1-рт, Бодит байдалд чухам ямар хэмжээний үнэлгээ бүхий үл хөдлөх хөрөнгө худалдагдаж, хөрөнгийн зах зээлийн эргэлтийн жинхэнэ мөнгөн дүн ямар байгааг улсын бүртгэлийн байгууллагаас илэрхийлж, гаргах боломжгүй байдалд хүргэж байна. Өөрөөр хэлбэл улс орны эдийн засагт чухал ач холбогдолтой албан ёсны анхдагч мэдээллүүд бодитойгоор бүртгэгдэж, илэрхийлэгдэж чадахгүйд хүрч байна.
2-рт, Хүчин төгөлдөр худалдах худалдан авах, бэлэглэлийн болон бусад өмчлөх эрх шилжүүлэх гэрээг үндэслэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн шилжилтийг эрхийн улсын бүртгэлд бүртгэн баталгаажуулах учиртай. Харамсалтай нь дээрх татварын хувь хэмжээнээс үүдэн халхавч хэлцэл буюу хүчин төгөлдөр бус хэлцэл эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсээр байна.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
ШИНЭЭР НЭМЭГДСЭН
Төмөрбаатар Бадрах Хуулиар тогтоосон хүүгийн ойлголт, онцлог
Төмөрбаатар Бадрах Төвлөрсөн шүүхээс төрөлжсөн шүүх рүү
Төмөрбаатар Бадрах Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг иргэдэд ойртуулах нь
Төмөрбаатар Бадрах Хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарим асуудал
Пүрэвсүрэн Ганзориг Нийгмийн аж ахуй эрхлэлт- хөгжлийн асуудлыг шийдвэрлэх арга зам