Бүтээлийн нэр
Монгол улсын захиргааны эрх зүй дэх хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим
Зохиогч
Тэрбишийн Мөнх-Эрдэнэ Ганбаатарын Гэсэр
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Захиргааны эрх зүй
Бүтээлийн товч
Хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг төрийн эрх мэдлийн гурван салаа буюу - хууль тогтоох, гүйцэтгэх засаглал эсвэл шүүх засаглалын хүрээнд хэрэглэдэг болно. Гэсэн хэдий ч энэхүү өгүүлэл нь зөвхөн гүйцэтгэх засаглалын хүрээнд (нийтийн захиргаа) энэхүү зарчмыг авч үзэх зорилготой юм. Энэхүү зарчмын зорилго нь захиргааны байгууллагын тодорхой үйл ажиллагаа, шийдвэр гарахаас өмнө үүссэн иргэдийн хууль ёсны итгэлийг хамгаалах буюу биелүүлэх зорилгоор захиргааны байгууллагын тодорхой эрх хэмжээг хязгаарлах явдал юм. Харамсалтай нь, гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагууд "амласан" хүлээлт, итгэлийн дагуу төгс ажиллахгүй байх тохиолдол байдаг. Нэмж хэлэхэд, нийгмийн өөрчлөгдөж буй эрэлт хэрэгцээний дагуу захиргааны байгууллагууд үр дүнтэй ажиллах, тодорхой зорилгод хүрэхэд саад бэрхшээлтэй тулгардаг. Иймээс энэхүү өгүүлэл нь хууль ёсны итгэл хэмээх ойлголтын онолын агуулга, чиг хандлага, түүний захиргааны эрх зүй дэх агуулга, Монгол Улсын захиргааны хэргийн шүүхэд түүнийг тайлбарлан хэрэглэх боломжийн талаар судалсан болно.

The principle of protecting legitimate expectation can be found in all three branches of government – be they are legislative, executive or judiciary. However, this paper intends to consider the principle only within the executive branch (public administration). The purpose of the principle is to avoid administrative agents from exercising their power by vanquishing legitimate expectations of the citizens, which have been established before the conduct of the administrative agents. Unfortunately, it is not always the case that government perfectly operates according to the “promised” expectation. Additionally, according to changing needs of a society administrative authorities face a difficult task to function effective and efficient, and achieve a certain goal. Therefore, this paper examines the theoretical approaches of legitimate expectation, its content in administrative law and applicability in administrative court of Mongolia.
Түлхүүр үг
Монгол Улсын захиргааны эрх зүй, Хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим, Захиргааны ерөнхий хууль, Нийтийн захиргаа, Захиргааны байгууллага, Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал
Бичигдсэн огноо
2019-11-10
Хуудсын тоо
8
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2019-12-02
Товч мэдээлэл үзсэн
5005
Бүрэн эхээр нь үзсэн
153
Эшлэлийн тоо
4
Санал болгож буй эшлэлийн загвар
Т.Мөнх-Эрдэнэ Ганбаатарын Гэсэр “Монгол улсын захиргааны эрх зүй дэх хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим” (2019), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/618
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх