Бүтээлийн нэр
Үндсэн хуулийн 6.2 дахь хэсэгт орсон нэмэлт, өөрчлөлтийн зарим нэр томьёог Хүний эрхийн үүднээс тайлбарлах нь
Зохиогч
Тэмдэглэл
Б.Чимидийн нэрэмжит 12 дахь удаагийн шилдэг илтгэлийн уралдааны судлаачдын салбарт Дэд байрт шалгарсан илтгэл
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Үндсэн хуулийн эрх зүй,
Хууль зүйн техник
Бүтээлийн товч
Хуулийн заалт, томьёоллын утга агуулгыг задлан шинжилж, хэрхэн ойлгож хэрэглэхийг нээн харуулахыг хууль тайлбарлах гэнэ. (Б.Чимид, Үндсэн хуулийн мэдлэг, 2008, 45.) Үндсэн хуулийг тайлбарладаг хэд хэдэн арга, загвар байдгаас түүний нэг нь олон улсын хүний эрхийн зарчим, практикийг хэрэглэх замаар тайлбарлах арга юм. Тодруулбал, Үндсэн хуулийг тайлбарлах Америк загвар болох “Non-Orginialist” хандлага нь “Stare decisis” буюу өмнөх шүүхийн шийдвэрийг хүндэтгэн дагах, “Эрх”-ийг чухалчилдаг (Walter Sinnot-Armstrong, Vol 42, p461.) байна. Сүүлийн үед үүний дагуу Ардчилсан орны шүүхийн шийдвэрүүдийг харьцуулан судлах замаар Үндсэн хууль тайлбарлах арга хэрэглэдэг болсон. Ингэхдээ, Үндсэн хуулийн ээдрээтэй, маргаантай хэргийг шийдсэн шийдвэрийн үндэслэлийн ихэнх нь олон улсын хүний эрхийн зарчим, практикт үндэслэгдсэн (Geraldina González de la Vega, 2008, p20.) байна. Учир нь хүний эрх гэдэг нь төрөхөөс заяасан бөгөөд хамгийн эгэл утгаараа хүнд өөрт нь байдаг, нийгмийн дотор заавал эдлэх боломж юм.
Иймд, 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт оруулсан доорх нэмэлт өөрчлөлтийн тодруулсан хэсэгтэй холбогдуулан олон нийтийн сүлжээнд иргэдийн дунд буруу ташаа мэдээлэл, төөрөгдөл явж байгаа учир тус хэсгийг Хүний эрхийн үүднээс тайлбарлахад энэхүү судалгааны ажлын зорилго оршино. Үүнд:
“Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн.
Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ. Иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялгийг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрхтэй.
Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүЙйн үндсийг хуулиар тогтооно.”
Манай улс Хүний эрхийн чиглэлийн 50 гаруй олон улсын гэрээ, баримт бичигт нэгдэж орсон бөгөөд уг бичиг баримтыг хэрэглэх замаар нэр бүхий зарим нэр томьёог тайлбарлах болно.

Түлхүүр үг
Хүний эрх, төрийн нийтийн өмч, үндсэн хуулийн 6.2, Үндсэн хууль, Үндэсний баялгийн сан, Үндсэн хууль тайлбарлах арга
Бичигдсэн огноо
2021-01-12
Хуудсын тоо
10
Хэл
Монгол
Бүтээл
Байршуулсан огноо
2021-01-12
Товч мэдээлэл үзсэн
5775
Бүрэн эхээр нь үзсэн
205
Эшлэлийн тоо
38
Санал болгож буй эшлэлийн загвар
С.Асланбек
“Үндсэн хуулийн 6.2 дахь хэсэгт орсон нэмэлт, өөрчлөлтийн зарим нэр томьёог Хүний эрхийн үүднээс тайлбарлах нь” (2021), ... дахь/дэх тал.
Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/849
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

S2EP19. П.Намуун - Хууль бусаар мөрдөж мөшгих гэмт хэргийн шүүхийн шийдвэрт хийх дүн шинжилгээ
1 day ago

2025 оны 4 дүгээр сарын эрэлттэй бүтээлийн чансаа
1 week ago

“Легал дата"-ийн ТУЗ-ийн дарга, доктор, олон улсын арбитрч Т.Алтангэрэл Сингапурын Олон Улсын Арбитрын Төв, Хөрөнгө Оруулалтын Маргаан Шийдвэрлэх Олон Улсын Төв, БНСУ-ын Арилжааны Арбитрын Зөвлөлийн арбитрчаар томилогдон ажиллаж байна
2 weeks ago

2025 оны 3 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа
1 month ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсгийн холбогдох зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн тухай Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 02 дугаар дүгнэлтийн тойм
2025-05-08
-
Төлбөр төлөгчийн худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөр авагч төлбөрт тооцон авахаас татгалзсан нөхцөлд гүйцэтгэх баримт бичгийг буцааж, түүнийг дахин гүйцэтгүүлэхээр ирүүлэхгүй байхаар хуульчилсан нь Үндсэн хууль зөрчсөн
2025-05-08
-
Тавиул мал зудад үрэгдсэний эрсдэлийг малчин хариуцах уу, малын эзэн хариуцах уу?
2025-05-05
-
Өлзийгийн Эрдэнэ-Очир
2025-05-09 Магистрын ажилдуудаж байна ! -
Мягмаржавын Уянга
2025-05-08 Магистрын ажилдуудаж байна ! -
Judilogy
2025-05-07 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Батцэнгэлийн Тэлмэн, Эрдэнэбаатар Эрхбилгүүн
2025-05-06 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Цэнджавын Амарсанаа
2025-05-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баттулгын Дөлгөөн
2025-05-01 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Лхагвасүрэнгийн Галбадар М.Мөнхбаатар
2025-05-01 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Д. Отгонбаяр
2025-04-30 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Пүрэвжалын Намуун
2025-04-29 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Одонхүүгийн Мөнхсайхан
2025-04-29 Судалгааны тайландуудаж байна !