Манай оронтой ижил цаг хугацаанд нийгмийн шилжилт хийсэн зүүн Европын орнууд энэ талаар цогц өөрчлөлт хийж Европын холбоонд элсэхийн тулд холбооны шаардлагын дагуу хүчний байгууллагаа ардчилсан нийгмийн онцлогт нийцүүлэн өөрчилсөн .
Үүний нэгэн адил Монгол Улс хууль зүйн салбартаа инноваци нэвтрүүлж, эрх салбарын шинэтгэлийг эхлүүлж хэд хэдэн хуулийг шинээр батлан гаргасан ба үүний нэг нь 2013 оны 07-р сарын 05-ний өдөр батлагдсан шинэчлэн найруулсан цагдаагийн албаны тухай хууль юм.
Уг хуулийн 21-зүйлд “Иргэний зөвлөл” байгуулан ажиллуулахаар хуульд тусгасан явдал нь цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг шинэчилж байгаа нэг хэлбэр бөгөөд цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг шинэ шатанд гаргах боломж нөхцөл бүрдсэн юм.
Иргэний хяналтын зөвлөл ажилуулж байгаа зарим улс орны иргэний хяналтын зөвлөлийн үйл ажиллагааны талаар судлан үзэхэд:
Гүрж улс төрийн албандаа эрс шинэчлэл хийж, алба хаагч нараа шинэ ажилтанаар сольж, тэдгээрийн цалин хөлс, хөдөлмөрийн нөхцлийг сайжруулах арга хэмжээ авсан нь үр дүнтэй болсон бөгөөд Гүржийн цагдаагийн иргэний хяналт нь цагдаагийн төвлөрлийг сааруулах, тэдний хувийн ашиг сонирхлыг бууруулах чиглэлээр үр дүнтэй ажиллаж байна .
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
ШИНЭЭР НЭМЭГДСЭН
Ганбаатарын Батцэцэг Эрхтний донорын эрх зүйн зохицуулалт
Мөнхбаяр Ванчигмаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь иргэний нэхэмжлэл
Мандах Батчимэг Төрийн болон төрийн бус байгууллагын дэргэдэх эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд анхаарах асуудал
Мандах Батчимэг ИРГЭНИЙ ХУУЛЬ ДАХЬ ГЭРЭЭНЭЭС ТАТГАЛЗАХ, ГЭРЭЭ ЦУЦЛАХ ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ НЬ
Цэнджавын Амарсанаа ХҮНИЙ УДМЫН САН БУЮУ ГЕНЕТИКИЙН ХУУЛЬ ЗҮЙН АСУУДАЛ