#Шинэ товчоон №29 – Төрийн албаны тухай /шинэчилсэн найруулга/ хууль

1 year ago

ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газраас эрхлэн ХЗДХЯ, МҮОНР-тай хамтран явуулдаг хууль зүйн сурталчилгааны “Шинэ товчоон” нэвтрүүлгийг сонсогчдын хүсэлтээр подкаст хэлбэрт хөрвүүлэн та бүхэнд хүргэж байгаа билээ.

Энэ удаагийн дугаараар Төрийн албаны тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн талаар бэлтгэлээ. Төрийн албаны тухай хуулийн зорилт нь төрийн албаны мэргэшсэн, тогтвортой, ил тод, хариуцлагатай байх эрх зүйн үндсийг бүрдүүлэх, төрийн албаны төв байгууллага, төрийн албан хаагчийн эрх зүйн байдал, нийгмийн баталгааг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

Төрийн жинхэнэ албаны шалгалт нь:

Төрийн албаны шалгалт нь ерөнхий шалгалт, тусгай шалгалт /тухайн албан тушаалын/ гэсэн 2 төрөлтэй байх бөгөөд ерөнхий шалгалтыг төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй, хуульд заасан нийтлэг шаардлагыг хангасан иргэнээс, тусгай шалгалтыг албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд төрийн тухайн байгууллагад, төрийн бусад байгууллагад ажиллаж байгаа албан хаагчдаас, төрийн албан хаагчийн нөөцөд байгаа иргэдээс тус тус авахаар заасан.

Ерөнхий шалгалтыг жилд нэгээс доошгүй удаа, тусгай шалгалтыг сул орон тоо гарсан тухай бүрд төрийн албаны төв байгууллага зохион байгуулах бөгөөд төрийн жинхэнэ албаны нөөцөд байх хугацаа гурван жил байна.

Түүнчлэн төрийн жинхэнэ албаны шалгалт авах журмыг зөрчсөн, уг үйл ажиллагаатай холбоотой хуурамч тодорхойлолт, гэрчилгээ, баталгаа гаргасан болон хуульд заасан бусад тохиолдолд ногдуулахаар заасан.

 Мерит зарчмын талаар:

Иргэнийг төрийн албанд сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх, ажлын гүйцэтгэлийг нь үнэлэх, дэвшүүлэх, шагнаж урамшуулах асуудлыг шийдвэрлэхдээ хувь хүний мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага, ажлын үр дүнд тулгуурлах мерит зарчмыг шинээр тусгасан.

Сонсох линк:

Legaldata: https://legaldata.mn/news/186

Apple:  https://apple.co/3G82Q1x

Castbox: https://bit.ly/3A9otuP

Anchor:  https://bit.ly/3fX9VYm

Mplus: https://bit.ly/3WWkefP

Google: https://bit.ly/3Esp1hM

Facebook: https://bit.ly/3UsJSai