"Төв банкны бие даасан, хараат бус байдал, түүний эрх зүйн зохицуулалт" сэдэвт эрдэм шинжилгээний хурал - 2021

1 week ago

Төв банкны бие даасан, хараат бус байдал, түүний эрх зүйн зохицуулалт сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургууль, Монголбанк хамтран 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр зохион байгууллаа. Эрдэм шинжилгээний хуралд эрдэмтэн судлаачид "төв банкны бие даасан, хараат бус байдал, түүний эдийн засагт үзүүлэх нөлөөлөл, Монголбанкны хараат бус байдлыг дээшлүүлэхэд анхаарах асуудал, хууль, эрх зүйн орчиныг төлөвшүүлэх талаархи" судалгаа, судалгаанд үндэслэн гаргасан санал, дүгнэлтийг танилцуулж, хэлэлцүүлэв.

Уг хэлэлцүүлэгт Улсын Их Хурал, Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, олон улсын санхүүгийн байгууллагууд, Монголын банкны холбоо, банк, Шүүхийн Ерөнхий зөвлөл, Монголын хуульчдын холбоо, Өмгөөлөгчдийн холбоо, Хууль зүйн үндэсний хүрээлэн, шүүх, прокурор, цагдаа, хууль зүйн болон эдийн засгийн их сургуулиуд болон олон нийтийн төлөөлөл оролцлоо.   

Эрдэм шинжилгээний хурлыг Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийн захирал, доктор, профессор Б.Амарсанаа нээж хэлсэн үгэндээ "Төв банкны бие даасан байдал нь мөнгө, санхүүгийн тогтвортой байдал хангагдах урьдач нөхцөл болж,  урт хугацааны эдийн засгийн хөгжлийг дэмждэг" болохыг онцолсон байна.

 

М.Нинжбадгар (Монголбанкны Хууль, зүйн газар): Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээний тайлан

 

Б.Мөнхзаяа (СЭЗИС-ийн бакалаврын сургалт, судалгаа хариуцсан проректор, доктор): Төвбанкны хараат бус байдал, санхүүгийн тогтвортой байдал

 

Т.Мөнх-Эрдэнэ (Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч): Төв банкны шийдвэрийг захиргааны эрх зүйн үүднээс авч үзэх нь

 

Ч.Хашчулуун (Монгол улсын эдийн засагч, доктор, дэд профессор): Төвбанкны хараат бус байдал ба КОВИД-19 нөлөө

 

Б.Эрдэнэхуяг (Монголбанкны Хууль, эрх зүйн газрын Эрх зүйн бодлогын хэлтсийн захирал): Төвбанкны бие даасан байдлын шүүмжлэл