Бүтээлийн нэр
Нийтийн эрх ашгийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргах эрх
Зохиогч
Хэлбэр
Судалгааны тайлан
Салбар
Захиргааны процессын эрх зүй,
Иргэний процессын эрх зүй
Бүтээлийн товч
1992 онд батлагдсан Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т “Монгол Улсын иргэн Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, шүүхийн шийдвэрийг давж заалдах, уучлал хүсэх үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ” гэж заасан. Энэ заалт бол иргэн, хуулийн этгээд, хэн боловч эрх зүйн маргаантай асуудлаа шүүхээр шийдвэрлүүлэх боломжийг нээж байгаа хэрэг мөн.
Үндсэн хууль батлагдсанаар төвлөрсөн төлөвлөгөөт социалист нийгмийн байгууллаас зах зээлийн эдийн засаг бүхий ардчилсан нийгмийн байгуулалд шилжсэн. Ингэснээр хувийн ашиг сонирхлын болон нийтийн ашиг сонирхлын хүрээ ялгарах боломж бий болсон ба энэхүү үйл явцын үр дүнд иргэний нийгмийн байгууллагууд, тэр дундаа нийгмийн амьдралын төрөл бүрийн салбарт үйл ажиллагаа идэвхитэй явуулдаг төрийн бус байгууллагууд олноор бий болсон. Төрийн бус байгууллагууд хуулийн этгээдийн зорилгын хувьд ашгийн бус салбарт хамаарах бөгөөд үүнтэй холбоотойгоор нийтэд ач холбогдол бүхий асуудлаар нийгэмд дуу хоолойгоо өргөх үйл ажиллагаа багагүй явуулж байна. Жишээлбэл, Онги голыг хамгаалах хөдөлгөөн, Тул хамгаалах сан зэрэг байгаль орчныг сүйтгэх, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалах, амьтан хамгаалах асуудлыг олон нийтийн өмнөөс зорилтот үйл ажиллагаа болгон явуулдаг байгууллагууд байна. Үүнтэй холбоотойгоор нийтийн эрх ашгийг хамгаалан шүүхэд нэхэмжлэлгаргах эрхийг хэнд олгож болох вэ гэсэн мэтгэлцээн өрнөх боллоо.
Ялангуяа ТББ-ууд энэ асуудлаар судалгаа хийж, төрийн байгууллага, олон нийтэд хандах нь элбэг болсон. Түүнчлэн байгаль орчинтой холбоотой асуудлууд болох байгаль орчны бохирдол, эвдрэл зэрэг нь олон нийтэд хамаатай боловч зөвхөн эрх нь зөрчигдсөн иргэн шүүхэд нэхэмжлэл гаргаж болох учраас тэдний өмнөөс хэн нэгэн этгээд шүүхэд хандах боломж байхгүй. Энэ байдал нь нийтийн эрх ашгийг хэн ч хамгаалдаггүй, эзэнгүйдүүлэхэд хүргэж байна. Харин гадаад зарим улсад үүнийг зохицуулсан сайн туршлагууд бий. Эдгээрээс санаа авч, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох нь зүйтэй гэсэн зорилго бүхий хэлэлцүүлгүүд өрнөсөөр байна.
Жишээлбэл, Хүний эрх хөгжил төв “Нийтийн эрх ашгийн хэрэгт төрийн бус байгууллага нийтийн эрх ашгийг хамгаалах нэхэмжлэл гаргах боломжгүй байгаа байдал нь зөвхөн байгаль орчны салбарт ч бус нийгмийн бусад бүх салбарт тулгамдаж байгаа асуудал гэдэг нь бусад ТББ, нийтийн эрх ашгийн төлөө ажилладаг хуульчдын үйл ажиллагаанаас тодорхой харагдаж байгаа юм ... иргэд, төрийн бус байгууллага нийтийн эрх ашгийг нэхэмжлэн хамгаалахад тулгардаг хамгийн том бэрхшээл бол шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийн явцуу хүрээ юм. Энэ нь иргэд, төрийн бус байгууллагуудын хүний эрхийг хамгаалах, шүүхээр дамжуулан төрийн байгууллагын хариуцлагыг дээшлүүлэх боломжийг хааж боогдуулдаг” гэж дүгнэсэн байдаг.
Монгол Улсын Хууль зүйн яам энэ асуудалд анхаарал хандуулж, нийтийн эрх ашгийг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийн талаар харьцуулсан судалгаа хийлгэх захиалга ирүүлсний дагуу судалсан энэхүү лавлагаанд АНУ, ХБНГУ, БНБУ дахь class action буюу хамтын нэхэмжлэл, түүнд холбогдох туршлагыг харьцуулан авч үзсэн болно.

Түлхүүр үг
нийтийн эрх, ашиг, үндсэн хуулийн цэц, нийтийн эрх ашгийн төлөөлөл, хамтын нэхэмжлэл,
Бичигдсэн огноо
2013-02-04
Хуудсын тоо
65
Хэл
Монгол
Бүтээл
Байршуулсан огноо
2017-05-01
Товч мэдээлэл үзсэн
7102
Бүрэн эхээр нь үзсэн
323
Санал болгож буй эшлэлийн загвар
Хууль зүйн үндэсний хүрээлэн
“Нийтийн эрх ашгийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргах эрх” (2013), ... дахь/дэх тал.
Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/215
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
legal talk+ №03 – Цэц шинэчлэгдэх үү?
17 hours ago
"Төв банкны бие даасан, хараат бус байдал, түүний эрх зүйн зохицуулалт" сэдэвт эрдэм шинжилгээний хурал - 2021
21 hours ago
Special Ep4: УИХ-ын 2023 оны Хавар, Намрын ээлжит чуулганаар ямар хуулиуд хэлэлцэгдэж байна вэ?
21 hours ago
Special Ep3: ChatGPT хуулийн салбарт
1 week ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч ба байгаль орчныг хамгаалах, орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх гэрээ
2024-04-19
-
Гэмт хэрэгт сэрдэгдэж буй хүнд хууль сануулж, өөрийнх нь эсрэг гэрчийн мэдүүлэг авахыг сэжигтэн, яллагдагчаас мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлсэнд тооцно
2024-04-08
-
21 нас хүрээгүй хүнийг архидан согтууралд уруу татсан тохиолдолд гэмт хэрэгт тооцох үндэслэл болно
2024-04-01
-
Judilogy
2024-04-22 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Tsogoo Lkhagva
2024-04-19 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн
2024-04-19 Сэтгүүлдуудаж байна ! -
Пүрвээгийн Баттулга, Болор-Эрдэнийн Төрболд
2024-04-19 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2024-04-16 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Alternative NGO
2024-04-12 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Баттулгын Дөлгөөн
2024-04-10 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Зоригтбаатарын Ганзориг, Мөнхтөмөр Маралмаа, Баттөрийн Мягмарсүрэн, Нээлттэй Нийгэм Форум, Равданбямбын Оюундэлгэр, Бат-Эрдэм Төрбат
2024-04-10 Судалгааны тайландуудаж байна ! -
Лхамсүрэнгийн Отгонбаяр
2024-04-08 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Тунгалагсайхан Болор-эрдэнэ
2024-04-08 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна !