ Үндсэн хуулиа 1992 онд батлан өнөөг хүртэл дагаж мөрдөж байна. Үндсэн хуулиараа шашин төрийн эрхлэх үйл ажиллагаа салангид тусдаа байх, төр, сүм хийдийн харилцааг тусдаа хуулиар зохицуулахаар заасны дагуу 1993 онд төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийг батласан боловч шашны үйл ажиллагаа өргөн дэлгэрсэн өнөө үед үүргээ хангалттай гүйцэтгэж чадахгүй болсон учир шинэчлэн найруулах, нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудал 2003 оноос хойш яригдаж одоог хүртэл нэг мөр болоогүй байна. Тиймээс цаг үеийн болон нийгмийн шаардлагаар энэ хууль өөрчлөгдөх хэрэгцээ байгаа боловч нийгмийн үндэс суурь болсон ард түмний соёл уламжлал хийгээд хуулийн үндэс болсон Үндсэн хуулийн үзэл баримтлалдаа нийцүүлэх, үндэсний аюулгүй байдал талаас харах асуудал чухал байна.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
ШИНЭЭР НЭМЭГДСЭН
Төмөрбаатар Бадрах Хуулиар тогтоосон хүүгийн ойлголт, онцлог
Төмөрбаатар Бадрах Төвлөрсөн шүүхээс төрөлжсөн шүүх рүү
Төмөрбаатар Бадрах Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг иргэдэд ойртуулах нь
Төмөрбаатар Бадрах Хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарим асуудал
Пүрэвсүрэн Ганзориг Нийгмийн аж ахуй эрхлэлт- хөгжлийн асуудлыг шийдвэрлэх арга зам