Шүүх үндсэн хуулийг тайлбарлахдаа үгчлэх эсхүл угчлах аргыг биш ёс суртахууны тайлбар хийх хэрэгтэй. Үндсэн хуулийн ёс суртахууны тайлбар хийж буй шүүгчид нь үндсэн хуулийг абстракт ёс суртахууны зарчмуудыг агуулсан баримт бичиг гэж үзэж, эдгээр зарчмуудыг хамгийн сайнаар тайлбарласан шийдвэрийг гаргахыг хичээдэг. Үндсэн хуулийн хамгийн сайн тайлбар гэдэг бол Үндсэн хуулийн текст, бүтэц, үндсэн хуулийн маргааныг шийдвэрлэж байсан
урьдын шийдвэрүүдэд хамгаалагдсан зарчмуудад нийцсэн гаргасан хамгийн ухаалаг үндэслэлүүдэд тулгуурласан тайлбар юм. Үндсэн хуулийн хяналтыг хэрэгжүүлдэг шүүхийн хамгийн сайн шийдвэрүүд нь үндсэн хуулийг үгчлэх, угчлах аргаар бус, харин үндсэн хуульд ёс суртахууны тайлбар хийсний үндсэн дээр гарсан байдаг. Хуудасны тоонд баригдаж энэ өгүүллээр зөвхөн АНУ-ын Дээд шүүхийн шийдвэрт хийсэн анализаар жишээ авна (гэвч, Европын хүний эрхийн шүүх, ХБНГУ, Итали, Унгар зэрэг улсын үндсэн хуулийн шүүх мөн ёс суртахууны тайлбар хийдэг).
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
ШИНЭЭР НЭМЭГДСЭН
Ганбаатарын Батцэцэг Эрхтний донорын эрх зүйн зохицуулалт
Мөнхбаяр Ванчигмаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь иргэний нэхэмжлэл
Мандах Батчимэг Төрийн болон төрийн бус байгууллагын дэргэдэх эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд анхаарах асуудал
Мандах Батчимэг ИРГЭНИЙ ХУУЛЬ ДАХЬ ГЭРЭЭНЭЭС ТАТГАЛЗАХ, ГЭРЭЭ ЦУЦЛАХ ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ НЬ
Цэнджавын Амарсанаа ХҮНИЙ УДМЫН САН БУЮУ ГЕНЕТИКИЙН ХУУЛЬ ЗҮЙН АСУУДАЛ