Мэдээ, мэдээлэл
"Шүүгчид хариуцлага тооцох механизм" сэдэвт хэлэлцүүлэг боллоо
2020-05-07

Нээлттэй Нийгэм Форум, “Оюуны Инноваци” ТББ хамтран УИХ-ын хаврын чуулганаар Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байгаатай холбогдуулан Шүүхийн тухай хуулийн төслийн талаарх бодлогын цуврал хэлэлцүүлэг зохион байгуулж байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Шүүхийн эрх мэдлийн талаар орсон томоохон өөрчлөлт нь шүүгчийн хариуцлагыг нэмэгдүүлэх, хариуцлага тооцох механизмыг үр нөлөөтэй болгох үүднээс Шүүхийн Сахилгын хорооны эрх, үүргийг өргөн хүрээнд тусгаж, нэр томъёо, тодорхойлолтуудыг нарийвчлан оруулсан байна.
Мөн Шүүхийн тухай хуулийн төсөлд Шүүгчийн хариуцлагатай холбоотой орж байгаа Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн үзэл баримтлалын дагуух зохицуулалтуудын талаар судлаачид байр сууриа илэрхийллээ.
Хэлэлцүүлгийн зочноор МУИС-ийн ХЗС-ийн профессор, доктор О.Мөнхсайхан, МУИС-ийн ХЗС-ийн дэд профессор, доктор А.Бямбажаргал, ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын ахлах мэргэжилтэн Ш.Цолмон нар оролцлоо.
Онцлох эшлэлүүд:
ШИНЭЭР НЭМЭГДСЭН
Ганхуяг Цэрэндэжид ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО, ТҮҮНИЙ БҮРЭЛДЭХҮҮН БА ШҮҮГЧИЙН ХАРААТ БУС БАЙДАЛ
Адъяасүрэн Түвшинтөгс Сэжигтний эрх зүйн байдлыг тодорхой болгох хууль зүйн асуудал ба хүний эрхийн зөрчил
Равданбямба Оюундэлгэр ШҮҮХИЙН ТОГТОЛЦОО ДАХЬ ХУУЧ ХАМААРАЛ БУЮУ ШҮҮХИЙН НУТАГ ДЭВСГЭРИЙН ЗАРЧМЫН ХЭВ МАЯГ, ТҮҮНИЙГ ХАЛЖ ҮНДСЭН ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛД НИЙЦҮҮЛЭХ НЬ