#Шинэ товчоон №23 – Галын аюулгүй байдлын тухай хуулийн талаар

1 year ago

#Шинэ товчоон №23 – Галын аюулгүй байдлын тухай хуулийн талаар

ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газраас эрхлэн ХЗДХЯ, МҮОНР-тай хамтран явуулдаг хууль зүйн сурталчилгааны “Шинэ товчоон” нэвтрүүлгийг сонсогчдын хүсэлтээр подкаст хэлбэрт хөрвүүлэн та бүхэнд хүргэж байгаа билээ.

Энэ удаагийн дугаараар Галын аюулгүй байдлын тухай хуулийн бэлтгэн хүргэж байна.

Галын аюулаас урьдчилан сэргийлэх зөвлөмжөөс:

  • Үнс нурмаа ил задгай асгахгүй байх;
  • Гэр орондоо зул, хүж асаахдаа галын аюулгүй байдлыг хангаж, хараа хяналтгүй орхихгүй байх;
  • Шингэрүүлсэн шатдаг хийгээр ажилладаг тулга, зуухыг ашиглахдаа аюулгүй ажиллагааны дүрэм журмыг баримтлан анхаарал болгоомжтой байх (шаардлагатай тохиолдолд мэргэжлийн байгууллагаас зөвлөгөө авах);
  • Цахилгаан ашиглалтын дүрэм журмыг сайтар мөрдөж, эвдрэл гэмтэлтэй, зориулалтын бус цахилгаан хэрэгсэл ашиглахгүй байх;
  • Автомашины зогсоол, ил зогсоолд автомашинаа байрлуулахдаа галын аюулгүйн зай хэмжээг баримтлан хэт шахаж байрлуулахгүй байх;
  • Байр орон сууцны орчимд шуурхай албаны автомашин орох, гарах гарцыг бөглөж автомашинаа байрлуулахгүй байх;
  • Цахилгаан хэрэгслийг хүчдэлээс салгаж орхих;
  • Бага насны хүүхдийг харж асрах хүнгүйгээр гэрт нь цоожилж орхихгүй байх.

Сонсох линк:

Legaldata: https://legaldata.mn/news/136 

Apple:  https://apple.co/3MYNw7X

Castbox:  https://bit.ly/3NKdn3y

Anchor:  https://bit.ly/3z4WvQW

Mplus: https://bit.ly/3NDePEM

Google: https://bit.ly/3GvoU4l

Youtube: https://bit.ly/3A6XTTV

Facebook: https://bit.ly/3NjTiRZ