Шихихутуг Их Сургууль дээр legaldata.mn танилцуулах өдөрлөг боллоо

1 year ago

Судал, урагшил, бүтээ уриатай legaldata.mn нь шинэлэг, олон талт мэдээ мэдээлэл, судалгаа, хайлтын нэгдсэн систем, дата анализ, цахим худалдаа, сургалт гэх зэргээр хэрэглэгчдийн эрэлтэд нийцсэн чанартай үйлчилгээ, шийдлүүдийг технологийн давуу талуудтай уялдуулан хэрэглэгчиддээ хүргэдэг билээ.

Судалгаа болон шүүх, арбитрын шийдвэрийн нэгдсэн хайлтын системийг (Legaldata Pro) нэвтрүүлэн, гишүүнчлэлд суурилсан олон төрлийн шинэлэг үйлчилгээ бүхий шинэ вебсайт /2022.03.28/-ын нээлтээ хийсэн.

Энэ хүрээнд legaldata.mn-ээс авах үйлчилгээний талаарх танилцуулгыг Шихихутуг их сургууль дээр зохион байгууллаа.

Их, дээд сургуулийн багш, судлаач, оюутнуудын хувьд:

Бүтээлийн сангийн 1000+ эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлүүдийг унших;

Шүүхийн шийдвэрийн хайлт: Улсын дээд шүүхийн тогтоол, арбитрын шийдвэрүүдээс хайлт хийх;

Легалдата Про: судалгааны бүтээл, Улсын дээд шүүхийн тогтоол, арбитрын шийдвэрүүдээс нэгэн зэрэг хайлт хийх;

Дэлгүүр: бүх төрлийн номыг худалдан авах /захиалга хийснээс хойш 48 цагийн дотор хүргүүлэн авах боломжтой/;

Эвэнт: подкаст, хурал, хэлэлцүүлгийн видео бичлэг, видео сургалтуудыг үзэх боломжтой талаар танилцууллаа.