#Шинэ товчоон №25 – Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга (I хэсэг)
1 year ago
ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газраас эрхлэн ХЗДХЯ, МҮОНР-тай хамтран явуулдаг хууль зүйн сурталчилгааны “Шинэ товчоон” нэвтрүүлгийг сонсогчдын хүсэлтээр подкаст хэлбэрт хөрвүүлэн та бүхэнд хүргэж байгаа билээ.
Энэ удаагийн дугаараар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга (I хэсэг)-ийг бэлтгэн хүргэж байна.
Хөдөлмөрийн тухай хуулийг шинэчилж, 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхэлсэн.
Шинэ зохицуулалтууд:
-Ажил олгогч нь хүнийг оршин суугаа газартаа ажил үүргээ байнга гүйцэтгэхийг зөвшөөрч түүнтэй зайнаас ажиллах хөдөлмөрийн гэрээг байгуулж болно.
-Гэрийн үйлчилгээний, хөлсөөр мал маллаж байгаа болон тэдгээртэй адилтгах ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулна.
-Хөдөлмөрийн гэрээнд өөрөөр заагаагүй бол гэрийн үйлчилгээний ажилтан долоо хоногийн болон нийтээр амрах баярын өдөр ажил олгогчийн гэрт байх үүрэг хүлээхгүй.
-Ажилтан үндсэн ажлын цагаасаа бусад цагт өөр ажил олгогчтой зэрэгцсэн хөдөлмөрийн гэрээ байгуулж болно. Зэрэгцсэн хөдөлмөрийн гэрээгээр ажиллах бол ажилтан энэ тухай ажил олгогчдод мэдэгдэх үүрэгтэй.
-Ажил олгогч хөдөлмөрийн гэрээнд заагаагүй ажил үүргийг гүйцэтгүүлэх бол түүнд олгох цалин хөлсийг ажилтантай урьдчилан тохиролцоно.
-Ажил олгогч хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө мэдэгдэнэ. Ажилтанд мэдэгдэл өгсөн тухайгаа шаардлагатай тохиолдолд ажил олгогч нотлох үүрэгтэй.
Сонсох линк:
Legaldata: https://legaldata.mn/news/159
Apple: https://apple.co/3bKCGoO
Castbox: https://bit.ly/3zNJlXw
Anchor: https://bit.ly/3PgqlXj
Mplus: https://bit.ly/3AdBrI6
Youtube: https://youtu.be/oGdTUEPm9Bg
Google: https://bit.ly/3QfRISI
Facebook: https://bit.ly/3zODhxN
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Special Ep6: Хуульчийн мэргэжлийн шалгалт (2023)- ын Эрүүгийн эрх зүйн бодлого ба шүүхийн шийдвэр
1 day ago
legal talk+ №4 – Шүүгч хариуцлагатай юу?
3 days ago
Ярилцлага: Цэц шинэчлэгдэх үү?
3 days ago
ProGer.mn "10 асуулт" #БЛИЦ: "Легал гайд" хуулийн фирмийн гүйцэтгэх захирал, өмгөөлөгч Ч.Отгонбаатар оролцлоо.
3 days ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Зээлийн хүүг тооцохдоо хуанлийн 365 хоногийг бууруулж болох уу?
2024-05-07
-
Жолоодох эрхгүй этгээдийн бусдад учруулсан хохирлыг тээврийн хэрэгсэл эзэмшигч нэн тэргүүнд хариуцан арилгана
2024-05-05
-
Төлбөрийн баримтыг борлуулалтын үнийн дүнгээс зөрүүтэй олгосон бол зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээнэ
2024-04-26
-
Хууль зүйн үндэсний хүрээлэн
2024-05-07 Хууль зүйн орчуулгадуудаж байна ! -
Наянбаатарын Хулан
2024-05-06 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2024-05-06 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Шүрэнцэцэгийн Алтансоёмбо
2024-05-06 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Лутсүхийн Энхсайхан
2024-05-06 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Хууль зүйн үндэсний хүрээлэн
2024-05-02 Судалгааны тайландуудаж байна ! -
Хууль зүйн үндэсний хүрээлэн
2024-04-30 Судалгааны тайландуудаж байна ! -
Judilogy
2024-04-29 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Хууль зүйн үндэсний хүрээлэн
2024-04-28 Судалгааны тайландуудаж байна ! -
Хууль зүйн үндэсний хүрээлэн
2024-04-28 Судалгааны тайландуудаж байна !