#Шинэ товчоон №34 – Нийгмийн халамжийн тухай хууль

1 year ago

ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газраас эрхлэн ХЗДХЯ, МҮОНР-тай хамтран явуулдаг хууль зүйн сурталчилгааны “Шинэ товчоон” нэвтрүүлгийг сонсогчдын хүсэлтээр подкаст хэлбэрт хөрвүүлэн та бүхэнд хүргэж байгаа билээ.

Энэ удаагийн дугаараар  Нийгмийн халамжийн тухай тухай хуулийн талаар бэлтгэлээ. Энэ хуулийн зорилт нь нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, үйлчилгээний төрөл, хамрах хүрээг тогтоох, нийгмийн халамжийн сан бүрдүүлэх, уг сангийн хөрөнгийг зарцуулах, нийгмийн халамжийн болон нийгмийн хөгжлийн үйлчилгээ үзүүлэх, нийгмийн халамжийн байгууллагын тогтолцоо, чиг үүргийг тодорхойлохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж: Нийгмийн халамжийн тэтгэврийг нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасны дагуу тэтгэвэр авах эрх үүсээгүй дараах иргэнд сар бүр олгоно:

            -эрэгтэй 60, эмэгтэй 55 түүнээс дээш настай иргэн;

            -16 насанд хүрсэн одой иргэн;

            -Хөдөлмөрийн чадвараа 50 ба түүнээс дээш хувиар алдсан 16 насанд хүрсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэн;

            -Тэжээгч нь нас барсан 18 хүртэлх насны хүүхэд;

            -18 хүртэлх насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй, өрх толгойлсон 45 насанд хүрсэн эх, 50 насанд хүрсэн эцэг.

 Сонсох линк:

Legaldata:  https://legaldata.mn/news/247

Apple:  https://apple.co/3LfKRHI

Castbox: https://bit.ly/3oNjwET

Anchor:  https://bit.ly/3AuKbcd

Mplus: https://bit.ly/3HfkuAb

Google: https://bit.ly/3AtQX21

Facebook: https://bit.ly/446qwgk