2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 5 дахь хэсгийг “Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн тавыг шүүгчид дотроосоо сонгож, бусад таван гишүүнийг нээлттэйгээр нэр дэвшүүлж томилно. Тэдгээр нь дөрвөн жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа ажиллах бөгөөд Зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо сонгоно. Шүүгчийн хараат бус байдлыг хангахтай холбоотой Зөвлөлийн үйл ажиллагааны тайланг Улсын дээд шүүхэд танилцуулна. Зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавих шаардлага, томилох журмыг хуулиар тогтооно” хэмээн өөрчлөн найруулсан. Энэхүү нийтлэлээр Үндсэн хуульд оруулсан уг нэмэлт, өөрчлөлтийн ач холбогдлыг тодорхойлохыг зорьсон.
Уг нийтлэл нь УИХ-ын Тамгын газраас зарласан “Ардчилсан Үндсэн хууль ба түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн агуулга, ач холбогдол” сэдэвт нийтлэлийн уралдаанд тусгай байрт шалгарсан.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
1. Хамгийн анх Франц болон Итали улсуудад ардчилсан бус дэглэмийг халсны дараа шүүхийн удирдлагыг партизан улс төрчдөөс чөлөөлөхийн тулд шүүхийн зөвлөлийг байгуулж байжээ.
2. 1992 онд Үндсэн хуулийн төслийн энэ хэсгийг хэлэлцэж байх үед “Шүүхийн ерөнхий зөвлөл бол зөвхөн Дээд шүүхийн аж ахуй, санхүү хариуцах үүднээс ... бол ийм жижиг юм оруулж маргахын хэрэггүй” (397-р тойргийн депутат), “Шүүхийн ерөнхий зөвлөл байгуулна гэдэг чинь шүүхүүдийн нэгтгэсэн бас нэг шүүх гарч ирэх нь ээ” (80-р тойргийн депутат)гэх зэрэг санал гарч байжээ. Б.Чимид “Үндсэн хуулийн үзэл баримтлал” УБ., 2017 он, 269 дэх тал.
3. Шүүхийн ерөнхий зөвлөл нь 1993-2002 онд 12 гишүүний бүрэлдэхүүнтэй, 2002-2013 онд 14 гишүүний бүрэлдэхүүнтэй, тэдгээр нь бүгд орон тооны бус байсан бол, 2013 оноос хойш орон тооны 5 гишүүнтэй, тэдгээрийг анхан шат, давж заалдах, хяналтын шатны шүүх, хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Монголын хуульчдын холбоо гэсэн таван газраас нэр дэвшүүлж Ерөнхийлөгч, даргыг нь гишүүдийнх нь санал болгосноор мөн адил Ерөнхийлөгч томилдог зохицуулалт одоогийн байдлаар үйлчилж байна.
4. Улсын Их Хурлын 2012оны намрын ээлжит бус чуулганы 08 дугаар сарын 30-ны өдрийн хуралдааны тэмдэглэл
5. Улсын Их Хурлын 2012 оны намрын ээлжит бус чуулганы 08 дугаар сарын 30-ны өдрийн хуралдааны тэмдэглэл
6. Шүүхийн ерөнхий зөвлөлийн Монголын Хуульчдын холбоонд хаягласан 2014оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 01/92 тоот албан бичиг.
7. Эдгээр 13 шүүгч нь шүүгчийн сонгон шалгаруулалтад оролцсон нэр дэвшигч бус, харин бүрэн эрхээ хэрэгжүүлж байсан шүүгч нар байсан.
8. О.Мөнхсайхан нар “Монгол Улс дахь Шүүхийн захиргааны загвар: Тулгамдсан асуудал шийдвэрлэх арга зам” Нээлттэй Нийгэм Форум, УБ., 2015 он, 25 дахь тал.
9. Ж.Хунан, П.Баттулга, М.Мөнхжаргал “Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлын баталгаа: Шүүгчийн томилгоо” Нээллтэй Нийгэм Форум, УБ., 2015 он, 34 дэх тал.
10. Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү. http://judge.mn/home/view/?id=119сүүлд 2020.01.10-нд хандсан.
11. Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү. https://www.mglbar.mn/news/1411 сүүлд 2020.01.10-нд хандсан.
12. Шүүхийн захиргааны тухай хуульд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийг сонгох журмыг нарийвчлан зохицуулаагүйгээс болж 2013 онд анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчид Улаанбаатар хотод нэг дор цугларч Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх, сонгох ажиллагааг явуулсан байдаг бол 2016 онд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 24 дүгээр тогтоолоор “Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Ёс зүн хорооны гишүүнд нэр дэвшүүлэх, санал болгох журам”-ыг баталж уг журмын дагуу анхан болон давж заалдах шатны шүүхүүд шүүх тус бүр дээрээ шүүгчдийн зөвлөгөөнөө хийж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх, сонгох ажиллагааг явуулсан байдаг.
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

S2EP19. П.Намуун - Хууль бусаар мөрдөж мөшгих гэмт хэргийн шүүхийн шийдвэрт хийх дүн шинжилгээ
1 day ago

2025 оны 4 дүгээр сарын эрэлттэй бүтээлийн чансаа
1 week ago

“Легал дата"-ийн ТУЗ-ийн дарга, доктор, олон улсын арбитрч Т.Алтангэрэл Сингапурын Олон Улсын Арбитрын Төв, Хөрөнгө Оруулалтын Маргаан Шийдвэрлэх Олон Улсын Төв, БНСУ-ын Арилжааны Арбитрын Зөвлөлийн арбитрчаар томилогдон ажиллаж байна
2 weeks ago

2025 оны 3 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа
1 month ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсгийн холбогдох зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн тухай Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 02 дугаар дүгнэлтийн тойм
2025-05-08
-
Төлбөр төлөгчийн худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөр авагч төлбөрт тооцон авахаас татгалзсан нөхцөлд гүйцэтгэх баримт бичгийг буцааж, түүнийг дахин гүйцэтгүүлэхээр ирүүлэхгүй байхаар хуульчилсан нь Үндсэн хууль зөрчсөн
2025-05-08
-
Тавиул мал зудад үрэгдсэний эрсдэлийг малчин хариуцах уу, малын эзэн хариуцах уу?
2025-05-05
-
Өлзийгийн Эрдэнэ-Очир
2025-05-09 Магистрын ажилдуудаж байна ! -
Мягмаржавын Уянга
2025-05-08 Магистрын ажилдуудаж байна ! -
Judilogy
2025-05-07 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Батцэнгэлийн Тэлмэн, Эрдэнэбаатар Эрхбилгүүн
2025-05-06 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Цэнджавын Амарсанаа
2025-05-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баттулгын Дөлгөөн
2025-05-01 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Лхагвасүрэнгийн Галбадар М.Мөнхбаатар
2025-05-01 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Д. Отгонбаяр
2025-04-30 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Пүрэвжалын Намуун
2025-04-29 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Одонхүүгийн Мөнхсайхан
2025-04-29 Судалгааны тайландуудаж байна !