#Шинэ товчоон №33 – Хууль зүйн туслалцааны тухай хууль

1 year ago

ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газраас эрхлэн ХЗДХЯ, МҮОНР-тай хамтран явуулдаг хууль зүйн сурталчилгааны “Шинэ товчоон” нэвтрүүлгийг сонсогчдын хүсэлтээр подкаст хэлбэрт хөрвүүлэн та бүхэнд хүргэж байгаа билээ.

Энэ удаагийн дугаараар Хууль зүйн туслалцааны тухай хуулийн талаар бэлтгэлээ. Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, хөндөгдсөн хүний хууль зүйн туслалцаа авах эрхийг хангах, төрөөс хууль зүйн туслалцааг үнэ төлбөргүй үзүүлэх хүрээ, тогтолцоо, зохион байгуулалт, эрх зүйн үндсийг тогтооход оршино.

Хууль зүйн туслалцааны төв нь төлбөрийн чадваргүй үйлчлүүлэгчид төрөөс хууль зүйн туслалцааг үнэ төлбөргүй үзүүлэх чиг үүргийг гүйцэтгэдэг.

Хууль зүйн туслалцаа үзүүлэх төрлийн хувьд:

            -Хууль зүйн зөвлөгөө;

            -Өмгөөллийн үйлчилгээ;

            -Эрх зүйн мэдээлэл, сургалт, сурталчилгаа.

Хууль зүйн зөвлөгөө, мэдээллийг утсаар, биечлэн ирж, эсхүл е-mongolia.mn системээр өмгөөллийн үйлчилгээ авах хүсэлтээ илгээх боломжтой.

Хууль зүйн туслалцааны төвийн мэргэжлийн улсын өмгөөлөгч үйлчлүүлэгчийн хүсэлтэд дурдсан асуудлаар хууль зүйн зөвлөгөөг үнэ төлбөргүй хүргэдэг.

Сонсох линк:

Legaldata:  https://legaldata.mn/news/234

Apple:  https://apple.co/415Gllb

Castbox: https://bit.ly/3nGRU3M

Anchor:  https://bit.ly/417J0Ll

Mplus: https://bit.ly/3MgUGak

Google: https://bit.ly/41ng16r

Facebook: https://bit.ly/3zxSljM