Энэхүү өгүүүллийн хүрээнд дараах найман үндэслэлээр Цэц Үндсэн хуулийг ташаа тайлбарлаж дүгнэлт гаргасан гэдгийг нотлохыг зорьсон. Нэгд, холимог тогтолцоог Үндсэн хуульд заах тухай санал Улсын Бага Хурал дээр гарсан ч дэмжигдээгүй нь энэ тогтолцоог Үндсэн хуулиар хориглосон гэсэн үг биш. Хоёрт, Үндсэн хуулийн 21.2, 21.3-д УИХ-ын гишүүнийг сонгох талаар заасан нь зөвхөн олонхын сонгуулийн тогтолцоотой байна гэх үзэл баримтлалыг илэрхийлээгүй, харин УИХ-ын гишүүнд тавигдах шаардлага, бүрэн эрхийн хугацааг тодорхойлохын зэрэгцээ түүнийг тодорхой зарчмын дагуу сонгох тухай үзэл санааг илэрхийлсэн. Энэ үзэл санаа нь сонгуулийн олонхын, хувь тэнцүүлсэн, холимог зэрэг янз бүрийн сонгуулийн тогтолцоог туршиж үзэх боломжийг олгодог. Гуравт, Монголд төдийгүй олон улсад зөвшөөрөгдсөн үзэл баримтлалаар одоогийн холимог тогтолцоо шууд сонгох эрхтэй зөрчилддөггүй. Дөрөвт, Цэц холимог тогтолцоог Үндсэн хуульд нийцсэн гэж дам зөвшөөрсөн 2012 оны шийдвэрээ өөрчлөх хангалттай үндэслэл байхгүй байхад өөрчилж уг тогтолцоог түдгэлзүүлсэн ч энэ ч энэ талаар дурдаа ч үгүй нь үндсэн хуулийн бүрэн бүтэн байдлыг зөрчсөн. Тавд, сонгууль болохоос 2 сарын өмнө сонгуулийн тогтолцоог өөрчлөх шийдвэр гаргасан нь хууль дээдлэх болон эрх чөлөөний зарчимд нийцэхгүй. Зургаад, олонхын тогтолцоонд шилжсэнээр сонгууль тэгш хийгээд бүх нийтийн байх зарчим дахин зөрчигдөх магадлал өндөр. Долоод, хуулиар тогтоосон сонгуулийн тогтолцооны сул тал нь Үндсэн хуулийн зөрчил биш. Наймд, жинхэнэ ардчилсан улсууд сонгуулийн тогтолцоогоо олонхын гэхээсээ илүү хувь тэнцүүлсэн эсхүл холимог болгох чиг хандлагатай байна.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
ШИНЭЭР НЭМЭГДСЭН
Ганбаатарын Батцэцэг Эрхтний донорын эрх зүйн зохицуулалт
Мөнхбаяр Ванчигмаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь иргэний нэхэмжлэл
Мандах Батчимэг Төрийн болон төрийн бус байгууллагын дэргэдэх эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд анхаарах асуудал
Мандах Батчимэг ИРГЭНИЙ ХУУЛЬ ДАХЬ ГЭРЭЭНЭЭС ТАТГАЛЗАХ, ГЭРЭЭ ЦУЦЛАХ ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ НЬ
Цэнджавын Амарсанаа ХҮНИЙ УДМЫН САН БУЮУ ГЕНЕТИКИЙН ХУУЛЬ ЗҮЙН АСУУДАЛ