Бүтээлийн нэр
Эрүүл мэндээ хамгаалуулах, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах эрх зүйн зохицуулалтын зарим асуудал
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Захиргааны эрх зүй
Бүтээлийн товч
Монгол хүний эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, Нэгдсэн Үндэстний Байгууллагын тогтвортой хөгжлийн зорилт, “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ын хэрэгжилтийг хангах, эрүүл мэндийн салбарын удирдлагын чадавхыг нэмэгдүүлж, эрүүл мэндийн байгууллагын бүтэц, үйл ажиллагааг боловсронгуй болгох, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нийт хүн амд хүргэх, нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн тусламж, үйлчилгээг чанаржуулах, урьдчилан сэргийлэх, оношлох, эмчлэх чадавхыг бэхжүүлэх үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлтэй ажилладаг байгууллага бол эрүүл мэндийн яам юм. Өөрөөр хэлбэл эрүүл мэндийн яам нь эрүүл мэндийн үйлчилгээ авах эрхийг хэрэгжүүлэх үүрэг хүлээдэг . Түүнчлэн эрүүл мэндийн яам нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг иргэн бүрт чанартай, аюулгүй хүртээмжтэй хүргэж, амьдралын чанарыг сайжруулснаар хүн амын дундаж наслалтыг уртасгах зорилттой ажилладаг байна. Тухайлбал энэ зорилтынхоо хүрээнд “монгол хүний эрүүл, урт удаан амьдрах нөхцөлийг хангаж, дундаж наслалтыг 78-д хүргэнэ” гэсэн зорилт дэвшүүлснийг дурдаж болно.
Дээрхээс харахад эрүүл мэндийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд орон нутгийн төрийн захиргааны байгууллагын эрх мэдэл, үүрэг, хариуцлагыг өргөжүүлж, удирдлагын төвлөрлийг сааруулах, эрүүл мэндийн талаар төрөөс баримталж байгаа бодлогод нийцүүлэн нийгмийн эрүүл мэндийн үйл ажиллагааны эрх зүйн орчинг боловсронгуй болгох шаардлагатай байна. Ингэхдээ төрөөс бодлогын хүрээнд эрүүл мэндийн байгууллагыг шинээр байгуулах, хүчин чадлыг нэмэгдүүлэхдээ хүн амын тоо, газар зүйн байршил, нутаг дэвсгэрийн онцлог, эрүүл мэндийн эрэлт хэрэгцээний үнэлгээ, судалгаанд тулгуурлан зохион байгуулах нь зүйтэй байна.
Түлхүүр үг
“Хүний эрх”, "эрүүл мэнд” , "эрүүл мэндийг хамгаалах" , "эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ" , “эрүүл мэндийн байгууллага” , “эрүүл мэндийн байгууллага /health organization/
Бичигдсэн огноо
2023-05-10
Хуудсын тоо
8
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2023-10-04
Товч мэдээлэл үзсэн
1251
Бүрэн эхээр нь үзсэн
46
Эшлэлийн тоо
64
Санал болгож буй эшлэлийн загвар
Э.Анхбаяр “Эрүүл мэндээ хамгаалуулах, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах эрх зүйн зохицуулалтын зарим асуудал” (2023), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1667
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Эшлэлүүд

[1] Хүн ам зүйн цонхны үе ба хөгжлийн бодлогын зарим асуудлууд., УБ., 2010 он., 8 дахь тал

[2] Монгол улсын төрийн бодлогын баримт бичгүүд: “Монгол улсад хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр”., УБ., 439 дэх тал

[3] гэж хүн өвчин, эмгэггүй, бие бялдар, оюун санаа, нийгмийн амьдралын хувьд сайн сайхан байхыг хэлнэ.

[4] гэж хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг зохион байгуулах замаар хүн амын эрүүл мэндийг хамгаалахад чиглэсэн анагаах ухаан, нийгэм, эдийн засгийн цогц арга хэмжээг хэлнэ.

[5] https://legalinfo.mn/mn/detail/49

[6] Монгол улсын хууль зүйн нэвтэрхий толь бичиг., 2021 он., 575 дахь тал

[7] Амарсанаа.Ж., Үндсэн хуулийн эхийг баригч., 1 дэвтэр., УБ., 2019 он., 215 дахь тал

[8] Хүний эрх, эрх чөлөөний хууль зүйн баталгаа: онол, практикийн асуудал., Олон улсын эрдэм шинжилгээний хурлын материал., УБ., 2018 он., 9 дэх тал

[9] Монгол улсын хууль зүйн нэвтэрхий толь бичиг., 2021 он., 619 дэх тал

[10] ,,,эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй. Иргэдэд эмнэлгийн төлбөргүй тусламж үзүүлэх болзол, журмыг хуулиар тогтооно гэжээ.

[11]Энэ хуулийн зорилт  нь эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлого, үндсэн зарчмыг тодорхойлж, иргэний эрүүл мэндээ хамгаалуулах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах эрхийг хангахад аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, иргэний гүйцэтгэх үүрэг, эрүүл мэндийн байгууллага, ажилтны үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

[12] Энэ хуулийн зорилт нь хүн амд үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээг зохион байгуулах, удирдах, санхүүжүүлэх, хяналт тавих үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

[13] Товуусүрэн.Ц.,” Үндсэн хуулиа ойлгохуй”., Үндсэн хуулийн хялбаршуулсан тайлбар., УБ., 2017 он.,57 дахь тал

[14] Эрх зүй /NUM LAW REVIEW/ сэтгүүл., цуврал 37., 2017 он., 47 дахь тал

[15] Хууль дээдлэх ёс сэтгүүл., цуврал 69., дугаар 4., 2018 он., 24 дэх тал

[16] Товуусүрэн.Ц.,” Үндсэн хуулиа ойлгохуй”., Үндсэн хуулийн хялбаршуулсан тайлбар., УБ., 2017 он., 54 дэх тал

[17] Монгол улсын хууль зүйн нэвтэрхий толь бичиг., 2021 он., 619 дэх тал

[18] [1] Товуусүрэн.Ц.,” Үндсэн хуулиа ойлгохуй”., Үндсэн хуулийн хялбаршуулсан тайлбар., УБ., 2017 он., 57 дахь тал

[19] Хүний эрхийн олон улсын гэрээ ба Монгол улс., 2 дугаар боть., УБ., 2021 он., 891 дэх тал

[20] https://moh.gov.mn/p/5

[21] Болдбаатар.Ж., Лүндээжанцан.Д., Монгол улсын төр эрх зүйн түүхэн уламжлал., УБ., 2021 он., 378 дахь тал

[22] Хүний эрхийн цуврал нийтлэл., 2014 он., 5 дахь тал

[23] Эрх зүй /NUM LAW REVIEW/ сэтгүүл., цуврал 37., 2017 он., 33 дахь тал

[24] Засгийн газрын 2017 оны 225 дугаар тогтоолын хавсралт “Орчны эрүүл мэнд” Үндэсний хөтөлбөр

[25]https://moh.gov.mn/uploads/files/996c52e28cc28b1eb6980915d5db0ca8e27b1015.pdf

[26] https://moh.gov.mn/uploads/files/2a51595fe8913dec40820af921a0c4f6fada03a3.pdf

[27] Засгийн газрын 2017 оны 225 дугаар тогтоолын хавсралт “Орчны эрүүл мэнд” Үндэсний хөтөлбөр

[28] Засгийн газрын 2015 оны 4 дүгээр тогтоолын хавсралт  “Хотжилт ба эрүүл мэнд” Үндэсний хөтөлбөр

[29] Хүний эрхийн олон улсын гэрээ ба Монгол улс., 2 дугаар боть., УБ., 2021 он., 582 дахь тал

[30] Хүний эрх, эрх чөлөөний хууль зүйн баталгаа: онол, практикийн асуудал., Олон улсын эрдэм шинжилгээний хурлын материал., УБ., 2018 он., 9 дэх тал

[31] Болдбаатар.Ж., Лүндээжанцан.Д., Монгол улсын төр эрх зүйн түүхэн уламжлал., УБ., 2021 он., 377 дахь тал

[32] Товуусүрэн.Ц.,” Үндсэн хуулиа ойлгохуй”., Үндсэн хуулийн хялбаршуулсан тайлбар., УБ., 2017 он., 57 дахь тал

[33] https://moh.gov.mn/uploads/files/2a51595fe8913dec40820af921a0c4f6fada03a3.pdf

[34] Лүндээжанцан.Д., Жалбажав.Н., Сэлэнгэ.Х., Отгонтуяа.Д., Эрх зүйн философи., УБ., 2014 он., 150 дахь тал

[35] Монгол Улсын засгийн газрын 24 дүгээр тогтоол., “Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого”

[36] Монгол улсын төрийн бодлогын баримт бичгүүд: “Нийгмийн эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлого”., УБ., 132 дэх тал

[37] Товуусүрэн.Ц.,” Үндсэн хуулиа ойлгохуй”., Үндсэн хуулийн хялбаршуулсан тайлбар., УБ., 2017 он., 57 дахь тал

[38] https://legalinfo.mn/mn/detail/49

[39] https://legalinfo.mn/mn/detail/11929

[40] https://moh.gov.mn/p/5

[41] Монгол улсын төрийн бодлогын баримт бичгүүд., 2011 он., УБ., 131 дэх тал

[42] https://legalinfo.mn/mn/detail/1271

[43] Ерөнхий Ассамблейн 1966 оны 12 дугаар сарын 16-ны 2200А(XXI) тоот тогтоолоор баталж, 1976 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хүчин төгөлдөр болсон “Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт”

[44] Монгол улсын хууль зүйн нэвтэрхий толь бичиг., 2021 он., 575 дахь тал

[45] Нарангэрэл.С., Эрх зүйн эх толь бичиг., УБ., 2011 он.,583 дахь тал

[46] Хүний эрх, эрх чөлөөний хууль зүйн баталгаа: онол, практикийн асуудал., Олон улсын эрдэм шинжилгээний хурлын материал., УБ., 2018 он., 9 дэх тал

[47] Хүний эрхийн тунхаглалыг ёс зүйн шаардлагуудын ойлгомжтой тодорхойлолт гэж үзэх нь зөв.

[48] Хүний эрхийн түгээмэл тунхаглал., Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 217/А/III/ mогтоолоор 1946 оны 12 дугаар сарын 10-ны өдөр баталж, түүний бүх заалтыг дагаж мөрдөхийг гишүүн улсуудад уриалжээ.

[49] Ерөнхий Ассамблейн 1966 оны 12 дугаар сарын 16-ны 2200А(XXI) тоот тогтоолоор баталж, 1976 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хүчин төгөлдөр болсон “Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт”

[50] Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт., 19 дүгээр зүйл

[51] Хүний эрх, эрх чөлөөний хууль зүйн баталгаа: онол, практикийн асуудал., Олон улсын эрдэм шинжилгээний хурлын материал., УБ., 2018 он., 9 дэх тал

[52] Хүний эрхийн олон улсын гэрээ быа Монгол улс., 2 дугаар боть., УБ., 2021 он., 561 дэх тал

[53] “ Хууль”., Монсудар хэвлэлийн газар., УБ., 2021 он., 61 дэх тал

[54] “Хүний эрх” Улирал тутмын сэтгүүл., 2005/3., 24 дэх тал

[55] Хүний эрх, эрх чөлөөний хууль зүйн баталгаа: онол, практикийн асуудал., Олон улсын эрдэм шинжилгээний хурлын материал., УБ., 2018 он., 9 дэх тал

[56] https://mfa.gov.mn/documentation/55630

[57] Үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны зарчим

[58] Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал

[59] Лүндээжанцан.Д., Жалбажав.Н., Сэлэнгэ.Х., Отгонтуяа.Д., Эрх зүйн философи., УБ., 2014 он., 49 дэх тал

[60] Хүний эрх, эрх чөлөөний хууль зүйн баталгаа: онол, практикийн асуудал., Олон улсын эрдэм шинжилгээний хурлын материал., УБ., 2018 он., 10 дахь  тал

[61] Монгол улсын хууль зүйн нэвтэрхий толь бичиг., 2021 он., 619 дэх тал

[62] https://moh.gov.mn/p/5

[63] Хүний эрхийн олон улсын гэрээ ба Монгол улс., 2 дугаар боть., УБ., 2021 он., 563 дахь тал

[64] Монгол Улсын Их Хурлын 2016 оны 19 дүгээр тогтоолын хавсралт “Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”