#Шинэ товчоон №31 – Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль

1 year ago

ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газраас эрхлэн ХЗДХЯ, МҮОНР-тай хамтран явуулдаг хууль зүйн сурталчилгааны “Шинэ товчоон” нэвтрүүлгийг сонсогчдын хүсэлтээр подкаст хэлбэрт хөрвүүлэн та бүхэнд хүргэж байгаа билээ.

Энэ удаагийн дугаараар Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль талаар бэлтгэлээ. Хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах, аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулахад уг хуулийн зорилго оршино.

Хүний эмзэг мэдээлэл (үндэс, угсаа, шашин шүтлэг, итгэл үнэмшил, эрүүл мэнд, захидал харилцаа, генетик болон биометрик мэдээлэл, тоон гарын үсгийн хувийн түлхүүр, ял эдэлж байгаа болон ял эдэлсэн эсэх, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, илэрхийлэл, бэлгийн харьцааны талаарх)-ийг ойлгоно.

Хүний хувийн мэдээлэл цуглуулахад мэдээллийн эзнээс зөвшөөрөл өгдөг байх, эсхүл хуульд заасан үндэслэлээр хүний хувийн мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглаж болох тохиолдлуудыг зааж өгсөн.

Сонсох линк:

Legaldata:  https://legaldata.mn/news/213

Apple:  https://apple.co/3GMA2ur

Castbox: https://bit.ly/3GL2RHp

Anchor:  https://bit.ly/3HabM6E

Mplus: https://bit.ly/3Xj1VRH

Google: https://bit.ly/3kcVWiC