Хүний алдар хүнд халдашгүй байх эрх бол Үндсэн хуулийн 16-р зүйлийн 13-т буй халдашгүй, чөлөөтэй байх ерөнхий эрхээр хүлээн зөвшөөрөгдсөн үндсэн эрх учраас алдар хүндийг гүтгэлэг, доромжлолоос хамгаалах шаардлага гардаг. Гэвч, гүтгэх, доромжлохыг гэмт хэрэг, зөрчилд тооцож баривчлах, торгох ялаар шийтгэх нь алдар хүндийг хамгаалахад тохирохгүй, зайлшгүй биш юм. Учир нь, ийм зохицуулалт нь олон нийтийн шүүмжийг намжаах, хаахад урвуулан ашиглагддаг төдийгүй үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хэрэгжүүлэхэд айдас төрүүлдэг, мөн алдар хүндийг хамгаалах ашиг сонирхлыг хамгаалахад чиглэсэн ч үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хэт хязгаарладаг арга зам юм.
Иймд, 2002 оны Эрүүгийн хуульд байсан гүтгэх, доромжлох ерөнхий гэмт хэргийг 2015 оны Эрүүгийн хуульд оруулаагүй нь маш чухал шинэчлэл болсон. Гэвч, сонгуулийн үеэр илт худал мэдээлэл тараах гэмт хэргийг 2015 оны Эрүүгийн хуульд хэвээр үлдээж торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих гэсэн олон төрлийн хүнд ялаар шийтгэхээр зааж, гүтгэлгийг Зөрчлийн тухай хуулиар хориглож их хэмжээгээр торгох шийтгэл ногдуулж байгаа нь үзэл бодлоо илэрхийлэх болон хэвлэн нийтлэх эрх чөлөөг зөрчиж, хэрэгжилтэд нь сөргөөр нөлөөлдөг.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
ШИНЭЭР НЭМЭГДСЭН
Ганбаатарын Батцэцэг Эрхтний донорын эрх зүйн зохицуулалт
Мөнхбаяр Ванчигмаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь иргэний нэхэмжлэл
Мандах Батчимэг Төрийн болон төрийн бус байгууллагын дэргэдэх эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд анхаарах асуудал
Мандах Батчимэг ИРГЭНИЙ ХУУЛЬ ДАХЬ ГЭРЭЭНЭЭС ТАТГАЛЗАХ, ГЭРЭЭ ЦУЦЛАХ ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ НЬ
Цэнджавын Амарсанаа ХҮНИЙ УДМЫН САН БУЮУ ГЕНЕТИКИЙН ХУУЛЬ ЗҮЙН АСУУДАЛ