Бүтээлийн нэр
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО, ТҮҮНИЙ БҮРЭЛДЭХҮҮН БА ШҮҮГЧИЙН ХАРААТ БУС БАЙДАЛ
Тэмдэглэл
Б.Чимидийн нэрэмжит 12 удаагийн эрдэм шинжилгээний шилдэг илтгэлийн уралдааны судлаачийн төрөл дэх Гутгаар байрын шагналт өгүүлэл
Бүтээлийн хэлбэр
Эрдэм шинжилгээний нийтлэл, өгүүлэл
Бүтээлийн товч
Монгол Улсын Үндсэн хууль бол шударга ёс, эрх чөлөө, тэгш байдлын төлөө хууль мөн. 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр батлагдсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хэрэгжилтийг хангах үүднээс холбогдох хууль тогтоомжийг нийцүүлэн өөрчлөх хэрэгцээ шаардлага үүссэн юм. Нэмэлт, өөрчлөлтийн нэг томоохон хэсэг нь шүүх эрх мэдлийг бэхжүүлэхэд чиглэсэн гурван заалт бөгөөд энэ хүрээнд шүүхийн тухай хууль тогтоомжид өөрчлөлт оруулахаар хуулийн төслийг Монгол Улсын Засгийн газраас Монгол Улсын Их хуралд өргөн мэдүүлээд байна. Уг хуулийн төслөөр одоогийн шүүхийн “Ёс зүйн хороо”-г шүүхийн “Сахилгын хороо” гэж өөрчлөн, эрх зүйн байдлыг шинээр тодорхойлжээ. Судлаачийн зүгээс Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн төсөлд зааснаар шүүхийн “Сахилгын хороо”-ны бүрэлдэхүүнд Байнгын хороо, Ерөнхийлөгч болон хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээс сонгогдсон болон томилогдсон төлөөлөл оруулах нь тохиромжтой /зүйтэй/ эсэх, энэ нь хэтдээ шүүх эрх мэдэл, шүүгчийн хараат бус байдалд нөлөөлөх эсэх асуудлыг сонгон энэхүү сэдвийг судалсан болно.
Шүүх эрх мэдэл нь хууль тогтоох болоод гүйцэтгэх эрх мэдэлтэй харилцан тэнцвэртэй байх боловч өөрийн бие даасан, хараат бус байдлыг хангаж хэмээн нийгэмд шударга ёсыг тогтоох хэмжүүр болдог. Харин шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч онцгой чиг үүрэг бүхий шүүгч нь хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох баталгаа болдог тул ардчилсан нийгмийн аль ч үед анхаарлын төвд байдаг ажээ.
Шүүгчийн хараат бус байдал алдагдахад дан ганц шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх тогтолцоо гажуудаад зогсохгүй нийгэмд хууль, шударга ёс алдагдаж үндсэн хуулийн байгуулал, хүний эрх, эрх чөлөө зөрчигдөнө. Тийм учраас шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдал баталгаатайгаар хангагдаж байж хууль шударга ёс, ардчиллыг тогтоох үндсэн хуулийн зорилго биеллээ олдог байна. Иймд энэхүү судалгаагаар хөндсөн сэдэв нь шүүгчийн хараат бус байдлыг хамгаалахад хамаарал бүхий чухал ач холбогдолтой сэдэв гэж үзлээ.
Уг сэдвийн хүрээнд нэг сэдэвт ном, судалгааны материал байхгүй боловч хуулийн төсөлд хүргүүлсэн олон нийтийн санал, эрдэмтэн судлаачдын судалгаа, төрийн бус байгууллагын санал, дүгнэлтэд тодорхой хэмжээнд тусгагджээ.
Судалгааны ажлын явцад олон төрийн санал, дүгнэлт бүхий материалаас түүвэрчлэх аргаар мэдээлэл цуглуулсан болно. Мөн гадаад орны жишиг, олон улсын эрх зүйн баримт бичгийг харьцуулан судалж үзлээ.
Түлхүүр үг
Олон улсын хэмжээнд шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хуулийн засаглалын суурь нөхцөл гэж үздэг. Энэхүү илтгэлээр Монгол Улсын Засгийн газраас Монгол Улсын Их хуралд өргөн мэдүүлээд буй Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгасан шүүхийн “Сахилгын хороо”-ны бүрэлдэхүүнд Байнгын хороо, Ерөнхийлөгч болон хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээс сонгогдсон болон томилогдсон төлөөлөл оруулах нь тохиромжтой /зүйтэй/ эсэх, энэ нь хэтдээ шүүх эрх мэдэл, шүүгчийн хараат бус байдалд нөлөөлөх эсэх асуудлыг судалж дүгнэлт өгөхийг зорилоо.
Бичигдсэн огноо
2021.01.12
Хуудсын тоо
12
Хэл
Монгол
Үнэ
Үнэгүй
Байршуулсан огноо
2021-01-22
Товч мэдээлэл үзсэн
772
Бүрэн эхээр нь үзсэн
54
Эшлэлийн тоо
23
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх

Манай цахим хуудас нь Монгол Улс дахь хууль зүйн судалгааны бүтээлүүдийг нэгтгэн цахим сан бүрдүүлж, судалгааны эргэлтэнд оруулах зорилготой.

Холбоо барих

“Оюуны-Инноваци” Эрх зүйн судалгааны төв

Монгол Улс, Улаанбаатар хот,
Сүхбаатар дүүрэг, Оюутны гудамж 16/03,
Unity center, 4 давхар 405 тоот.
Э-мэйл: contact@legaldata.mn