Бүтээлийн нэр
Ялын хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудын ангилалт
Бүтээлийн хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл, эссэ
Бүтээлийн товч
Ялын хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг ангилах нь манай эрүүгийн эрх зүйн онол, практикт чухал ач холбогдолтой билээ. Тиймээс ялын хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг ангилахад юуны өмнө тэдгээрийн хууль зүйн агуулга, ач холбогдлыг сайн тодорхойлж өгөх ёстой юм. Үүний тулд нөхцөл байдал тус бүрийн чиг үүргийг тодорхойлох замаар дэс дараалалд оруулдаг. Одоо үйлчилж буй эрүүгийн хуулинд эаасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг янз бүрийн үндэслэлээр ангилсан байгаа. Гэхдээ энэ зөвхөн тоочсон дэс дараалал бүхий ангилалт бус онол ба практикт зохистой хэрэгжих зорилгоос хамаарсан цогц үндэслэл дээр тулгуурласан юм. Иймд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг дэс дараалан ангилахад тодорхой үндэслэл байх ёстой бөгөөд энэхүү үндэслэл нь онолоор боловсруулагдан практикт оновчтой хэрэглэгдэх болно гэсэн үг.
Түлхүүр үг
Ял ногдуулах, ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал
Бичигдсэн огноо
“Ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлын ангилалт” УДШ, “Монголын төр, эрх зүй” сэтгүүл, 2004 он,
Байршуулсан огноо
2016-04-21